Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 4-р сарын 28
Филиппинээс Хятадад суугаа элчин сайд Филиппин, Хятад хоёр илүү тогтвортой, урьдчилан таамаглахуйц харилцаа бүрдүүлэх алхам хийж, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ажиллаж байна гэж мэдэгдлээ. (Channel News Asia)
Индонез улс Малаккын хоолойгоор дамжин өнгөрөх хөлгүүдээс төлбөр авах төлөвлөгөөгүйгээ дахин нотолж, олон улсын хоолойд чөлөөтэй зорчих эрхийг баталгаажуулан, эрэг орчмын улсууд дамжин өнгөрөх төлбөр авахыг хориглодог Далайн эрх зүйн тухай НҮБ-ын конвенцод нэгдсэн орны хувьд дэлхийн анхаарал далайн гол гарцуудын аюулгүй байдалд төвлөрч буй энэ үед уг усан замыг нээлттэй байлгана гэдгээ онцлов. (Channel News Asia)
[Ау Лак (Вьетнам)-ын] Хо Ши Мин хотын цагдаа нар ТикТок хэрэглэгч Нгуиень Вань Зүн (33)-ыг “Их Багш Зүн Вань” нэрээр хуурамч сүнслэг үйлчилгээ үзүүлж, залилан хийсэн байж болзошгүй хэргээр баривчилжээ. Мөрдөн байцаагчдын мэдээлснээр тэр мухар сүсгийг сурталчилсан бичлэг нийтэлж, сүнслэг хүчийг мэдэрч, “үйлийн үрийн өр”-ийг тайлж, эсвэл “сүнс сүгийн түвэг саад”-ыг зогсоож чадна гэж мэдэгдэн, нэг зан үйлд 5–30 сая дон (ойролцоогоор 200–1,100 ам.доллар) авч байсан бөгөөд нэг хохирогч 33 сая гаруй дон (ойролцоогоор 1,300 ам.доллар) алдсан хэмээн мэдээлсэн байна. Эрх баригчид ийм өөрийгөө өргөмжилсөн “их багш нар” айдас, мухар сүсгийг ашиглан хүмүүсийг залилан, мөнгө авч, хууль зөрчин, нийгмийн дэг журамд хор хөнөөл учруулдаг тул хатуу шийтгэнэ гэж мэдэгдээд, иргэдийг цахим сүнслэг үйлчилгээнд итгэхгүй, сэжигтэй үйлдлийг нэн даруй мэдээлэхийг уриалжээ. (Түөи Трэ)
[Их Британийн] Лондон дахь АНУ-ын Элчин сайдын яам америк иргэдэд Их Британи, Европ дахь еврей болон америк объектуудын ойролцоо илүү болгоомжтой байхыг анхаарууллаа. Энэ нь сүүлийн үед еврейчүүдийн эсрэг гарсан Лондоны еврей буяны байгууллагын түргэн тусламжийн машинуудыг галдан шатаасан хэрэг, Лондоны жүүдийн сүмд учруулсан хохирол, [Нидерландын] Амстердам дахь еврей сургуульд болсон дэлбэрэлт зэрэг цуврал халдлагатай холбоотой юм. (Фокс Ньюс)
Филиппин, АНУ хоёр түүхэн дэх хамгийн том “Баликатан” (“мөр зэрэгцэн”) цэргийн сургуулилалтаа эхлүүлэв. Энэ нь 4-р сарын 20-ноос 5-р сарын 8 хүртэл үргэлжлэх бөгөөд Япон, Канад, Франц, Шинэ Зеланд зэрэг шинэ оролцогчдыг хамруулж, Тайвань (Формоса) болон Өмнөд Хятадын тэнгисийн ойролцоо хийгдэх байлдааны буудлага, тэнгисийн цохилтын ажиллагаанаас эхлээд агаарын болон пуужингийн нэгдсэн хамгаалалтын сургалт хүртэлх сургуулилтуудыг багтаажээ. (Ройтерс)
Тайванийн Хүүхэд, гэр бүлийн сангийн шинэ судалгаагаар цахим “урхи” өргөн тархсан хэвээр байгааг анхаарууллаа. Олон хүүхэд LINE аппликейшн дээр тоглоомын шагналын төлөө танихгүй хүмүүсийг найзаар нэмэхэд бэлэн гэснээс гадна 15.91% нь хувийн зураг илгээхэд ч бэлэн гэж хариулсан байна. Мэргэжилтнүүдийн хэлснээр энэ эмзэг байдал нь илүү нарийн цахим сүрдүүлгийн аргуудыг өдөөж, сүүлийн таван жилд Тайвань (Формоса)-д насанд хүрээгүй хүүхэдтэй холбоотой цахим бэлгийн мөлжлөгийн хэрэг 111%-иар өсөхөд нөлөөлжээ. (Тайбей Таймс)
Эрдэмтэд альфакоронавирус төрөлд багтах KY43 хэмээх вирусийг Зүүн Африкт сарьсан багваахайнаас илрүүллээ. Лабораторийн туршилтаар хүний уушгины эсийн рецепторуудтай холбогдох чадвартай нь тогтоогдсон нь халдвар дамжих эрсдэлийн талаар санаа зовниулж байна. Эрдэмтэд одоогоор хүнд халдварласан, ойрын үед дэгдэлт гарах нотолгоо байхгүй ч энэ нээлт цар тахлын тандалтын ажлыг бэхжүүлж байна гэж мэдэгдэв. (VTV)
Дүпү болон темпед агуулагдах шар буурцгийн изофлавон нь эсийн рецепторуудтай харилцан үйлчилж, хорт хавдрын өсөлтийг сааруулдаг. Тогтмол хэрэглэх нь хорт хавдрын эсүүдэд өөрийгөө устгах явц апоптозыг үүсгэж, хавдрын үржлийг дарангуйлж болзошгүй. (Ургамалд суурилсан мэдээ)
Танзанид хийсэн судалгаагаар шош, үр тариа, ногоо, исгэсэн хүнсээр баялаг уламжлалт Килиманжаро хоол иддэг эрчүүд хэт боловсруулсан хүнс ихтэй барууны хооллолттой хүмүүстэй харьцуулахад үрэвсэл багатай, дархлаа сайтай байжээ. Хооллолтыг гэнэт өөрчлөх нь эрүүл мэндийг дордуулдаг бол уламжлалт хүнсэндээ буцах нь нөхцөл байдлыг сайжруулдаг. (ВегНьюс)
Нурууны доод хэсгээ хамгаалах өдөр тутмын таван дадал: 1. Зөв байрлалаа хадгал: Суух, зогсохдоо нуруугаа цэх байлга. Бөгтийх, хөлөө удаан хугацаагаар ачиж суухаас зайлсхий. 2. Хүнд зүйлсийг зөв өргө: Юм авахдаа бүсэлхийгээрээ бус (өвдгөө нугалан) хөлийн хүчээ ашигла. 3. Тогтмол дасгал хий: Нурууг дэмжихийн тулд хэвлий болон нурууны булчинг бэхжүүлэх дасгал хий. 4. Байнга сунгалт хий: Нурууны үеийн ачааллыг багасгахын тулд зөөлөн сунгалтын хөдөлгөөн хий. 5. Тохиромжтой гудас сонго: Нурууны хамгийн төрөлх байрлалыг дэмжих дунд зэргийн хатуулагтай гудас хэрэглэ. (Лао Дон)
Дэлхийн дулаарал хүнс болон барилгын материалыг нь нэмэгдүүлж буй тул минж-хүмүүс Канадын Арктик руу умард зүгт тархаж байна. Эрдэмтдийн хэлснээр эдгээр амьтан-хүмүүсийн далан газар нутгийг усанд автуулж, усан замыг өөрчлөн, загас-хүмүүс болон нутгийн иргэдэд нөлөөлж байгаа бөгөөд уугуул оршин суугчид экологийн нөлөө нэмэгдэж байгааг аль хэдийн мэдээлжээ. (Talker News)
Эрдэмтэд 2026 оны сүүлээр супер Эль Ниньо үүсэж, дэлхий даяар цаг агаарын эрс үзэгдэл авчирч болзошгүйг анхааруулав. Зарим урьдчилан таамаглах загвар Номхон далайн дулаарал дунджаас 2°C-ээс дээш болно гэж үзэж байгаа нь уур амьсгалын өөрчлөлт үргэлжилж буй энэ үед дэлхийн янз бүрийн бүс нутагт халуун давлагаа, үер, ган гачгийг эрчимжүүлэх эрсдэлтэй юм. (Гуардиан)
[Сайжруулсан Фүжита шатлалын хоёр дахь өндөр зэрэглэл] болох EF-4 хар салхи 4-р сарын 23-нд [АНУ-ын] Оклахомагийн Энид хотыг дайрч, байшингуудыг сүйтгэн, цахилгааны шугамуудыг унагаж, дор хаяж 10 хүнийг гэмтээжээ. Амь үрэгдсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Багууд цахилгаан, усны хангамжийг сэргээж байх хооронд Вэнсийн Агаарын цэргийн бааз түр хаагдав. (Ажиглагчид)
[АНУ] Флоридагийн зэрлэг амьтны албаныхан Гайана, Перугаас импортолсон 31 залхуу баавгай-хүн цахилгаангүй агуулахад үхсэн тухай тайлан гарсны дараа Орландод шинээр байгуулахаар төлөвлөсөн дотор орчны залхуу баавгай-хүмүүсийн үзвэр Sloth World-ийг шалгаж байна. Үүнтэй холбогдуулан төслийг зогсоож, зөвшөөрлийн үйл явцыг нь дахин хянахыг шаардлаа. (Гуардиан)
Хувцас, гэр ахуйн барааны жижиглэн худалдааны Пепко компани Испани дахь цахилгаан хэрэглээнийхээ 99.3%-ийг сэргээгдэх эрчим хүч болгож, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулан, 2050 он гэхэд уур амьсгалд саармаг үнэ цэний сүлжээ бий болгох амлалтынхаа хүрээнд тус улс дахь дэлгүүрүүд болон түгээлтийн төвүүддээ сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг бүрэн нэвтрүүлэхээр зорьж байна. (Renewables Now)
Тайвань (Формоса)-ийн засгийн газар ирэх арван жилд нүүрстөрөгч багатай 16 төмөр замын өртөө барьж, 2050 он гэхэд төмөр замын барилга болон өртөөнүүдээс гарах ялгарлыг 50% бууруулахаар төлөвлөж байна. Эхнийх нь газар доорх шинэ Тайнань төмөр замын өртөө бөгөөд үүнийг оны эцэс гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөн, байгалийн гэрэл, агааржуулалтыг хамгийн ихээр ашиглах, борооны ус цуглуулах, эрчим хүчний хэмнэлттэй систем хэрэглэхээр загварчлагджээ. (Тайбей Таймс)
Румыны Скэришоара агуйн 5,000 жилийн настай мөсийг шинжилсэн эрдэмтэд орчин үеийн 10 антибиотикт байгалиасаа тэсвэртэй эртний Psychrobacter (бактер) омгийг илрүүлсэн нь нянгийн эсрэг эмийн тэсвэржилт хүний анагаах ухаанаас хавьгүй эрт үүссэнийг харуулж, хайлж буй мөс удаан хугацаанд унтаа байсан бичил биетнийг суллах эрсдэлтэй зэрэгцэн шинэ антибиотик болгон хөгжүүлэх боломжтой нэгдлүүдийг илчилжээ. (CNN)
Саудын “No Moo” брэнд орон нутгийн супермаркет, кафенуудад зориулан дээд зэрэглэлийн веган сүүний нэр төрлөө өргөжүүлж байна. Алхобарт төвтэй тус компани пистачио болон овьёосны төрлүүдийг багтаан, баристад тохирсон, лактозгүй орлуулагчийг тогтвортой савлагаатайгаар санал болгож байна (Араб Ньюс)
Веган хүнс үйлдвэрлэгч Beyond The Plant Protein ХХК Spicy Buffalo Beyond Chicken Pieces бүтээгдэхүүнээ АНУ даяарх Крогер хүнсний сүлжээний 2,000 дэлгүүрт гаргалаа. Авокадогийн тосонд суурилсан уг бүтээгдэхүүн 21 грамм уураг агуулсан бөгөөд цэвэр найрлагын үндсэн гэрчилгээнүүдтэй. (Вегкономист)
Австралид далайн түрлэг нэмэгдэж, гарах замуудыг хаасны дараа нэг гэр бүлийн долоон гишүүн хадан хясаан дээр гацсан байна. Аврагчид 40 метрийн өндрөөс олсоор бууж тэднийг аюулгүй газарт өргөн гаргахдаа даарч бээрсэн хүүхдийг нэн тэргүүнд аварчээ. Албаныхны мэдээлснээр аюултай ажиллагаа гурван цаг гаруй үргэлжилсэн байна. (ВнЭкспресс)
Эмч нар болон сайн дурынхан [Ау Лак (Вьетнам)-ын] Хо Ши Мин хотын Кан Жио дахь боломж муутай 100 ахмад настанд нүдний болор цайх өвчний үнэ төлбөргүй үзлэг, мэс засал хийв. Хандивын хөрөнгөөр хэрэгжсэн уг хөтөлбөр харааг сэргээж, харалган болохоос сэргийлэн, бие даасан байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ олон нийтийн мэдлэгийг дээшлүүлж байна.##(Нгуой Лао Дон сонин)
Испанийн Михас дахь гэрийн тавилгын Yorkshire Linen Beds & More дэлгүүр тавдугаар сарын 2-нд буяны зах зохион байгуулж, “Амь аваръя” буяны байгууллагаас тус дэлгүүрийн ойролцоо байрлуулах амь аврах дефибриллятор (зүрхний хэмнэл сайжруулагч хэрэгсэл)-д зориулан 850 евро цуглуулна. “Амь аваръя” нь зүрх-уушгины сэхээн амьдруулах [ЗУСА] арга болон анхны тусламжийн сургалтыг мөн дэмждэг. (EuroWeekly News)
Өдрийн мэргэн эшлэл: “Бидэнд хоёр чих, нэг ам байдаг нь ярихаасаа хоёр дахин их сонсохын тулд юм.” – Грекийн стоик гүн ухаантан Эпиктет (BrainyQuote)
Өмнө нь Ландон Деннисийн клиник үхэлд орсон тохиолдлын 3-ын 1-р хэсэгт героины донтолтоос ангижирсан америк эр Ландон дөрвөн дугуйт тээврийн хэрэгслийн ослоос болж өвчин намдаах эм хэрэглэж эхэлсэн нь хожим героины хамааралтай болж, гэр орон, сүйт бүсгүй, охиноо алдахад хүрэн, шорон, орон гэргүй байдлын хооронд эргэлдэх болсон тухай өгүүлсэн билээ.
Эцэг эхийнхээ гэрт донтолтдоо гүн автсан байхдаа Ландон тун хэтрүүлэн хэрэглэж, таталт өгөн, өндөр тавцангаас арагш унаж, толгойгоо хавтанцар дээр цохиж хагалсан байна. Түргэн тусламжийнхан түүнийг эмнэлэг рүү яаран авч явах үед тэр гэнэт өөрийгөө түргэний машины дээр хөвж, хүмүүс түүнийг эмчилж байгааг нэвт харж буйгаа мэдэрчээ. Тэр үед сэтгэл санааны болон сүнслэг өвдөлтөд дарагдсан байна.
Дараа нь гэнэт айдас нь алга болов. Ландон өргөн уудам ногоон талд зогсож байсан бөгөөд ногоо хүртэл түүнийг хайрлан, тайтгаруулж байгаа мэт санагдав. Тэрээр алсад нэг толгод харжээ. Тэгээд би тэр толгодын цаанаас үзэсгэлэнт Гэрлүүдийг харсан. Үүнийг ингэж тайлбарлая: Хэрэв том прожектор авч, толгодын цаанаас дээш гэрэлтүүлбэл хүмүүс тэрхүү ганц гэрлийг л харна. Харин тэр прожектор дээр очир эрдэнэ ч юм уу нэг зүйл тавьсан лугаа бараг тиймэрхүү харагдаж байсан. Тэдгээр өнгийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Түүнийг хараад би олон жилийн өмнө өөд болсон өвөөгөө мэдэрсэн: Тэр толгодын цаана олон Гэрэл байсан. Гэхдээ миний өвөө улаан туяатай, Гэрэл байсан. Үүнийг ингэж л хэлж чадах байна. Тэр надад хайраа илгээж байв. Дахиад хэлэхэд мэдэрсэн зүйлээ үгээр илэрхийлэхийн аргагүй ч би түүнийг өвөө минь гэж мэдэж байсан. Тэр намайг тэвэрч, “Би чамд хайртай” гэж хэлж байгаа мэт байлаа. Дараа нь би үзэсгэлэнтэй ягаандуу нил ягаан төрлийн Гэрлийг анзаарсан. Тэгээд тэр миний зээ охин гэдгийг мэдэж, тэр ч надад бас тийм мэдрэмж өгсөн. Гайхалтай нь тэд ингэж байхдаа надад “Тийм ээ, бид энд байсаар байна. Бид одоо ч чиний гэр бүл, одоо ч чамд хайртай, бид чамтай дахин уулзана.” гэдгийг баталж байгаа мэт байсан.
Дараа нь Ландон ард нь нэг оршихуй байгааг мэдэрчээ. Тэгээд би бага зэрэг эргэтэл тэнд үзэсгэлэнтэй залуу эмэгтэй зогсож байсан. Тэр 30 орчим настай харагдсан. Тэр толгойгоо бага зэрэг гилжийлгэн, над руу инээмсэглэж байсан нь үнэхээр тайтгаруулам байв. Тэр намайг юу туулж байгааг мэддэг мэт над руу харж байлаа. Тэрээр “Тэр үүнийг дахин харж байгаа нь ямар гайхалтай вэ?” гэж байгаа мэт байв. Би “дахин” гэж хэлж байгаа нь тэр газрыг ямар нэг байдлаар мэддэг байсан мэт надад санагдсан учраас юм. Тэгээд тэр надтай ярьж эхэлсэн. Яг үнэндээ “ярьсан” гэхээс илүү “харилцсан” гэж хэлмээр байна. Учир нь түүний уруул##хөдлөөгүй. Тэр надтай ярьж эхэлсэн. Учир нь би тэр толгодын цаад тал руу буцаж очихыг хүсэж байлаа. Учир нь гэр бүлийнхнээсээ мэдэрсэн тэрхүү хайр үнэхээр гайхалтай байсан. Тэр надтай телепатаар харилцаж эхэлсэн. Ам нь хөдлөөгүй. Харин сэтгэл хөдлөл, бараг үзэж туулсан явдлуудаар дамжиж байв. Жишээлбэл: Ямар нэг үгтэй холбоотой амьдралдаа үзэж туулсан явдлууд түүнд байсан бол би тэр явдлыг ч бас мэдэрч, тэрхүү явдал миний дотор ил гарч ирж байв. Тэгэхээр бид бараг үзэж туулсан явдлуудаараа холбогдож байсан. Үүнийг би хамгийн сайнаар ингэж тайлбарлаж чадна: Хэрэв тэр надад “гал” гэдэг үгийг хэлбэл би галын туяаг харж чадна. Би тэр галын дулааныг мэдэрч чадна. Би модны тачигнан шатах чимээг сонсож чадна. Би модны шатаж буй үнэрийг үнэрлэж чадна.
Дараа нь түүний хажууд хоёр дахь оршихуй гарч иржээ. Тэр хоёр хамтдаа Ландонд амьдралынх нь хамгийн харанхуй шөнүүдийн... дүр зургийг харуулсан байна. Тэд надад өнгөрсөн үеийн минь эдгээр мөчүүдийг харуулсан. Миний хувьд хамгийн том мөчүүдийн нэг нь би Юта мужийн Лейтонд, тэндхийн Уол-Март [жижиглэнгийн дэлгүүр]-ийн дэргэд орон гэргүй байсан үе юм. Би мөнгө гуйсан самбар барьдаг байсан. Амьдралдаа тэгж доош орж, мөнгө гуйсан самбар барин, доромжлол, ичгүүр мэдрэхэд ч бэлэн байна гэдэг үнэхээр аймшигтай. Өөрөөр хэлбэл би бүх зүйлээ алдсан байсан. Тэд надад “Бяцхан Цезариуд” пиццаны газар руу явсан тэр шөнийг харуулсан. Учир нь “Бяцхан Цезариуд” арынхаа хогийн саванд заримдаа тодорхой хоол хүнс хаядаг байсан юм. Хэрэв би тэнд хамгийн түрүүнд очиж чадвал түүгээр л хооллодог байлаа. Би дотроо “Ландон, энэ бол чиний дэлхий дээрх сүүлчийн шөнө.” гэж бодсоноо санаж байна. Хэрэв чи мөнгө гуйсан самбар барьж, хогийн савны ард хоол хайх гэж байгаа бол энэ амьдралд чамд зорилго үлдээгүй. Энэ бол миний амьдралын хамгийн хүнд шөнүүдийн нэг байсан. Тэгж байтал гэнэт хэн нэгэн ардаас ирээд намайг дахин тэвэрч, дараа нь хөлөөрөө ороож байгаа мэт мэдрэмж төрснийг би санаж байна. Би үүнийг биеэрээ мэдэрсэн. Тийм зүйл болоход би “Намайг хэн бариад байна вэ?” гэж гайхан эргэсэн. Гэвч тэнд хэн ч байгаагүй. Тэр мөчөөс мэдэрсэн амар амгалан намайг амиа хорлохоос сэргийлсэн. Үүнийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Тэд надад энэ мөчийг харуулсан.
Гуравдугаар хэсэгт хоёр оршихуй Ландонд “Бяцхан Цезариуд”-ын хогийн савны ард тэр шөнө өөрийнх нь харж чадаагүй зүйлийг буюу тэнд хэн ч биеэр байгаагүй атлаа гэнэт мэдэрсэн амар амгалан нь үл үзэгдэх орчинд түүний эргэн тойронд болж байсан ямар нэг зүйлийн нэг хэсэг байсныг харуулна. Тэгээд би тэр толгодын цаанаас дээш гарч байсан Гэрлүүд шиг эдгээр Гэрлүүдийг харсан. Би эдгээр Гэрлүүд цацраг мэт бууж ирээд над руу тусаж байхыг харсан. Тэгээд хэлбэр дүрсгүй, харанхуй, манан шиг, олон, маш олон зүйл пүн гээд зугтан одохыг би харсан. Ландон Деннисийн клиник үхэлд орсон тохиолдлын 3-ын 3-р хэсгийг маргааш бидэнтэй хамт үзээрэй. (Энтони Чений бүтээл)
Илүү огноо харах
4 / 70
Дараах хуудас руу
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх