Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 6-р сарын 6
One Green Planet дижитал медиа платформ 2026 онд эмэгтэйчүүдэд зориулсан шилдэг 5 веган төмрийн нэмэлт тэжээлийг нэрлэжээ. Мэргэжилтнүүд төмрийн нийт агууламжаас илүү шимэгдэлт, хоол боловсруулах эрхтний шингээх чадвар чухал гэдгийг онцолж байна. Эдгээр нь: 1. MegaFood Blood Builder — Эмнэлзүйн судалгаа хамгийн сайтай веган төмөр 2. MegaFood Blood Builder Minis — Шахмалд мэдрэмтгий хэрэглэгчдэд хамгийн тохиромжтой 3. Garden of Life Raw Iron — Бүхэл хүнснээс гаралтай шилдэг төмөр 4. MaryRuth's Liquid Iron — Амархан шимэгдэх шилдэг шингэн төмөр 5. Floradix Floravital Liquid Iron and Vitamins — Ургамлын гаралтай шилдэг шингэн төмөр (Уан Грийн Планет)
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Хезболла бүлэглэл болон Израил улстай яаралтай утсаар ярьсны дараа талууд бүх буудлагаа зогсоохоор тохиролцсон гэж мэдэгдсэн ч шинэ гал солилцоо, Израил, Хезболлагийн албаны хүмүүсийн зөрүүтэй мэдэгдэл хурцадмал байдлыг намжаах тохиролцоо тогтох эсэхэд эргэлзээ төрүүлж байна. (Гардиан)
Финланд улс Бангладеш дахь Рохинжа дүрвэгсдийг дэмжихэд 2 сая евро олгохоор амлажээ. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газар дэлхийн хүмүүнлэгийн санхүүжилт огцом буурч, дүрвэгсдийн хэт их хүнтэй болсон сууринуудын нөхцөл байдал дордож буй үед энэ хөрөнгө амь нас аврах тусламжийг үргэлжлүүлэхэд тусална гэж мэдэгдсэн байна. (News.Az)
Малайзын ерөнхий сайд Анвар Ибрахим засгийн газар нь яамдын хэмжээнд зардал хэмнэх хатуу арга хэмжээ хэрэгжүүлж, хэмнэсэн хөрөнгийг нийгмийн халамжийн хөтөлбөрүүдэд чиглүүлэхийн зэрэгцээ нэн чухал салбаруудад зориулах санхүүжилтийг хадгалж байна гэж мэдэгдээд, буцаан олж авсан хөрөнгө болон зардлын бууралтын ачаар 15.5 тэрбум малайз ринггит (ойролцоогоор 3.8 тэрбум ам.доллар)-ийг олон нийтэд буцаан олгож чадсан гэж нэмж хэлжээ. (Малайзиан Резерв)
[Германы] Берлин хотод жагсагчид тайван цуглаан хийж, Талибаны хязгаарлалтыг буруушаан, Афган эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахыг уриалж, олон улсын хамтын нийгэмлэгийг дуугүй үлдэхгүй байхыг шаардлаа. (8am Media)
[АНУ-ын] Орегон мужийн амьтан-хүний эрхийг хамгаалагчид Санаачилгын өргөдөл 28 хэмээх санал санаачилгыг 11-р сард бүх нийтийн муж даяар иргэдийн санал хураалтад оруулахын тулд 120,000 гаруй гарын үсэг цуглуулжээ. Энэ нь ан агнах, загасчлах, хавх тавих, хортон устгах, амьтан-хүний аж ахуйтай холбоотой хэвийн дадлыг гэмт хэрэгт тооцох өргөн хүрээний санаачилга юм. (Монтана Аутдоор)
Өглөө шинэхэн гуава жимс идэх нь эрүүл мэндэд хүчтэй дэмжлэг болдог. C аминдэм, эслэг, кали, үл исэлдүүлэгчээр баялаг энэ жимс нь дархлааг бэхжүүлж, хоол боловсруулалтыг дэмжин, цусан дахь сахрыг зохицуулж, зүрхний эрүүл мэндэд тустай үйлчилгээтэй. Түүнчлэн магни, B6 аминдэмийн агууламж нь стрессийг бууруулж, оюуны төвлөрлийг сайжруулахад тусалдаг. Мэргэжилтнүүд уг жимсний шим тэжээлийг хамгийн их байлгахын тулд хальстай нь идэхийг зөвлөж байна. (Бао Сүк хое ва Дой сон)
[Израилын] Дана-Двек хүүхдийн эмнэлгийн доктор Моран Хаусман Кедемийн хэлснээр, ойролцоогоор 4,000 нярай тутмын нэг нь төрөх үедээ, эсвэл төрсний дараахан харвалтад өртдөг. Харвалтын түгээмэл шалтгаанд ихсээс үүссэн цусны бүлэн, төрөлхийн зүрхний гажиг, цус бүлэгнэлтийн эмгэг, халдвар, төрөх үеийн гэмтэл багтаж байна. Нярайн тархи мэдрэлийн уян хатан чанар өндөртэй ч харвалтад өртсөн хүүхдүүдийн 60–70 орчим хувьд мэдрэлийн хүндрэл үүсэж болзошгүй байдаг. Мэргэжилтнүүд эцэг эхчүүдэд таталт өгөх, гэнэт сульдах, амьсгалын хэвийн бус байх зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн тусламж авахыг уриалж байна. (Бао Тинь түк)
Эмч нарын мэдээлснээр, дэлгэц удаан ашигласнаас үүдэн 30-аас доош насныхны дунд хүзүү, мөрний өвдөлт огцом нэмэгдэж байна. Буруу суух, ухаалаг утас хэт удаан харах, хөдөлгөөний дутагдал нь хүзүүний нугаламд их ачаалал өгч, булчин хөших, нурууны дискийн эрт үеийн элэгдэл үүсгэж болзошгүй. Гэмтлээс сэргийлэхийн тулд залуучууд дэлгэцийн өндрөө тохируулж, биеийн байрлалаа сайжруулан, 45–60 минут тутамд тогтмол сунгалтын завсарлага авахыг мэргэжилтнүүд уриалж байна. (Тань Ньень)
Европ даяар хүчтэй халууны давлагаа тархах үеэр Португалд 5-р сарын эх газрын шинэ дээд хэмжээнд хүрч халан, 5-р сарын 27-нд Мора хотод 40.3°C хүрчээ. Их Британид мөн 82 жилийн өмнөх халууны дээд хэмжээг даван гарсан байна. (Португал Ньюс)
Жанми халуун орны шуурга 6-р сарын 2-нд Япон улсын баруун өмнөд хэсгийг дайрч, аадар бороо орж, хүчтэй салхи шууран, 15 хүн гэмтэж бэртэн, үер, хөрсний гулгалт үүсэх эрсдэлээс шалтгаалан 800,000 гаруй оршин суугчид шилжин нүүх зөвлөмж өгчээ. Шуурганы улмаас хэдэн арван мянган айлын цахилгаан тасарч, олон зуун нислэг саатсан байна. (Чаннель Ньюс Азия)
Туркийн сэргээгдэх усны нөөц одоо жилд нэг хүнд ойролцоогоор 1,301 шоо метр болж, усны аюулгүй гэж үздэг 1,700 шоо метрийн түвшнээс доош оржээ. Албаны хүмүүс хүн амын өсөлт, уур амьсгалын өөрчлөлт нь усны хангамжид үзүүлэх дарамтыг тасралтгүй нэмэгдүүлж байна гэж мэдэгджээ. Тус улс 25 гидрологийн сав газарт дэд бүтцээ шинэчилж, усалгааны алдагдлыг бууруулан, үр ашигтай шугам хоолойг өргөтгөхөөр төлөвлөж байна. (Каспиан Пост)
ЕХ [Европын Холбоо]-ны орнууд 2025 онд чулуужсан түлшний импортоо бууруулж, салхи, нарны эрчим хүчийг хурдтай өргөжүүлснээр ойролцоогоор 51.4 тэрбум евро (60 тэрбум ам.доллар) хэмнэжээ. Шинжээчид сэргээгдэх эрчим хүч рүү шилжих нь үнийн цочрол, геополитикийн тогтворгүй байдалд Европын тэсвэрлэх чадварыг бэхжүүлж байна гэж үзэж байна. (CafeF)
[АНУ-ын] National Geographic Society 2026 оны Байгаль хамгаалах салбарын манлайллын National Geographic/Buffett шагналын эздээр Докторууд. Ироро Танши, Маурисио Хойос Падилла нарыг сонгосноо зарлалаа. Уг шагналыг Нигерийн ховордсон сарьсан багваахай-хүмүүс, Мексикт аварга загас-хүмүүсийг хамгаалахаар ажиллаж буй тэргүүлэх мэргэжилтнүүдийн хувь нэмрийг тус тус үнэлэн олгосон байна. Мэдэгдэлд тэдний шинжлэх ухааны манлайлал, хээрийн судалгаа, олон нийтэд түшиглэсэн хамгааллын ажлыг онцолж, хоёр шагналтныг бүс нутагтаа зүйлийн хамгааллыг ахиулж буй нөлөө бүхий хүмүүсээр тодорхойлжээ. (Гардиан Нигери)
Эрдэмтэд дулаанд идэвхжин, материалыг 6 өдрийн дотор бүрэн задалдаг, бичил хуванцар үүсгэдэггүй унтаа Bacillus subtilis спор агуулсан “амьд хуванцар” бүтээжээ. Энэ нь бусад нэг удаагийн материалд тохируулж болохуйц, программчлагдсан өөрөө устдаг хуванцар байж болохыг харуулж байна. (СкайТех Дэйли)
Их Британийн веган махны THIS компани уураг ихтэй мөөгний дүпү болон Crunchy Mushroom Bites бүтээгдэхүүнээ худалдаанд гаргалаа. Дөрвөлжин дүпүг шиитаке мөөг, төрөл бүрийн үр, эгэл гиш, вандуйн уургаар хийжээ. Уг бүтээгдэхүүн нь бүхэл хүнснээс санаа авч, бага боловсруулалттай амьтан-хүний махыг орлох бүтээгдэхүүний өсөн нэмэгдэж буй эрэлтэд нийцэж байна. (Веган Фүүд & Ливин)
Их Британийн тэжээвэр амьтан-хүний веган нэмэлт тэжээлийн Shevega компани малын эмчийн боловсруулсан нохой-хүний нэмэлт тэжээлийн үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр олон нийтийн санхүүжилтийн аян эхлүүллээ. Үүний орлогыг шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон шим тэжээлийн судалгаанд зориулахаар төлөвлөжээ. (Вежкономист)
Их Британийн Viva! веган буяны байгууллага “Та сүүн бүтээгдэхүүний талаар үнэхээр юу мэдэх вэ?” нэртэй, сүүний салбарын худал өгүүлэмжүүдийг няцаах зорилго бүхий баримтат киног санхүүжүүлэхээр олон нийтийн санхүүжилтийн кампанит ажил зарлалаа. Уг төсөл нь салбарын лобби бүлгүүдийн баталдаг эрүүл мэндийн ташаа мэдэгдлүүд болон амьтан-хүмүүсийн сайн сайханд учруулдаг асар их хор хөнөөлийг судлахыг зорьж байна. (Viva!) Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган): Браво. Бурханы хайр!
[Их Британийн] Уэльсийн Рил далайн эрэгт түрлэг хурдан нэмэгдэн хүрээлэх үед зөөлөн элсэнд шигдсэн эмэгтэйг аврагчид аварчээ. Хааны үндэсний аврах завины байгууллагын баг завиар хүрч очин, хөлийг нь чөлөөлж, эрэгт аюулгүй аюулгүй авчран, эмнэлгийн үзлэгт оруулсан байна. (Дэйли Мэйл)
[АНУ-ын Нью-Йорк мужийн] Нью-Йорк хотод гал сөнөөгч Трэвис Ланган ажлын бус цагаар хурдны зам дээр усанд живсэн автомашинаас сургуулийн захирал Кармен Пинтог аварчээ. Ноён Ланган дээврийн цонхыг хагалж, түүнийг аюулгүй гаргасан байна. (Дэйли Мэйл)
Жуулчид болон нутгийн иргэд аулак (вьетнам)-ын Фукуок арлын Бай Чыонг эрэгт, ширүүн давлагаанд шидэгдэн гацсан ховор далайн гахай-хүнийг аварчээ. Олон нийт хамтран 30 килограмм жинтэй амьтан-хүнийг задгай усанд аюулгүй буцаан тавьсан байна. (Түөй Трэ)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Бурханыг олох нь бүх уй гашууны оршуулга болно гэдгийг санаарай.” – Хүндэт Гэгээрсэн Их Багш Свами Шри Юктешвар Гири (цагаан хоолтон) (Иогчийн намтар)
Өмнө нь Эйприл Смитийн клиник үхэлд орсон тохиолдлын 2-ын 1-р хэсэгт Эйприл төрөх үедээ ойролцоогоор 8 минут зүрх нь зогссон тухайгаа өгүүлсэн. Эмч нар түүний биеийг сэргээхээр ажиллаж байх үед тэр өөрийгөө биеэсээ гарч, мэс заслын өрөөний үүднээс харж байгаагаа мэдэрчээ. Дараа нь тэр өндөр хаалгатай, дэлхий дээрх юутай ч адилгүй цэцэгсийн тал бүхий, бүх зүйл төгс зохицлоор хамт хөдөлж буй газарт хүргэгдсэн байна. Их Эзэний Сүнс түүнд өөрийг нь Диваажинд байна гэж хэлжээ. Одоо, 2-р хэсэгт Эйприл тэндхийн амар амгалан үнэхээр гайхалтай байсан тул буцахыг хүсээгүй ч нэгэн дуу хоолой яагаад буцах ёстойг нь хэлсэн тухай тайлбарлана.
Тэгээд, миний санаж байгаагаар, бие махбод, эсвэл тиймэрхүү зүйл огт хараагүй, харин нэг дуу хоолой сонссон бөгөөд тэр дуу хоолой намайг буцах ёстой гэж хэлсэн. Учир нь би үнэхээр биедээ буцаж орохыг огт хүсээгүй. Тэр мөчид би ардаа үлдэж буй нөхрөө ч бодоогүй, хүүхдүүдээ ч бодоогүй. Тэр мөчид би дэлхий дээрх амьдралдаа хэзээ ч тийм их амар амгаланг мэдэрч байгаагүй. Үнэхээр их амар амгалан байсан учраас би биедээ буцаж орохыг хүсээгүй. Би үүнийг тайлбарлаж чадахгүй нь. Үүнийг хэлж чадах цорын ганц үг нь гэвэл — би биедээ буцаж орохыг хүсэхгүй болтол тийм их амар амгалан байсан. Тэгээд тэр дуу хоолой, Их Эзэний Сүнс: “Чи буцах ёстой, энд харсан зүйлээ хүмүүст хэлэх ёстой.” гэж хэлсэн. Би буцахыг хүсээгүй. Би үнэхээр уйлж байсан.
Эйприл биедээ буцаж иржээ. Тэр буцаж ирэхдээ дефибрилляторыг мэдэрч, мэс заслын өрөөний гэрлийг харж, бие нь бадайран хатгуулах мэдрэмж төрсөн бөгөөд дахин алхаж сурахад нь хэдэн өдөр шаардагджээ. Дараа нь Эйприлийн эмч түүн дээр ирж юу болсныг тайлбарлахад Эйприл түүнээс нэг зүйл асуужээ. Түүнийг хэлэх зүйлээ хэлсний дараа би: “За, танаас нэг юм асууя.” гэж хэлсэн. Тэр: “Тэгэлгүй яах вэ” гэсэн. Би: “Та яагаад миний цээжин дээр ингэж үсэрч байсан юм бэ?” гэж асуусан. Учир нь тэр үед энэ нь миний хувьд үнэхээр асуух гэсэн зүйл байсан. Тэгэхэд тэр: “Би таны цээжин дээр гарсныг та яаж мэдсэн юм бэ?” гэсэн. Би: “Учир нь би таныг харсан” гэсэн. Тэр мөчид тэрээр, тэр миний эмч нарыг сольсон, тэгээд: “За, энэ бол тантай уулзах миний сүүлчийн үзлэг. Би таныг өөр эмчид шилжүүлнэ.” гэсэн.
Эйприл одоо өөрийн амьдралыг өөрчлөлтийн гэрчлэл болсон гэж хэлдэг. Бурхан түүнийг хар тамхи, марихуан байнга хэрэглэх, архинд донтох зуршлаас чөлөөлсөн гэж тэр хэлж байна. Түүнд хүнд үе тулгарахад тэрээр нэг өдөр Диваажин өөрийнх нь гэр болно гэсэн бат итгэлээс зуурдаг. Би Дисковери сувгаар гардаг тийм нэвтрүүлгүүдийг үздэг байсан, хүмүүс үхээд Диваажинд очсон тухайгаа ярихад, би хамгийн түрүүнд: “Юу ч гэмээр юм, тэд худлаа ярьж байна” гэж хэлдэг байсан. Гайхалтай нь, одоо би өөрөө тэдний ангилалд орчихсон. Хэн нэгэн намайг хараад: “Бүсгүй минь, чи худлаа ярьж байна.” гэж бодож магадгүй. Гэхдээ би худлаа яриагүй, тэр хүмүүс ч худлаа яриагүй. Бурхан надад тэр зүйлийг мэдрэхийг зөвшөөрсөнд би талархдаг. Учир нь би аливаа зүйлийг даван туулж байхдаа нэг өдөр л Диваажин миний гэр болно гэдгийг мэддэг. Библи бид гэрчлэлийнхээ хүчээр даван туулдаг гэж бидэнд хэлдэг — энэ бол миний гэрчлэл, одоо би таныг өөрийнхөө гэрчлэлийг хэлэхийг урьж байна. (Годформэйшн)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх