Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 6-р сарын 3
Испани улс ЕХ [Европын Холбоо] –ноос Брекситийн дараа британи жуулчдад Шенгений бүсэд 90 хоног байх хязгаарыг сулруулахыг шаардаж, энэ журам хэт шийтгэх шинжтэй бөгөөд аялал жуулчлал болон Испанид урт хугацаагаар амьдардаг тэтгэвэр авагчдад хохирол учруулж байна гэж үзэж байна. Энэ журам нь хоногийг 180 хоногийн хөдөлгөөнт хугацаагаар тооцдог тул Шенгений бүсэд 90 хоногоос хэтэрсэн аялагчдыг хилээр нэвтрүүлэхээс татгалзах, бүр хориг тавих боломжтой. Испанийн аялал жуулчлалын сайд асан хоёр хүн британичуудад илүү урт, магадгүй 180 хоногийн зөвшөөрөл олгохыг хүсэж байгаа ч аливаа өөрчлөлт нь Испани улс дангаараа бус, ЕХ-ны түвшинд батлагдах шаардлагатай юм. Журам удахгүй өөрчлөгдөх магадлал бага байгаа ч Испанийн байр суурь одоогийн тогтолцоонд сэтгэл дундуур байгаа байдал нэмэгдэж буйг харуулж, жил бүр 18 сая орчим британичууд Испанид очдог тул Британийн аялал жуулчлал ямар чухал хэвээр байгааг онцолж байна. (Телеграф)
Их 7-ийн [Их долоон улс] дижитал сайд нар хүүхдийг цахим орчинд хамгаалах анхны нэгдсэн хүрээг тохиролцжээ. Үүнд нас баталгаажуулах шаардлагыг чангатгах, ХОУ [хиймэл оюун ухаан] чатботуудын хамгаалалт, ХОУ нэвтрүүлж буй жижиг бизнесүүдэд дэмжлэг үзүүлэх зэрэг багтаж, аюулгүй, найдвартай ХОУ хөгжүүлэх амлалтаа дахин бататгажээ. (Gov.uk)
Их Британи, Франц улсууд эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, халдварт өвчний судалгааг хурдасгах, ХОУ [хиймэл оюун ухаан]-д суурилсан хамтарсан био-анагаахын ажлыг өргөжүүлэх, Европын тэргүүлэх хоёр супер компьютерыг холбох шинжлэх ухаан, технологийн томоохон түншлэл эхлүүлж, хамтарсан төслүүд, залуу судлаачид, шинжлэх ухааны хил дамнасан хамтын ажиллагааг дэмжих шинэ санхүүжилт гаргалаа. (Gov.uk)
Румын улс Оросын тэсрэх бодис тээсэн Geran-2 дрон тус улсын агаарын орон зайд богино хугацаанд нэвтэрсний дараа [Румыны] Галац хотын орон сууцны барилгыг мөргөж, хоёр хүн гэмтээсэн гэж мэдэгджээ. Үүний улмаас Румын улс Оросын консулыг нутаг буцааж, консулын газрыг нь хаасан байна. Европын Холбоо болон НАТО [Умард Атлантын гэрээний байгууллага]-гийн удирдагчид уг явдлыг аюултай хурцадмал байдал хэмээн буруушаасан байна. (евроньюс)
Хятадын гурван сансрын нисэгч Хятадын Тяньгун сансрын станцад 210 хоног ажилласны дараа Дэлхийд эргэн ирлээ. Энэ нь тус улсын түүхэн дэх багийн хамгийн урт нислэг юм. Тэд Шэньжоу-21 сансрын хөлгөөр хөөрч, сансрын алхалт, шинжлэх ухааны туршилт хийсэн бөгөөд анхны буцах капсул нь гэмтсэний улмаас буцах төлөвлөгөөг өөрчлөн амжилттай хэрэгжүүлжээ. (ВнЭкспресс)
АНУ-ын бензиний үнэ буурч, газрын тосны үнэ тавдугаар сард бараг 20 хувиар унах төлөвтэй байна. Энэ нь 2020 оноос хойших сарын хамгийн огцом бууралт бөгөөд хөрөнгө оруулагчид Ормузын хоолойг дахин нээх АНУ-Ираны боломжит хэлэлцээрт өөдрөг хандсанаас үүдсэн ч эрчим хүчний салбарын удирдлагууд нөөц багассан тул үнэ огцом өсөх эрсдэл хэвээр байгааг анхааруулж байна. (Нью-Йорк Пост)
Унгарын шинэ засгийн газар ерөнхий сайдаар ажиллах хугацааг найман жилээр хязгаарлах Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулж, Унгарын ерөнхий сайд асан Виктор Орбаныг эрх мэдэлд эргэн ирэхийг бодитоор хаахын зэрэгцээ Орбаны үеийн нэг байгууллагыг татан буулгаж, үнэнч хүмүүсийн удирддаг сангуудаас төрийн хөрөнгийг буцаан авах алхам хийж байна. (Гардиан)
АНУ Уганда болон хөрш орнуудад өсөн нэмэгдэж буй Эбола өвчний дэгдэлтийг хязгаарлахад туслах зорилгоор 300 сая ам.долларын яаралтай санхүүжилт олгохоо амлалаа. Энэ нь эмчилгээний төвүүд, эмнэлгийн хангамж, хилийн үзлэг, бүс нутгийн бэлэн байдлыг дэмжих бөгөөд эрүүл мэндийн албаны хүмүүс өргөн хүрээнд тархахаас сэргийлэхэд эрт арга хэмжээ авах нь нэн чухал гэж анхааруулж байна. (Танзания Инсайт)
Нүдний мэргэжилтнүүд нүдээ загатнах, эсвэл үрэвссэн үед нухах нь халдвар авах, эвэрлэг бүрхэвчийг шалбалах, харааг гажуудуулдаг кератоконус өвчин үүсэхэд хүргэж болзошгүй гэж анхааруулж байна. Харшил болон нүд хуурайших нь энэ зуршлыг ихэвчлэн өдөөдөг. Нухахын оронд хиймэл нулимс, хүйтэн жин, эсвэл харшлын дусаалга хэрэглэхийг эмч нар зөвлөж байна. Мөн гарын ариун цэврийг сайн сахиж, шинж тэмдэг хүндэрвэл эмнэлгийн тусламж авахыг зөвлөсөн байна. (Түөй Трэ)
Норвегийн шинэ судалгаагаар долоо хоногт ердөө 30 минут өндөр эрчимтэй дасгал хийх нь амьдралын хэв маягтай холбоотой 30 гаруй өвчний эрсдэлийг тал хүртэл, цагаасаа өмнөх нас баралтыг 50 хүртэл хувиар бууруулж болохыг харууллаа. Амьсгал давчдуулсан богино хугацааны ийм хөдөлгөөн нь зүрх судасны эрүүл мэндийг сайжруулж, цусан дахь сахрыг зохицуулж, тархины эсийн өсөлтийг өдөөж, танин мэдэхүйн хөгшрөлтийг удаашруулдаг байна. (СкайТех Дэйли)
Мексикийн Юкатан мужид түүхэн хэмжээний хур тунадас орж, хүчтэй үер үүссэн бөгөөд нийслэл Мерида хотод 5-р сарын түүхэн хэмжээг давж, 5-р сарын 29-нд 24 цагийн дотор 154 миллиметр бороо оржээ. Хүчтэй аадар бороонд замууд усанд автаж, олон зуун тээврийн хэрэгсэл гацаанд орж, бүс нутгийн тээвэр саатжээ. (Уотчерс)
Майон галт уулын дэлбэрэлт түүхэн дээд хугацаа болох тав дахь сардаа үргэлжилж, Филиппинд 290,000 хүнийг гэр орноос нь нүүлгэн шилжүүлэхэд хүргэлээ. Албай мужид лаав, үнс, хорт хий заналхийлсээр байгаа бөгөөд нүүлгэн шилжүүлсэн өрх айлууд хэзээ дуусах нь тодорхойгүй нөхцөлд хоргодох төвүүдэд гацсан хэвээр байна. (Морнин Овервьюв)
[ИБУИНВУ-ын Английн] Норфолкийн хөдөө нутагт хүчтэй халууны давлагаа болж, хараацайн дэгдээхэйнүүд үхжээ. Хэт халуун температурын улмаас эмзэг ангаахайнууд үүрээ хугацаанаас өмнө орхиход хүрсэн байна. Төөнөм халуун дээврийн дор нүүдлийн шувуу-хүмүүс хүчтэй халалт, шингэний дутагдалд өртөж байгаа нь уур амьсгалын өөрчлөлт хөдөө нутгийн үржлийн чухал экосистемийг хэрхэн алдагдуулж буйг харуулж байна. (Гардиан)
Их Британид айл өрх, бизнесүүд нарны хавтанг урьд нь байгаагүй хурдтайгаар суурилуулснаар цэвэр эрчим хүчний шинэ дээд амжилтууд тогтоолоо. 2025 онд 269,000 систем нэмэгдэж, 2026 оны 4-р сард дангаараа 23,000-аар өссөн бөгөөд нарны эрчим хүчний шинэ суурилуулалт хамгийн их хийгдсэн арван сарын ес нь 2025 онд тохиожээ. [Үүний 50 гаруй хувь нь айл өрхийн дээврийн нарны систем байжээ]. Энэ нь өртөг буурч, засгийн газраар урамшуулал өгсөн, чулуужсан түлшний зах зээлийн савлагаанаас хамаарах хамаарлыг бууруулах эрмэлзлийг илтгэж байна. (Gov.uk)
Европ байгалийн гол мөрний урсгалыг сэргээж, экосистемийг амилуулж, ховордсон загас-хүмүүсийн зүйлүүдийг нөхөн сэргэхэд туслахын тулд олон зуун хуучин даланг буулгаж байна. Зөвхөн 2025 онд 600 гаруй саадыг зайлуулж, мянга мянган километр голыг дахин нээжээ. (Түөй Трэ)
[Ау Лак (Вьетнам)-ын] Хуэ хотод 2026 оны Цагаан хоолны наадмаа Нгуен Динь Чьеу явган хүний гудамжинд нээж, хотын доторх, гаднах зочид буудал, ресторан, Буддын сүм хийдүүдийн бэлтгэсэн 100 орчим цагаан хоолтой 56 бүхээг ажиллуулжээ. Оролцогчдын дунд манай Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Олон Улсын Нийгэмлэгийн гишүүд (бүгд веган) байсан бөгөөд тэд веган хоол, мөстэй хүйтэн ундаа, веган сэндвич санал болгосон тусгай бүхээг ажиллуулж, “Өөрөөр амьдарцгаая” танилцуулах хуудас тараажээ. Хоёр өдрийн арга хэмжээг Шагжамуни Бурхан (веган)-ы мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн өдрийг тэмдэглэдэг Буддын шашны жилийн хамгийн чухал баяр болох Весакын тохиолдуулан зохион байгуулжээ. Зохион байгуулагчдын хэлж буйгаар уг наадам нь Хуэгийн уламжлалт цагаан хоолны соёлыг сурталчилж, ногоон, энэрэнгүй амьдралыг уриалдаг байна. Хотын албаны хүмүүс уг арга хэмжээний өргөжсөн цар хүрээ болон олон нийтийг нэгтгэх үүргийг онцолж байна. Бүх ивээн тэтгэлэг, хандив нь боломж хомс оршин суугчид, оюутнуудад зориулсан буяны болон нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг дэмжинэ. (Сай Гонь Зиай Фон)
Органик, баталгаажсан ургамлан бүтээгдэхүүний эрэлт өсөхийн хэрээр эрэгтэйчүүдийн олон төрлийн веган аминдэмийн зах зээл өргөжиж байна. Эдгээр найрлага нь B12, D амин дэм, омега-3 зэрэг нийтлэг шим тэжээлийн дутагдлыг нөхөхөд чиглэсэн бол түрүү булчирхайн эрүүл мэндэд зориулж цайр нэмсэн байна. Брэндүүд хагнаас гарган авсан D3 аминдэм зэрэг цэвэр шошготой орц найрлагыг ашиглаж байна. (OneGreenPlanet)
[Канадын] Торонто хот дахь The Hogtown Vegan веган ресторан АНУ-ын өмнөд нутгийн хэв маягийн гэрийн хоолоор үйлчилж, үнэнч веган болон амьтан-хүний мах иддэг шүтэн бишрэгчдийг татжээ. Тус газрын онцлох хоолнуудын дунд “тахиагүй вафль”, “гахайгүй татсан махан сэндвич”, сүүний орцгүй “мак энд чиз” багтсан байна. (CTV Ньюс)
Португалын циркийн сүүлчийн заан-хүн Жули Европын заан-хүмүүсийн анхны дархан цаазат газар Пангеад шинэ амьдралаа эхлүүллээ. [Португалын] Алентежо дахь 404 гектар асрах газар нь түүнийг болон Бельгиэс ирж буй аврагдсан эм заан-хүн Карибаг хүлээн авч, олон жил олзонд байсан аврагдсан заан-хүмүүст чөлөөтэй хэрэн явах зориулалттай өргөн, байгалийн орчинд байрлуулахаар бэлтгэж байна. (ЕвроУикли Ньюс)
Тайландын шүүхийн ажилтан асан, 81 настай залуухан Канокван Панвичиан хуримтлал, тэтгэврээ зарцуулж, гудамжны дөрвөн муур-хүнд зориулан ойролцоогоор 30,000 ам.долларын байшин худалдаж авчээ. Энэ нь түүний гэрийн ойролцоох хоосон байшин байсан бөгөөд муур-хүмүүс тийшээ байнга очдог байв. 20 сарын хэсэгчилсэн төлбөрийн төлөвлөгөөг дуусгасны дараа тэр тэдэнд зориулсан байшинг баталгаажуулж, өдөр бүр очиж асардаг болжээ. (ВьетнамНет)
Замбийн Доод Замбезийн заан-хүмүүс том хамгаалалтын сүргээр бус, 8-10 гишүүнтэй байгалийн жижиг гэр бүлийн бүлгээр дахин нүүдэллэж эхэлсэн нь хулгайн ангаас сэргэж буйг илтгэж байна. Замбийн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газар болон ашгийн бус Conservation Lower Zambezi байгууллагын ачаар заан-оршин суугчид тус экосистем дотор аюулгүй нүүдэллэх боломжтой болжээ. Уг хүчин чармайлтыг IFAW [Амьтны сайн сайхны олон улсын сан] дэмжиж, агаарын болон газрын хулгайн антай тэмцэх эргүүл, орон нутгийн түншлэл, хууль сахиулах илүү хатуу арга хэмжээг хамруулсан байна. (IFAW)
[АНУ-ын] Коннектикут мужийн зэрлэг амьтан аврах сургалтын дадлагажигч Ким Морриссетт машинд мөргүүлж үхсэн хээлтэй яст мэлхий-хүний 22 өндгийг аварчээ. Зам дээр тарсан болон эх мэлхийн бие дотор байсан өндөгнүүдийг цуглуулж, 3 сарын турш инкубаторт бойжуулж байна. Амьтан найзыг, эсвэл түүний үр төлийг сэргээн засагчид аврах боломжтой байж болох тул Ким жолооч нарт зэрлэг амьтан-хүнийг мөргөсөн бол зогсохыг уриалж байна. (FOX61)
Өдрийн урам зориг өгөх эшлэл: “Алхаж буй зам тань таалагдахгүй бол өөр зам тавьж эхэл.” – Америкийн домогт дуучин, дуу зохиогч Долли Партон (BrainyQuote)
Өмнө нь Уэйн Чезарогийн клиник үхлийн тохиолдлын 1-р хэсэгт Уэйн амьсгалын замын синцитиаль вирус, уушгины хатгалгаа, томуу, зүрхний шигдээсний улмаас яаралтай тусламжийн тасагт хүргэгдэж, тэнд зүрх нь 1 минут 21 секундээс 2 минут 20 секундийн хооронд зогссон талаар ярьсан. Хагас ухаантай хэвтэж байхдаа Уэйн өөрийгөө биеэсээ салж байгааг мэдэрч, Гэрлээр дүүрэн тухтай цагаан үүл мэт орчинд очсон мэт санагджээ. Тэр Гэрэл ухамсартай байсан мэт санагдсан бөгөөд түүнд: “Амар амгалан бай. Амгалан бай.” гэж тушаав. Дараа нь хүүхэд насны тайтгарал, нөхөрлөл, бүрэн дэлгэсэн дарвуултай завин дээр зогсох эрх чөлөө гэх мэт мэдрэмжүүд ар араасаа түүнд иржээ. Одоо 2-р хэсэгт тэдгээр дурсагдсан мэдрэмжүүд нь түүний мэдэрсэн зүйлийн дараагийн шатанд шилжиж, түүнд хүмүүсийн дүрүүд үзэгдэж эхэлсэн байна. Эхнийх нь олон жилийн өмнө алдсан эхнэр нь байлаа.
Танилцуулга явагдаж байсан. 1930-аад он руу буцаж, Английн хаан болон бусад зүйлийн тухай кинонууд, эсвэл тэр үеийн бүжгийн үдэшлэгүүдийг төсөөлөөд үз дээ. Хэн нэгэн орж ирэхэд тэнд таяг барьсан энэ залуу зогсоод, газрыг тог тог хийн цохиж, “Эвереттийн канцлер хүрэлцэн ирлээ.” хэлдэг шүү дээ. Түүнтэй төстэй зүйл болж, өөрөөр хэлбэл, тухайн хүнийг зарлаад, дараа нь тэр хүн орж ирж байлаа. Жишээлбэл, миний эхнэр хэдэн жилийн өмнө өөд болсон юм. Түүнийг надад танилцуулж байсан бөгөөд би түүнийг 40 жилийн өмнөх төрхөөр нь, бүр түүнээс ч илүү сайхан байдлаар харсан. Тэр амьтны аймгийн гишүүдээр хүрээлүүлсэн, ард нь гэрэлтэж байсан тул Гэгээнтэн оршихуй мэт зүйлс харагдаж байлаа. Дараа нь тэр хажуу тийш шилжихэд, анхаарлын дараагийнх эсэгт өөр нэг хүнийг надад танилцуулж, дараа нь бас нэг, бас нэг, бас нэг гээд тэр бүх хүмүүс, бүх танилцуулга нь миний мэддэг хүн бүр байлаа. Тэгэхээр танилцуулга бүртэй хамт нэг мэдрэмж ирж байсан ба миний таньдаг зарим хүн намайг бага байхад зовоож байсан юм. Гэхдээ тэнд хэн байсан ч надад төрсөн мэдрэмжүүд нь амар амгалан, тайван, тогтуун байдал, бүрэн бүтэн байдал, хамтдаа байх мэдрэмжүүд байсан.
Миний эхнэр: амгалан, нам гүм тайван, тогтуун байдал, бүрэн бүтэн байдал, хамтдаа байх мэдрэмж. Миний хамаатан садан, хамт ажиллаж байсан хүмүүс, хамт явж байсан бусад хүмүүс. Надад танилцуулсан, миний харсан хүн бүртэй би ямар нэгэн холбоог хуваалцсан мэт байсан бөгөөд тэр бүх холбоо нь аз жаргалтай, хайр дүүрэн, эелдэг, өгөөмөр байсан. Гайхалтай, сайхан байсан... Бурхан минь, үнэхээр сайхан байсан.
Заримдаа үнэхээр төвөг учруулдаг байсан хүмүүстэй таарахад хүртэл. Бүр дайсан гэж хэлж болох хүмүүс хүртэл яг адилхан байдлаар танилцуулагдсан. Миний зүрхэнд, эсвэл зүрх байх хэсэгт төрсөн мэдрэмжүүд нь адилхан байсан. Амар амгалан. Зөвшилцөл. Хамтдаа. Бид нэг байсан. Түүнтэй холбоотой ямар ч маргаан байгаагүй. Ямар ч хүнд үе байгаагүй. Юу ч байгаагүй. Бүгд бид нэг ард түмэн, нэг хүн мэт байсан. Бид бие биеэ хайрлаж байсан. Бид эвлэрсэн байсан. Юу ч, ямар ч асуудал байсан шийдэгдсэн байсан. Тэнд эхнэр, гэр бүлийн гишүүн, хуучин найз бүсгүй, дайсан, намайг залилсан хүн гэж байхаа больсон. Тийм зүйл байгаагүй. Тэд бүгд нэг байсан. Бүх зүйл адилхан байсан, адилхан гэдэг нь хайр дүүрэн, энэрэнгүй, эелдэг гэсэн үг.
Жоуи Шайдлер, тийм нэртэй байсан болов уу, нэг залууг би санаж байна. Долоо, наймдугаар ангид байхад намайг сургуулиасаа гэр лүүгээ алхах бүрд тэр том биетэй залуу, үргэлж намайг түлхэж, дээрэлхдэг байсан. Тэгэхээр тэр намайг зовоодог хүн байсан. Би түүнийг харсан. Тэр тэнд байсан. Бид харилцсан. Бид бүрэн зохицолд байсан. “Өө, би чамайг дээрэлхдэг байсан. Уучлаарай.” гэх мэт байгаагүй. Тийм зүйл огт байгаагүй. Бид тийм зүйлд анхаарал ч хандуулаагүй. Энэ нь ерөнхийдөө удтал уулзаагүй хүнээ хараад, түүнийг тэвэрч, өөртөө ойртуулаад: “Чамайг харсандаа маш их баяртай байна.” гэж хэлэхтэй төстэй байсан. Бүгдтэй яг тийм байсан.
Танилцуулагдсан оршихуй бүр, хүн бүр эв зохиролтой байсан. Мөн миний Спайк гэдэг морь байсан. Надад Вито гэдэг нохой байсан, тэр олон жилийн өмнө Диваажинд очсон. Тэд хүртэл тэнд байсан. Тиймээс миний амьдралдаа таарсан, эсвэл миний болон миний үйлдлүүдийн нөлөөнд орсон хүн бүр тэнд байсан мэт. Танилцуулагдсан. Тэр танилцуулга нь зохицол, амар амгалан, шийдэл, итгэл, бүрэн бүтэн байдлын мэдрэмж төрүүлсэн юм.
3-р хэсэгт эхнэр, хуучин дайснууд, хайртай амьтан хамтрагчдыг нь танилцуулсны дараа энэ явдал дахин өөрчлөгдсөн гэж Уэйн ярьсан юм. Тэр Дэлхий дээрх амьдралтай холбоотой ажил, төлөвлөлтийн үе шат руу татагдаж байгаагаа мэдэрсэн бөгөөд гэнэт, ямар ч анхааруулгагүйгээр, бие рүүгээ буцаан татагджээ. Тэгээд гэнэт “шүүп” гэсэн. Миний бодож чадах цорын ганц зүйл бол тэр сүүлчийн “шүүп” гэдэг нь: шалан дээр овоолсон тоос байна, та тоос сорогч барьж байгаад тэр тоосны хажууд аваачихад тоос шууд л “шүүп” гээд сорогддогтой л адил. Би өөрийгөө “шүүп” гээд сорогдож буй тоосны ширхэг шиг мэдэрсэн. Тэгээд л би дахин хүн шиг мэдэрч эхэлсэн. Уэйн Чезарогийн клиник үхлийн тохиолдлын 3-ын 3-р хэсэгт маргааш бидэнтэй хамт байгаарай. (ЖеффМара Подкаст)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх