Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 4-р сарын 30
Eluxe сэтгүүлд нийтлэгдсэн нийтлэлд хүүхдийн тэжээлээр баялаг веган есөн хоолны жорыг танилцуулжээ. Эдгээр энгийн, амьтан-хүний гаралтай бүтээгдэхүүн ороогүй хоол нь төмөр болон эрүүл тосыг чухалчилж, дэлхий даяарх гэр бүлүүдэд нэмэлт хоолонд оруулах үйл явцыг хөнгөвчилнө:
1. Амтат төмс, улаан сэвэг зармын нухаш 2. Авокадо, цагаан шошийн холимог 3. Алим, шанцайтай киноагийн зутан 4. Ногоон вандуй, гааны нухаш 5. Шарсан лууван, ангаахай шоштой нутын түрхлэг 6. Гадил, овьёостой барьж идэх бин 7. Баттернат хулуу, наргилын самартай карри 8. Дүпү, ногооны шарсан үйрмэг 9. Холимог жимсгэнэ, чиа үрийн пудинг (Элюкс Магазин)
Украин (Урейн) улс Орос улстай хийсэн 73 дахь олзлогдогсдыг солилцох солилцоогоор 193 цэргээ эх оронд нь авчирчээ. Олон цэрэг, аюулгүй байдлын салбарын алба хаагчид, түүний дотор шархадсан цэргүүд, Чеченьд хоригдож байсан хүмүүс буцсан бөгөөд олон улсын түншүүдийн дэмжсэн Улаан өндөгний баярын солилцооны үргэлжлэл болгон хоёр тал ижил тооны олзлогдогсдыг солилцсон байна. (Киев Индепендент)
[Ау Лак (Вьетнам)-ын] Хо Ши Мин хотын цагдаа нар гэрийн нөхцөлд гоймон үйлдвэрлэх цех ажиллуулж, 2,800 гаруй тонн шинэ гоймонд бүтэц сайжруулж, хадгалах хугацааг уртасгахаар боракс, натрийн силикат зэрэг үйлдвэрийн хориглогдсон химийн бодис хольсон гэрлэсэн хосыг баривчилжээ. (ВнЭкспресс)
Япон улсад 2025 онд 76,941 хүн гэртээ ганцаараа нас барж, олон цогцос хэдэн өдөр, бүр хэдэн сарын дараа л олдсон гэж мэдээлжээ. Улс даяар хүн амын хөгшрөлт, нийгмийн тусгаарлалт гүнзгийрч буй энэ үед Тайландад ч мөн ижил түгшүүрийн шинж тэмдэг ажиглагдаж, өдгөө 1.8 сая өндөр настан ганцаараа амьдарч байгаа бөгөөд судлаачид анзаарагдалгүй нас барахаас сэргийлэх дижитал хяналтын систем нэвтрүүлэхийг уриалж байна. (Нэйшн Тайланд)
НҮБ-ын Хүүхдийг ивээх сангаас эш татсан мэдээллээр, энэ онд Мьянмар, Бангладеш улсуудаас завиар дүрвэсэн Рохинжа дүрвэгсдийн тоо 2025 онтой харьцуулахад 90%-иар өсжээ. Хүнсний тусламж танагдаж, хуарангийн нөхцөл муудан, аюулгүй байдал дордсоны улмаас илүү олон гэр бүл далайн аюултай аялал хийхэд хүрч байна. (Мьянмар Нау)
Хятадын 157 хотод хийсэн судалгаагаар цаг агаарын эрс тэс үзэгдэл өндөр настнуудад зүрхний өвчлөлийг нэмэгдүүлдэг байна. Халууны давлагаа, гэнэтийн хүйтрэл, ширүүн аадар бороо нь зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Хэт халуун өдөр нэмэгдэх бүр хувь хүний эрсдэл 3-аас дээш хувиар өсдөг байна. (Earth.com)
Ау Лак (Вьетнам)-ын 17 настай хүүхэд хоёр царцаа идсэний дараа анафилаксийн хүнд шокт орж, амьсгалын дутагдал, цусны даралтын огцом уналтад оржээ. Эмч нар үүнийг хорт мөөгөнцөр, эсвэл шавжийн уургийн харшилтай холбон тайлбарлаж байна. Мэргэжилтнүүд зэрлэг шавж хэрэглэхгүй байхыг анхааруулжээ. (ВьетнамНет)
Хоол тэжээлийн мэргэжилтнүүд гэдэсний эрүүл мэндэд фермент, пребиотикоор баялаг, эслэг ихтэй папайя, алим, жимсгэнэ, лийр, киви хэрэглэхийг зөвлөж байна. Эдгээр супер хүнс нь ашигтай бактерийг тэжээж, үрэвслээс хамгаалж, хоол боловсруулахад туслан, гэдэс дүүрэх, өтгөн хатахтай тэмцдэг. Өдөр бүр хэрэглэх нь хүчтэй дархлаагаар дамжин эрч хүч, урт хугацааны сайн сайхан байдлыг нэмэгдүүлнэ (Түөй Трэ)
4-р сарын 9-нөөс хойш орсон хүчтэй борооны улмаас Бүгд Найрамдах Доминикан болон Хаити улсуудад их хэмжээний үер бууж, дор хаяж 19 хүн нас баржээ. Хаитид үерийн ус байшин, зам, нэг эмнэлгийг сүйтгэсэн байна. Бүгд Найрамдах Доминикан Улсад 30,000 гаруй хүн шилжин нүүх буюу дүрвэжээ. Бүгд Найрамдах Доминикан Улсын суурин газрууд цахилгаан, усны тасалдалтай тулгарсны зэрэгцээ үер, хөрсний гулгалтын онцгой байдлын сэрэмжлүүлэг хүчинтэй хэвээр байна. (Уотчерс)
4-р сарын 25-нд [АНУ-ын] Техас мужийн Ранэвэй Бэй хотод хүчтэй шуурга болж, байшингууд сүйдэж, 20 орчим гэр бүл орон гэргүй болжээ. Албаны хүмүүс нэг хүн нас барж, хэд хэдэн хүн эмнэлэгт хэвтсэнийг баталсан байна. Барилга байгууламж нуран, 1,700 орчим оршин суугчийг хамарсан өргөн хэмжээний цахилгаан тасалдал үүссэн тул анхны тусламж үзүүлэгчид аврах ажиллагаа эхлүүлжээ. (Уотчерс)
[АНУ-ын] Майамигийн Их Сургуулийн PLOS Climate сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар дэлхийн амьтан-хүний мах, сүүн бүтээгдэхүүний хамгийн том компаниудын тогтвортой байдлын мэдэгдлийн 98% нь шинжлэх ухааны нотолгоо, баталгаажуулах боломжтой төлөвлөгөөгүй болохыг тогтоожээ. Судлаачдын хэлснээр компаниуд их хэмжээний хүлэмжийн хийн үүсгэсээр байх зуураа уур амьсгалын зохицуулалтыг хойшлуулахын тулд алс ирээдүйд хүрнэ гэх нүүрстөрөгчийг саармагжуулах тодорхой бус амлалтыг ашигладаг байна. (Earth.com)
Кубын амьтан-хүмүүсийн халамжийн бүлгүүд хөх ятга шаазгай-хүмүүсийг нууц жиргээний тэмцээнд зориулан хууль бусаар сохолдгийг буруушаажээ. Тэдний хэлснээр эзэд нь шувуу-хүмүүсийн дууг эрчимжүүлж, зугтахаас сэргийлэхийн тулд зэрэмдэглэдэг бөгөөд зэрлэг зүйлсийг барих, зүй бусаар харьцах, наймаалахыг хориглосон хууль байсаар атал олон нийтийн сүлжээнд энэ явдал ил тод үргэлжилсээр байна. (СайберКуба)
АНУ-ын технологийн том компаниуд 2026 онд бараг 100,000 ажилтнаа халж, дээд хэмжээний ашгаа ХОУ [хиймэл оюун ухаан]-ы асар том дэд бүтцийн хөрөнгө оруулалт руу чиглүүлсэн байна. (Түөй Трэ)
[ИБУИНВУ-ын Шотланд дахь] Глазгогийн Их Сургуулиар ахлуулсан олон улсын судалгааны баг 6-р зууны үеийн Библийн Шинэ Гэрээний гар бичмэл болох H кодексийн алдагдсан 42 хуудсыг сэргээжээ. Элч Паулын захидлуудын хуулбар болох энэ бичвэрийг Европын номын сангуудад тархсан дахин ашигласан илгэн цаасан дахь “үл үзэгдэх шахам” бичээсийг олон спектрт дүрслэл ашиглан гарган авч, эртний бүлгийн жагсаалт, бичээчдийн арга барил, ариун номыг дундад зуунд дахин ашиглаж байсныг илчилсэн бөгөөд сэргээн бүрдүүлсэн материалыг олон зууны дараа анх удаа олон нийтэд нээлттэй болгосон байна. (Phys.org)
Эрдэмтэд фотоны ойлт, туйлшралд суурилсан удирдлага ашиглах замаар бактерийг өндөр нарийвчлалтай чиглүүлж, барьж, зөөвөрлөх чадвартай, гэрлээр ажилладаг, микрометрээс жижиг хэмжээтэй нанороботууд бүтээжээ. (СкайТех Дэйли)
Ирландын веган зах зээл огцом өсөж байна. Хагас цагаан хоолтнууд Thanks Plants зэрэг веган уургийн брэндүүдийг сонгож, веган нарийн боовны It's a Trap зэрэг дэлгүүрүүдээр амт, олон төрлөөс нь болж үйлчлүүлж байна. Энэ өөрчлөлт нь веган хэрэглээ гол хандлага болон хүлээн зөвшөөрөгдөж буйг харуулж, бизнесүүд улс даяарх веган бус хэрэглэгчдийн хувьд ч эрэлт өндөр байгааг мэдээлжээ. (Айриш Таймс)
[АНУ-ын Калифорни мужийн] Лонг Бич хотод Таниша Питтс (ургамал хооллолтыг дэмжигч) Dreamy Vegan түр дэлгүүрээ нээж, шинэ жимс, наргилын самартай цөцгийгөөр дурсамж сэргээсэн, харшил үүсгэдэггүй жимстэй мөхөөлдөс урлаж байна. (Сигнал Трибюнь)
Биеийн тамирын багш Бай Жянь [Хятадын Ляонин дахь] “Мөрөөдлийн гэр”-тээ 30 жилийн турш бараг 300 өнчин хүүхдийг өсгөжээ. Тэрээр өдөр бүр 12 км-ийн гүйлтээр сахилга бат суулгадаг бөгөөд 100 гаруй нь их сургууль төгсөж, 50 нь үндэсний хэмжээний тамирчин болжээ. (ВьетнамНет)
[Ау Лак (Вьетнам)-ын] Да Нанг хотын эрх баригчид оршин суугчийн сайн дураар хүлээлгэн өгсөн 2 килограмм жинтэй Ява хуягт гүрвэл-хүнийг хүлээн авчээ. Албаны хүмүүс үүнийг нэн хамгаалалтад байдаг нь батлагдсаны дараа журмын дагуу зэрлэг байгальд нь тавьжээ. (ZNews)
Бельгийн Мехелен хотод Ривьеренландын Гал унтраах анги байшин дотор унадаг дугуйн зайнаас болж гарсан галын утаанд хордсон муур-хүнийг сэхээн амьдруулжээ. Тэд түүнд хүчилтөрөгч өгч, цээжинд нь сэргээх иллэг хийснээр хэдхэн минутын дотор амьсгал нь сэргэжээ. Муур найз 30 минутын дараа ухаан орсон бөгөөд түүнийг малын эмчид хүргэсэн байна. (VRT)
Өдрийн ухаарал өгөх эшлэл: “Хүн мөрөөдөж байхдаа суут ухаантан байдаг.” – Японы нэрт кино найруулагч Акира Куросава (BrainyQuote)
Би Есүсийг харсан. Тэгээд [Тэр] гараа нуруун дээр минь яг өвдөж байсан хэсэгт тавьсан. Өнөөдрийг хүртэл Түүний гар тэнд байгаа мэт надад мэдрэгддэг. Түүний гар нуруунд минь хүрэхийг мэдэрсэн тэр агшинд бүх өвдөлт арилахыг би мэдэрсэн. “Хамгаалалтгүй тал” киноны гол дүрээрээ танигдсан Америкийн жүжигчин Куинтон Аарон нугасны цус харвалтын улмаас комд орж, тэр үедээ хэдэнтээ нас барж, Эзэн Есүс Христ (цагаан хоолтон)-тэй уулзахад, Тэрээр тэр дор нь түүнийг эдгээсэн тухай хуваалцаж байна.
Куинтон нуруу нь хүчтэй өвдөж байна гэж бодон, үүн дээрээ мөс тавьж, халуун жин хэрэглэж, ибупрофен (өвчин намдаагч) ууж байсан ч хөлөн дэх халдвар цусаар дамжин нурууны нугасанд хүрч, цусны бүлэн болон нугасны цус харвалт үүсгэснийг мэдээгүй байв. Эцэст нь эмнэлэгт хүргэгдсэн өдөр тэрээр шалан дээр хөдөлж чадахгүй хэвтэж байсан бөгөөд хөлөө огт ашиглаж чадахаа больсноо мэджээ. Түүнийг түргэн тусламжаар яаралтай тусламжийн тасагт хүргэсэн бөгөөд ухаан алдахаас өмнө санаж буй сүүлчийн зүйл нь эмч түүний хувцсыг хайчилж авах зөвшөөрөл хүсэж байсан явдал байлаа. Тэр дөрвөн өдрийн дараа сэрэхэд комд орсон байсан бөгөөд хожим олж мэдсэнээр зүрх нь хэдэнтээ зогссон байжээ.
Юуны өмнө, хүмүүсийн хэлдэг зүйл үнэн байсан. Заримдаа комд байгаа хүмүүстэй яривал тэд сонсож чаддаг гэж хэлдэг шүү дээ. Би над дээр ирсэн хүмүүсийг, яг тэдэн рүү харж байгаа мэтээр харж, сонсож чадаж байсан ч унтаж байсан. Гэхдээ намайг ухаан орох үед тэнд байгаагүй хэд хэдэн хүн комд байх үед минь ирснийг би мэдэж байв. Дараа нь тэд намайг эргэхээр ирсэн гэж хэлсэн. Тэгэхэд нь би: “Би таныг харснаа санаж байна.” гэсэн. Тэд: “Юу яриад байгаа юм бэ? Чи комд байсан шүү дээ” гэсэн. Би үүнийг санаж байсан. Би: “Та миний гараас бариад надтай ярьж байсан” гэж хэлсэн, мөн “Та энд байна” гэж байсан. Дотроо би: “Та Колорадод байх ёстой биз дээ.” гэж бодож байсан. Учир нь нэг хүн Колорадогоос намайг эргэхээр ирсэн, бас нэг хүн Детройтоос ирсэн байсан. Хүмүүс ирж, гэр бүлийнхэн маань хотод ирсэн байсан. Би тэднийг харж, надтай ярихыг сонсож байснаа санадаг ч сэрүүн байгаагүй.
Комоос сэрсэн өдөр би хожим тэр өдөр зүрх маань хэд хэдэн удаа зогссоныг ойлгосон. Тэгэхээр би бараг нас барсан гэсэн үг. Тэд намайг буцаан амилуулах хэрэгтэй болсон. Тухайн үед би тийм зүйл болсныг мэдээгүй, харин дараа нь тэгснийг сонсоход бүх зүйл утга учиртай болсон. Учир нь би Есүсийг харсан. Би Түүнийг хажуугаас нь харсан. Түүний нүүрийг эгц урдаас нь хараагүй ч арьсны өнгө нь минийхээс арай цайвар байсан. Тэр урт цагаан үстэй, цагаан хувцастай байсан. Би Түүний хөлийг харж чадаагүй. Хувцасных нь доороос алтан туяа гарч байхыг харсан бөгөөд Тэр эхлээд миний хажуугаар хөвөх мэт өнгөрсөн. Би бүх зүйл эргэлдэж, толгой минь өвдөж байгаа мэт байдалд байсан. Тиймээс би гараараа толгойгоо барин бөхийсөн. Дараа нь Тэр миний өмнө гарч ирээд, гараа нуруун дээр минь яг өвдөж байсан хэсэгт тавьсан. Өнөөдрийг хүртэл Түүний гар тэнд байгаа мэт надад мэдрэгддэг. Түүний гар нуруунд минь хүрэхийг мэдэрсэн тэр агшинд бүх өвдөлт арилахыг би мэдэрсэн. Тэгээд хэдэн хормын дараа би сэрсэн.
Би эмнэлгийн орондоо буцаад ирсэн байсан. Учир нь түүнийг харахад нэг агшинд би орон дээрээ хэвтэж байснаа, дараагийн агшинд Нью-Йоркт байсан юм. Энэ үнэхээр Нью-Йорк дахь миний хуучин хороолол шиг харагдсан. Тэнд хүйтэн, цастай байсан. Тэндээс би буцаад орондоо хэвтэж байгаагаа мэдэрсэн. Өвдөлт арилсан байсан, би амьсгалын гуурс тавиулсан тул ярьж чадахгүй байсан ч мэс засал ч, өөр ямар нэг зүйл ч хэрэггүй гэдгийг мэдэж байсан. Гэхдээ би хэнд ч хэлж чадаагүй. Дараа нь эмч нар шинжилгээгээр надад мэс засал хэрэггүй гэдгийг баталсан.
Куинтон сүмд өссөн бөгөөд насан туршдаа итгэгч байсан юм. Би үргэлж итгэгч байсан, гэхдээ энэ явдал миний итгэлийг улам нэмэгдүүлсэн гэж хэлнэ. Учир нь зүрх минь зогссоныг мэдэх үед надад бүх зүйл маш ойлгомжтой болсон. Учир энэ нь зүгээр нэг үзэгдэл зүйл мэт биш, харин “үгүй, чи нас барсан байсан” гэсэн мэдрэмж байсан. Бурхан намайг буцаан авчирсан. Тэр гараа над дээр тавихад би буцаж ирсэн. Тиймээс надад хоёр дахь боломж өгсөн мэт санагддаг. Үнэхээр гайхалтай байсан.
Куинтоны хэлснээр, тэр Тэнгэрлэг учрал биеийг нь эдгээснээс гадна амьдрал, үхлийг харах үзлийг нь ч өөрчилжээ. Би үхлээс айдаг гэж бодохгүй байна. Тэр намайг Гэр рүү маань аваачих цаг нь болоход би тийшээ очно гэж зүгээр л найдаж байна. Бүх зүйл дуусахад Диваажинд очих тийм амьдралаар амьдрахыг би хичээдэг. Би доошоо биш, дээшээ явахыг илүүд үзнэ. Тэр намайг шууд утгаар нь амьдралд буцаан авчирсан болохоор энд хийх ажил минь дуусаагүй гэж боддог. Надад хийх зүйл олон байна, тиймээс энэ түүх цааш үргэлжилнэ.
Одоо эрчимт эмчилгээний тасгаас гарч, нөхөн сэргээх эмчилгээнд байгаа Куинтон энэ явдал түүнд тодорхой зорилго өгсөн гэж хэлж байна. Бүх зүйл маш сайн явж байна, би өдөр бүр улам хүчтэй болж байна. Бурхан жолоо барьж, би зүгээр л хамт явж байгаа мэт санагддаг, Тэр намайг хаашаа хүргэхийг хүснэ, тийшээ явахад би бэлэн байна.
Хамгийн чухал зүйлсийн нэг гэвэл би түүхээ ярихыг хүсэж буй явдал гэж надад санагддаг. Ижил төстэй зүйл туулсан, эсвэл тийм зүйлтэй нүүр тулж буй олон хүнд урам өгөхийг би хүсэж байна. Учир нь дэлхий даяар түгээх хэрэгтэй найдвар бий. Миний түүх тэр найдварыг өгч чадна. Өөрийн түүхээрээ хүмүүсийг урамшуулж туслах тусам энэ нь эргээд надад ч тусалж байгаа мэт санагддаг. Би аль болох олон хүний амьдралыг сайн тал руу өөрчилж, дэлхийд өөрийн мөрөө үлдээхийг л хүсэж байна. (TMZ)
Илүү огноо харах
6 / 72
Дараах хуудас руу
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх