Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 6-р сарын 24
АНУ-ын элч Стив Виткоффын мэдээлснээр, Иран улс Олон улсын атомын энергийн агентлагийг цөмийн байгууламжуудаа шалгаж, баяжуулсан ураны түүхий эдийг илрүүлэхээр урих төлөвтэй байна. (Дай Тьен ной Вьетнам)
Бүгд Найрамдах Доминикан Улс болон АНУ иргэний цөмийн хамтын ажиллагааг бэхжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, цөмийн технологийг энхийн зорилгоор ашиглах, эрчим хүчийг төрөлжүүлэх, анагаах ухаан, хөдөө аж ахуй, судалгаанд хэрэглэх цаашдын ажлын хүрээг бүрдүүлэхийн зэрэгцээ цөмийн аюулгүй байдал, хамгаалалт, үл дэлгэрүүлэх стандартыг хадгална. (Доминикан Түдэй)
Боливийн засгийн газрыг эсэргүүцсэн хүчирхийллийн жагсаал олон долоо хоног үргэлжилж, амьжиргааны өртөг өссөнөөс үүдэн хүнс, шатахуун, эмийн ноцтой хомсдол бий болж, дор хаяж 14 хүний аминд хүрсний дараа тус улсын ерөнхийлөгч Родриго Пас орон даяар онц байдал зарлаж, цэрэг, цагдаагийн удирдлагад замын хаалтуудыг чөлөөлж, дэг журмыг сэргээх эрх олгожээ. (CNN)
Европын Комисс, Европын Парламент, Европын Холбоо [ЕХ]-ны Зөвлөлийн ээлжит даргалагчийн нэрийн өмнөөс Кипр улс [Бельгийн] Брюссель хотод “Соёлын төлөөх Европ, Европын төлөөх соёл” тунхаглалд гарын үсэг зурж, уран бүтээлийн эрх чөлөө, хэл, соёлын олон янз байдал, уран бүтээлчдийн шударга нөхцөл, соёлыг хүртээмжийг нэмэгдүүлэх, өвийг хамгаалах, бүтээлч салбарын ардчилал, инновац, сайн сайхан байдал, тогтвортой хөгжилд гүйцэтгэх үүргийг дэмжих замаар соёлыг ЕХ-ны бодлогын төвд тавих үүрэг хүлээлээ. (Европын Комисс)
Мали улс Сегу бүс нутагт хүүхдийн хөдөлмөртэй тэмцэх зорилгоор хүүхэд хамгааллын арга хэмжээг эмзэг бүлгийн өрхийн эдийн засгийн дэмжлэгтэй хослуулсан, Япон улс болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас дэмжсэн төслийг эхлүүллээ. Тус муж нь хөдөө аж ахуйн томоохон төв бөгөөд гэр бүлийн эрхэлдэг аж ахуйн нийлүүлэлтийн сүлжээнд хүүхдүүд аюултай ажилдөртөх нь олонтоо байдаг. 2020 оны албан ёсны мэдээллээс харахад Малийн 5-17 насны бараг 1.7 сая хүүхэд аюултай хөдөлмөр эрхэлж байжээ. (APA Ньюс)
НҮБ-ын мэдээлснээр, мөргөлдөөнөөс дүрвэсэн бараг 50,000 хүн Ливаны өмнөд хэсэгт гэртээ буцаж иржээ. Гэсэн хэдий ч 106,000 гаруй хүн хоргодох байранд байсаар байгаа бөгөөд хүмүүнлэгийн байгууллагууд Израилын цэргийн хүчин ба Хезболлагийн хооронд цэргийн ажиллагаа үргэлжилж буй нөхцөлд аюулгүй байдал тогтворгүй хэвээр, орон сууц, дэд бүтэц өргөн хүрээнд сүйдсэн, суурь үйлчилгээ дутагдалтай байгаа нь олон хүнийг буцахад саад болсоор байна гэж анхааруулж байна. (Анадолу Аженси)
Иран улс зургаан долоо хоногийн турш тээвэрлэлтээ зогсоосны дараа Харг арал дахь гол терминалаасаа түүхий нефтийн экспортоо сэргээлээ. Иран тус бүс нутагт байсан танкеруудаар аль хэдийн ойролцоогоор 20 сая баррель тээвэрлэжээ. (Фокс Ньюс)
АНУ-ын Үндэсний тагнуулын газрын даргын алба [ODNI]-наас АНУ-ын Харшил, халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн тэргүүн асан доктор Энтони Фаучи Америкийн татварын мөнгөөр [Хятадын] Ухань хот дахь судалгааны лабораторид сарьсан багваахай-хүний коронавирусийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх судалгааг санхүүжүүлсэн, уг лабораторийг КОВИД-19 санамсаргүй алдагдсан эх үүсвэр гэж үздэг, мөн тагнуулын үнэлгээг өөрчилсөн хэмээн тайлбарласан баримтуудыг нийтэллээ. Үндэсний тагнуулын газрын дарга Тулси Габбард (веган) шинээр нууцаас гаргасан харилцаа холбооны баримтууд нь доктор Фаучи Тагнуулын нийгэмлэгийн шинжилгээнд нөлөөлж, байгалийн гаралтай гэсэн тайлбарыг дэмжиж, 2024 оны мэдүүлэгтээ Конгрессыг төөрөгдүүлснийг харуулж байна гэжээ. Уг нийтлэлд тагнуулын мэдээллийг өөрчилснийг эсэргүүцсэн мэдээлэгчид хариу ялд өртсөн бөгөөд албан тушаалтнууд өөр санал бодлыг дарж, шүүмжлэгчдийг гадуурхсан гэж мэдэгджээ. ODNI-ийн мэдээлснээр доктор Фаучи вирусийн гарал үүслийн талаарх олон нийт болон засгийн газрын дүгнэлтийг тохируулахын тулд тагнуулын албаныхан болон гаднын эрдэмтэдтэй нягт хамтран ажилласан байна. Эдгээр мэдэгдэл КОВИД-19-ийн гарал үүслийн талаарх улс төр% шинжлэх ухааны үргэлжилж буй маргааны нэг хэсэг байсаар байна. (Үндэсний тагнуулын газрын даргын алба)
Харвардын Анагаах Ухааны Сургуулийн профессор шумуулд бага зэрэг хазуулсан үед тухайн хэсгийн эргэн тойронд зөөлөн үрэх_ товших нь тархийг өөр зүйлд сатааруулах хүрэлцэх мэдрэмж үүсгэснээр загатнааг зогсоодог гэж хэлжээ. Илүү их гистамин ялгаруулж, халдвар авах эрсдэл үүсгэдэг маажихаас ялгаатай нь энэ арга нь арьсыг гэмтээлгүй үлдээдэг байна. (ВнЭкспресс)
Канадын эмч нар дэлхийд анхны эксосомын эмчилгээ [уламжлалт арьс шилжүүлэн суулгалтын оронд эсүүдээс ялгарч хүчтэй эдгэрлийн хариу урвалыг дамжуулдаг өчүүхэн бөөмс] ашиглан гуравдугаар зэргийн хүнд түлэгдэлтийг эмчилжээ. Тус нээлт нь өвчтөний нүүрийг хэдхэн сарын дотор эдгээж, хүзүүнд нь маш бага сорви үлдээсэн нь дэлхий даяар түлэгдэлтийн эмчилгээ, арьсны нөхөн төлжилтөд шинэ найдвар авчирч байна. (Гүүд Ньюс Нетворк)
ИБУИНВУ-ын Цаг уурын алба Английн өмнөд болон Уэльсийн зүүн өмнөд нутагт хэт халалтын улбар шар сэрэмжлүүлэг гаргасан нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн өндөр халалтын анхааруулга болж байна. Халууны давлагааны оргил үеэр агаарын хэм 34°C буюу түүнээс дээш хүрч болзошгүй. Эрүүл мэндийн албаны хүмүүс өндөр настнууд, өвчтэй хүмүүст эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулжээ. (Гардиан)
[Тайвань (Формоса)-ийн] Тайпэй хотын зарим хэсэгт аадар бороо орсны улмаас үерт автаж, 41 осол бүртгэгдсэний дотор 37 нь үертэй холбоотой байсан ба төвийн гудамжнуудад ус ойролцоогоор 20 сантиметрт хүрчээ. Барилгын хоёр ажилчин аянгад цохиулсан бөгөөд одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Цаг уурчид хүчтэй хур тунадасны шалтгааныг “конвекцийн үүрийн нэгдэл” [хоёр буюу түүнээс олон аянгатай борооны тусдаа үүр мөргөлдөх, эсвэл нэгдэх] болон “конвекцийн саатал” [аянга цахилгаантай бороо, конвекцийн үүрийн бөөгнөрөл тодорхой бүсийн дээгүүр саатах] гэж үзэж байна. (Тайпей Таймс)
6-р сарын 17-нд хүчтэй шуурганы улмаас [АНУ-ын] Иллинойс мужийн баруун хэсгийн Монмутын ойролцоо ачааны галт тэрэг замаасаа гарчээ. Багууд дараагийн өдөр нь гэмтсэн замыг сэргээжээ. Үндэсний цаг уурын алба тухайн өдөр Иллинойс мужийн төв хэсэг даяар долоон удаа хар салхи дайрсны дотор Эффингэм тойрогт хоёр хүнийг гэмтээсэн EF3 [Хүч нэмэгдүүлсэн Фужита] хар салхи багтсаныг баталсан байна. (Уотчерс)
Болгар улс 1990 оноос хойш хүлэмжийн хийн цэвэр ялгарлаа 57.8%-иар бууруулж, нийт бууруулсан хэмжээгээрээ ЕХ [Европын Холбоо]-ны орнуудын дунд тавдугаарт жагсан, цөмийн эрчим хүчийг багтаасан тэнцвэртэй хандлагыг баримтлахын зэрэгцээ сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадал, батарейн хуримтлуурыг өргөжүүлж байна. (СийНьюс)
[ИБУИНВУ-ын] Английн судлаачид цацагт хяруулын сүүл мөөгний мицелийг ашиглан гол мөрний бохирдлыг шүүхэд тусалжээ. Девонд хийсэн туршилтаар мөөгний спор суулгасан модны үртэст уутнууд нь E.coli вирусийн 80 хүртэл хувийг зайлуулсан тул Англи, Уэльсийн усны зохицуулагч байгууллага Офват өртөг багатай аргыг өргөжүүлэхээр Anglian Water байгууллагад бараг 2 сая ам.долларын шагнал олгожээ. Линкольнширт хийсэн төстэй туршилтаар уснаас фосфорын 83%, азотын 35%-ийг зайлуулсан байна. (Гүүд Ньюс Нетворк)
World Vegan Vision байгууллагын [АНУ-ын] Нью-Йорк дахь салбар хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд веган хоолны гүйцэтгэх үүргийг хэлэлцсэн эрүүл мэндийн форум зохион байгуулжээ. Мэргэжилтнүүд болон илтгэгчид гэдэсний эрүүл мэнд, хоол тэжээл, амьдралын хэв маягийн урьдчилан сэргийлэх дадлын талаарх судалгааг хуваалцжээ. (Индия Уэст)
Шведийн хүнсний орц найрлагын AAK AB компаниталх, нарийн боовны мэргэжилтнүүдэд, амттан үйлдвэрлэгчдэд зориулсан веган AkoPlanet Plant-Based Whip бүтээгдэхүүнээ сурталчилж байна. Малын сүүний орцгүй уг суурь нь уламжлалт сүүний цөцгийн тогтвортой байдал, бүтэц, гүйцэтгэлтэй дүйцэж байна. (Ад Хок Ньюс)
Швейцарын Barry Callebaut компани веган болон лактозгүй бүтээгдэхүүний эрэлтийг хангахын тулд тус улсад NXT сүүн бүтээгдэхүүн агуулаагүй шоколадны цувралаа танилцууллаа. Тус дөрвөлжин шоколад нь уламжлалт шоколадны бүтэцтэй бөгөөд нарийн боов, чихэр, зайрмагт арилжааны зориулалтаар ашиглагдах юм. (Ад Хок Ньюс)
Шаттлын жолооч Жордан Мэтью [АНУ-ын Луизиана мужийн] Каминада Пасст аюултай хүчтэй буцах урсгалд өртсөн нэгэн хүү, хоёр эмэгтэйг аварчээ. Хүү эхлээд усанд урссан бөгөөд хоёр эмэгтэй түүнд туслахыг оролдон ус руу орсон байна. Мэтью усанд сэлж чаддаггүй 3 хүнийг аюулгүй газарт гаргаснаар тэд огт гэмтэж бэртэлгүй үлджээ. (WLFI)
Кенийн эрчим хүч компани АНУ-ын Kaddas Enterprises компанитай хамтран, цахилгаанд цохиулах тохиолдол их гардаг шугамууд дээр зэрлэг амьтанд ээлтэй бүрхүүл суурилуулахаар болж, таван жилийн хугацаатай төслийг [Кенийн] Сойсамбу дархан цаазат газарт эхлүүлжээ. Тус санаачилга нь устах аюулд орсон махчин шувуу-хүмүүсийг цахилгаанд цохиулахаас хамгаалахын зэрэгцээ одоогоор сүлжээний тасалдлын 30%-ийг эзэлж буй амьтан-ардтай холбоотой цахилгааны саатлыг эрс бууруулахыг зорьж байна. (Ситизен Дижитал)
85 настай залуу Линди Бигги [АНУ-ын] Калифорни мужийн Индио хотын мал эмнэлгийг худалдан авахад 3 сая ам.доллар хөрөнгө оруулж, ашгийн бус Loving All Animals байгууллагатай хамтран тэжээвэр амьтан-хүмүүст хямд үнэтэй тусламж санал болгож байна. Уг төсөл нь Коачелла хөндий даяар тэжээвэр амьтан-хүмүүсийн хариуцлагатай эзэмшлийг дэмжиж, амьтан-иргэдийг хаях, өвдөлтгүй унтуулах явдлыг бууруулахыг зорьж байна. (NBC Палм Спрингс)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Гэгээрэл бүх зүйлд, бүх цаг үед, бүх газарт оршдог. Бүх зүйлд, бүх цаг үед, бүх газарт оршдог орон зайд юу ч саад болдоггүйн адил гэгээрэлд ч мөн адил юу ч саад болдоггүй.” – Шүтэн бишрэгдсэн Манзушир Бодисадва (веган) (DailyZen)
Доктор Паула Лангхоффын клиник үхэлд орсон тохиолдлын тухай цуврал дугаарын өмнөх 1-3-р хэсгүүдэд Паула зургаан настай байхад нь нэгэн харанхуй оршихуй түүнийг дор хаяж хагас лонх аспирин уухыг ятгасныг дурссан. Бүх зүйл тас харанхуй болсны дараа тэрээр оддын хонгилоор татагдан, хожим нь Диваажин гэж тодорхойлсон газарт очсон гэжээ. Маргааш өглөө нь биедээ буцаж ирснийхээ дараа Паула харсан зүйлээ хэнд ч хэлсэнгүй. Олон жилийн дараа тэрээр хачигт хазуулж, Лаймын өвчин тусжээ. Түүний хэлснээр 12 жилийн турш онош нь тогтоодохгүй явж, бие нь дордсоор байжээ. 2003 он гэхэд Майо клиникт 10 хоног хэвтсэний дараа эмч нар түүнд хэрхэн туслахаа мэдэхгүй байсан тул эмчлэх боломжгүй хэмээн, гэрт нь буцаажээ.
Гэртээ эргэн ирээд туйлдаж, цааш хэрхэн үргэлжлүүлэхээ мэдэхгүй байсан Паула 3 шөнө дараалан ор нь чичрэхийг мэдэрчээ. Ингээд энэ явдал болсон гурав дахь шөнө би унтаж, шөнө дунд нэгэн үед сэрээд, орныхоо хөлийн талын цонхоор харж байтал гэнэт энэ Гэрлийн бөмбөлөг цонхоор орж ирсэн. Би хэзээ ч бөмбөлөг харж байгаагүй. Бөмбөлөг гэж юу болохыг би мэддэггүй байсан. Энэ бол Гэрлийн бөмбөлөг байсан. Хөхөвтөр цагаан, зүгээр л дугуй бөмбөлөг байсан бөгөөд орны хөл талаас хажуу тал руу хөвөн ирсэн. Тэгээд хөвж явахдаа нээгдэж байв. Түүнд БУРХАН-ы оршихуй байсан. Тиймээс бүрэн амар амгалан байв. Ямар ч айдас огт байсангүй. Энэ бөмбөлгөөс нэгэн тэнгэр элч гарч ирэхэд бөмбөлөг нь нэг ёсондоо түүний далавч мэт байлаа. Энэ нь далавч болон хувирч, дараа нь далавч алга болж, би тэнд зогсож буй тэнгэр элчийг л харж байв. Тэр 8 фут [2.44 метр]-ааас арай өндөр байсан. Учир нь толгой нь таазыг бага зэрэг нэвт гарч байсан. Би оюун ухаандаа, сүнсэндээ “Та хэн бэ?” гэж бодож байлаа. Тэр над руу эргээд, “Миний нэр чамд чухал биш, гэхдээ чиний хэрэгцээнд Виктор гэдэг нэрийг хэрэглэж болно.” гэсэн.
Тэгээд шувууны далавч дэвэх чимээ сонссон тул би толгойгоо эргүүлсэн. Гэхдээ эдгээр нь асар том байж, “вавүүмп, вавүүмп” гэж дуугарч байлаа. Би эргэтэл энэ бүргэдийн хэмжээтэй, эсвэл түүнээс ч том, асар том цагаан тагтаа миний дээр тогтон нисэж байсан. Би үнэхээр гайхсан. Өөрөөр хэлбэл, тэр үнэхээр яг энд байсан. Яг л ийм аварга тагтаа байсан. Тэр над дээр бууж ирэхэд би тэр даруй Ариун Сүнс гэдгийг мэдсэн. БУРХАН Өөрийгөө зүгээр л мэдүүлдэг. Түүний өд нь зөөлөн харагдах атлаа алмаз шиг байв. Тэр нь гялалзсан, гоёмсог, хүч чадал дүүрэн, Түүний эргэн тойронд гэрэлт туяа байсан бөгөөд нүд нь бадмаараг шиг харагдаж байв. Гэнэт Түүний хошуу миний хэвлийгээс энэ мөнгөн утсыг гаргаж ирэхэд би: “Энэ юу болохыг мэдэхгүй байна.” гэж бодсон. Гэвч тэр миний сүнсэн хүнийг минь чөлөөлж байсан бөгөөд сүнсэнд биднийг биетэй маань холбож байдаг мөнгөн утас оршиж байв. Тэгээд энд тэр намайг татан гаргаж байлаа. Би биеэсээ чөлөөлөгдөж, гэнэт биеийнхээ дээр гарсан байлаа. Тэгээд би түүнийг доор, орон дээр хэвтэж байхыг хараад, “Өө, тэр хуучин юм, миний цогцос, миний бүрхүүл, түүнээс гарсандаа ямар их баяртай байна вэ.” гэж бодсон. Энэ бол туйлын амар амгалан, туйлын амралт байв. Би яг үүний өмнө өөрийгөө хэрхэн өвчин мэдэрч байснаа бодоогүй. Хамаагүй, юу ч хамаагүй болсон байлаа.
Сүнс нь дээшлэхэд Паулад дэлхийн дээрх сүнслэг ертөнц болох хоёр дахь диваажинг үзүүлж, тэнд түүний төлөө өрнөж буй тулааныг харуулжээ. Анх удаа үхэж, биеэ орхисон тэр мөчөөс дээш явах замдаа би хоёр дахь диваажинг харсан. Тэр нь энэ дэлхий шиг сүнсэнд болон сансар огторгуйд орших орон бөгөөд дайсны ноёрхлын газар юм. Тэр бол хоёр дахь диваажин, бидний дээрх тэнгэр, сансар огторгуй юм. Тэр нь бор шаварлаг буюу сепиа өнгөтэй байсан. Би голд нь цагаан тэнгэр элч нарын дүр зургийг харж байсан бөгөөд тэд Эфесийн хуягийг өмссөн байв. Тэд илдээрээ эдгээр чөтгөрийн аварга мангасуудтай тулалдаж байв. Надад тэдний дүрсэлдэг аварга биетүүдийг санагдуулсан бөгөөд тэд маш өндөр, хоёр эгнээ шүдтэй гэх мэт дүрслэл шиг байв. Тэд илдээрээ тулалдахад, мангасууд унаж, үхээд, ууршин алга болохыг би харж байв. Мөн нэг тэнгэр элч бүдэрч унасан ч дараа нь дахин босохыг харсан. Одоо би үүнийг ойлгож байна: бидний үгс тэднийг ер бусын оронд тулалдахад тусалдаг. Бид өөрсдөдөө амьдралыг, эсвэл өөрсдийнхөө дээр үхлийг тунхагладаг. Надад цэргүүд шиг номхон зогсох тэнгэр элч нарын урт цуваа эгнэн зогсохыг харуулсан. Энэ нь бараг толь доторх толь, түүний доторх толь шиг байв. Эцэс төгсгөлгүй дүрс л харагдаж байв. Миний төлөө тулалдахаар хүлээн зогссон тэнгэр элч нар ийм олон байсан. “Хөөх, энэ чинь маш олон тэнгэр элч байна, гэтэл энэ үед би нүгэлтэн байсан шүү дээ, тийм ээ?” Би амьдралаа Эзэнд бүрэн зориулаагүй байсан.
Дараа нь Паула тагтааны нүдэнд орж, дахин Диваажингийн оронд өөрийгөө олж харжээ. Энэ удаа насанд хүрсэн хүний хувиар түүнд Диваажингийн нэг хэсгээс нөгөөг дараалан үзүүлжээ: Амьдралын Ном гэж ойлгосон зүйлтэй өрөө, дэлхийн бүх хэл, уугуул үндэстний бүлэг, үндэстэн, хэл, аялгууны дуу хоолойгоор дүүрсэн залбирлын өрөө, дараа нь Эцсийн мөчийн цагийн шугамын үзэгдэл, мөн үйлчлэл нь эхлэхээс 12 жилийн өмнө түүний үйлчлэлийн ажлыг харуулсан Zoom-тэй төстэй өрөө байв.
5-р хэсэгт Паула өөрийнх нь нэрлэснээр Суу алдрын оронд хүгэгдсэн тухай гарна. Тэнд Эцгийн Хайр тун их бялхаж байсан тул тэр явахгүй байхыг гуйжээ. Миний мэдэрсэн бүхэн амар амгалан, баяр баясгалан, суу алдар байв. Зүгээр л “Намайг энэ орон зайгаас хэзээ ч бүү гаргаач.” гэсэн мэдрэмж байсан. Би явахыг огт хүсээгүй. Би тэнд үүрд үлдэж, БУРХАН-ыг магтан алдаршуулахыг л хүсэж байсан. Би шингэн хайраар өлгийдүүлсэн. Би Эцгийн хайрын тэвэрт байсан. Доктор Паула Лангхоффын клиник үхлийн тохиолдлын тухай цувралын 5-р хэсэгт маргааш бидэнтэй хамт байгаарай. (Жени ДуВалл-тай хамт БУРХАН-тай учирсан учрад)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх