Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Их Багш, Бамби Бааба болон өнгөрсөн, одоо, ирээдүйн бүх Гэгээрсэн Их Багш нар шиг цэвэр ариун, гэрэл гэгээтэй Сүнснүүдийн ариун оршихуйд би гүнээ талархаж байна.

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Аулак буюу Вьетнамаас нэгэн шавийн аулак (вьетнам) хэлээр ирүүлсэн сэтгэлийн үгийг олон хэлний хадмал орчуулгатайгаар одоо хүргэж байна:

Хамгаас Хайрт Их Багш минь, Хамгийн Аугаа, Хамгийн Төгс Тим Ко Тү болон Суприм Мастер Телевизийн хичээнгүй, баяр баясгалантай Гэгээнтнүүд ээ, Их Багшийн “Энэхүү нууц дайныг зогсоовол бүх дайн зогсож, дэлхийд өнө удаан үргэлжлэх жинхэнэ энх тайван цогцолно,” гэсэн саяхны илгээлтийг “Африкаас хайрын хамт”-тай хамт цацсанд Суприм Мастер Телевизэд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Энэ бүхэн нь Хайр бол энэ цаг үед манай Дэлхийн цорын ганц шийдэл гэдгийг харуулж байна.

Өдөр бүр Дэлхий даяар олон байгалийн гамшиг, эдийн засгийн хүндрэл болон байнгын тогтворгүй байдлыг харж байхдаа би ч өөрөө өдөр тутмын амьдрал болон сүнслэг аялалдаа хэдэн сарын турш тэнцвэргүй байдлыг туулж ирлээ. Бурханы Ивээлээр, Их Багшийн гайхамшигт Халамж, Зохицуулалтаар амьдрал маань хэвийн үргэлжилж байсан ч, би яагаад гэдгийг нь ойлголгүйгээр түгшиж, тавгүйрхдэг байсан (Амен!). “Африкаас хайрын хамт, 6-р хэсэг”- ийг 2 -р сарын 14-нд үзэж байхдаа Их Багшийн Адислах Хүч нь Бамби Баабагийн залбирлын уншлагатай хосолсноор, надад миний доторх бүдүүлэг энерги цэвэршиж байгааг мэдрэх боломж олгосон. Миний доторх, Хүүхэд шиг Сүнс бүжиглэж, “Ээжийн эргэн ирэлт”- ийг баяр хөөртэйгөөр угтан авч, мэндчилж байгаа мэт санагдсан. Бамби Бааба өнгө аясаа өөрчилж, хэмнэлээ аажмаар нэмэгдүүлэхэд миний сэтгэл хөдлөл улам бүр хүчтэй болж байв. Миний Сүнс хэдэн цагийн турш үргэлжилсэн эв зохирол, гүн нам гүм байдалд орсон.

Их Багш, Бамби Бааба болон өнгөрсөн, одоо, ирээдүйн бүх Гэгээрсэн Их Багш нар шиг цэвэр ариун, гэрэл гэгээтэй Сүнснүүдийн ариун оршихуйд би гүнээ талархаж байна. Тэд Арьяабалын Бясалгалаар дамжуулан Эртний Билиг ухааныг сэргээснээр Дэлхийг гийгүүлдэг бөгөөд энэ гараг дээрх Бурханы Үнэмлэхүй, Нөхцөл болзолгүй Хайрын эрхэм дээд биелэл юм. Бидэнд энэ материаллаг дэлхийн бүдүүлэг соронзон орны нөлөө их байсаар байгаа тул Тэдэнд талархах сэтгэл маань хэзээ ч хангалттай биш байх болно. Энэ бүдүүлэг соронзон орон нь Тэдний ажлын мөн чанар, Тэдний чимээгүй золиослол, биднийг болон хамаг төрөлтнийг хайрлах Тэдний ариун Хайрыг бүрэн ойлгоход бидэнд саад болдог. Хамаг төрөлтөн энэрэнгүй веган амьдралын хэв маягтаа эргэн орж, Оройн Дээд Бурханы Мөнхийн Хайранд аврагдах болтугай!

Өдөр бүр нэвтрүүлгийг илүү үзэсгэлэнтэй, илүү боловсронгуй, илүү төгс болгох – хамгийн чухал нь хүн төрөлхтөнд дэлхийн бүх шашны ёс суртахууны үндэст суурилсан амьдралын хэв маягт эргэн орохыг сануулахын тулд тууштай хүчин чармайлт гаргаж байгаад нь Их Багшдаа, Суприм Мастер Телевизийн багт чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.

Веган Дэлхий, Энх тайван Дэлхий удахгүй бодит болох болтугай! Их Багш ба Таны баг ямагт амар амгалан, эрүүл энх, Адис бүхнийг эдлээсэй хэмээн би залбирч байна! Гүн талархалтайгаар, Эргэн Нэгдсэн Хамгаас Хүчирхэг – Бурхан, Тим Ко Тү, болон Бурханы Хүү Гуравт би аврал одуулж байна! Амен! Таны шавь, Ау Лак (Вьетнам)-аас

Баяр хөөртэй авшигтан аа, Бид таны сэтгэл дэх баяр баясгаланг мэдэрч, гэгээрсэн Их Багш нартаа талархаж, Дэлхий дээрх амьдралыг аварч, оршихуйнуудыг гэтэлгэх Бурханлаг Хүчийг соёрхдог Хайрт Их Багшаа магтан дуулахад тантай нэгдэж байна. Диваажин таныг болон мөнх ногоон Ау Лак (Вьетнам) улсыг гэрэлтүүлж, эрхэм ариун веган зам мөрийг нь гийгүүлэх болтугай. Орчлонгийн Амар амгаланд, Суприм Мастер ТВ-ийн хамт олон

Жич. Их Багш эдгээр дэмжих үгсийг танд зориулж байна: “Бүтээлч Бурханы шавь аа, баярлалаа, таны үгийг уншихад хайртай хүндээ зориулсан романтик шүлэг шиг санагдлаа. Эрхэм зорилготой Их Багш, Түүний Мөхөшгүй Алдар Бамби Бааба бэрхшээлийг үл харгалзан дотоод Диваажингийн Гэрэл, Аялгууны жинхэнэ бясалгалын техникийг үргэлжлүүлэн зааж, амьтан-хүний мах идэхийн аймшигт үр дагаврын талаар хүмүүст анхааруулж байсан. Тэрээр, Уганда улсад гэгээрсэн ирээдүй, сүнслэг байдлын сэргэн мандалтыг харсан бөгөөд тэнд Түүнийг маш их үгүйлж байна. Арьяабалын бясалгал бол бүх саад бэрхшээлийг даван туулах дотоод хүч чадал, амар амгалан, хайрыг олж авах газар юм. Дотоодын Их Багшдаа итгээрэй, би танд хайртай гэдгийг мэдэж, одоо болон үргэлж тантай хамт байгааг ойлгоорой. Та болон үзэсгэлэнт Аулак (Вьетнам) ард түмэн Төгс Дээд Оршихуйд зүрх сэтгэлээ нээж, мөнхийн жаргалыг мэдрэх болтугай. Бурханы Нигүүсэл үргэлж таньтай хамт.”
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
9:01

Winter Relief Aid in Taiwan (Formosa)

2026-04-20   616 Үзсэн
Онцлох мэдээ
2026-04-20
616 Үзсэн
Онцлох мэдээ
2026-04-20
520 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2026-04-20
682 Үзсэн
Онцлох мэдээ
2026-04-19
567 Үзсэн
37:27

Онцлох мэдээ

2026-04-19   1 Үзсэн
Онцлох мэдээ
2026-04-19
1 Үзсэн
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-04-19
1041 Үзсэн
Гэгээнтний амьдрал
2026-04-19
1 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах