ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 5-р сарын 6
Узбекистан, Франц улсууд зохицуулалттай хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөний сувгийг өргөтгөх шинэ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурж, улирлын хөдөө аж ахуйн ажил, зочлох үйлчилгээний салбарын сурч-ажиллах чиглэл, мэргэжлийн сургалт, хөдөлмөр эрхлэлтийн урт хугацааны хамтын ажиллагааны туршилтын хөтөлбөрүүдийг эхлүүллээ. Ингэснээр хоёр улс боловсрол, соёлын өргөн харилцаагаа гүнзгийрүүлж байна. (Kun.uz)
АНУ-ын Тээврийн яам [DOT] долоон жилийн дараах АНУ–Венесуэлийн арилжааны анхны нислэгийг [АНУ-ын] Майамигийн олон улсын нисэх буудалд ёслолын байдалтай тэмдэглэж, Ерөнхийлөгч Трамп DOT болон FAA [Холбооны нисэхийн захиргаа]-д Америкийн агаарын тээврийн компаниудын Венесуэл рүү нисэх хоригийг цуцалж, арилжааны үйлчилгээг сэргээхийг даалгасны дараа American Airlines-ийн чиглэлийг эдийн засаг, соёлын харилцааг сэргээх том алхам хэмээн танилцууллаа. (АНУ-ын Тээврийн яам)
Украин (Урейн)-ы мэдэгдсэнээр Оросын эзэлсэн Украин (Урейн)-ы газар нутгаас дээрэмдсэн үр тариаг үр тариа ачсан хөлгийг Израил улс буулгахаас татгалзжээ. Украин (Урейн)-ы ерөнхийлөгч Зеленський Оросын далд тээврийн сүлжээг мөрдөн илрүүлж, хориг арга хэмжээ авах шинэ кампанит ажлыг эхлүүлснээ зарлалаа. Украин (Урейн)-ы мэдэгдсэнээр уг сүлжээ нь 1-р сараас хойш олон арван аяллаар дамжуулан хэдэн зуун мянган тонн хулгайлагдсан үр тариаг тээвэрлэсэн байна. (Киев Пост)
Ау Лак (Вьетнам)-ын ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд ерөнхийлөгч То Лам, ерөнхий сайд Ле Минь Хынг нар Японы ерөнхий сайд Такаичи Санаэтэй [Ау Лак (Вьетнам)-ын] Ханой хотод уулзаж, стратегийн иж бүрэн түншлэлээ бэхжүүлэх, эдийн засгийн аюулгүй байдал, эрчим хүч, өндөр технологи, батлан хамгаалах, иргэд хоорондын харилцаанд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гол чиглэлүүдийг тодорхойлжээ. Хоёр тал худалдаа, хөрөнгө оруулалт, бүс нутгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэхээ амласан байна. (Тань Ньень)
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Волкер Тюрк Иран улсыг 2-р сараас хойш эсэргүүцэгчдийг дарах ажиллагаагаа огцом эрчимжүүлж, дор хаяж 21 хүнийг цаазалж, 4,000 гаруй хүнийг баривчилж, хорих үедээ зүй бусаар ноцтой харьцсан гэж буруутгажээ. Шоронд хоригдож буй, Нобелийн шагналт Наргес Мохаммади эмнэлэгт яаралтай хүргэгдсэн нь шоронгийн нөхцөл байдлын талаарх санаа зовнилыг улам нэмэгдүүлжээ. (Фокс Ньюс)
[АНУ-ын] Пентагон ирэх 6-12 сарын хугацаанд Герман улсаас АНУ-ын 5,000 цэргээ татах болсноо баталлаа. Одоогоор Америкийн 38,000 орчим цэргийн албан хаагч байрлаж, Европ, Ойрх Дорнод дахь ажиллагааны гол зангилаа болдог тус улс дахь АНУ-ын цэргийн хүчний байрлалд энэ нь томоохон өөрчлөлт болж байна. (Фокс Ньюс)
Мьянмарын цэргийн засгийн газар Буддын өдөр (Касоны тэргэл сартай өдөр)-тэй холбогдуулан олон мянган хүний ялыг хөнгөрүүлсэн, өргөн хүрээтэй өршөөлийн арга хэмжээний хүрээнд Аун Сан Су Чиг шоронгоос гэрийн хорионд шилжүүлжээ. Энэ нь түүнийг олон жилийн дараа анх удаа олон нийтэд харуулсан явдал болж, улс төрийн бүх хоригдлыг суллах НҮБ-ын уриалгыг дахин анхаарлын төвд оруулжээ. (Аль Жазира)
ЕХ [Европын Холбоо] нохой-, муур-ардад зориулсан холбооны хэмжээний анхны дүрмээ нэвтрүүлж, заавал бичил чип суулгах, үржүүлгийг хатуу хязгаарлах, хортой дадлыг хориглох, дасгал хөдөлгөөн, байрны доод стандартыг тогтоох, цахим худалдаа болон импортын хяналтыг чангатгах замаар ирэх жилүүдэд шат дараатай хэрэгжих халамжийн нэгдсэн шаардлага бий болгожээ. (ЕвроУикли Ньюс)
Ясны хугарлын үед хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд яаралтай эмнэлгийн тусламж шаарддаг, эрт үеийн анхааруулах таван гол шинж тэмдэг: 1. Гэмтсэн хэсэгт хүчтэй, хурц өвдөх 2. Хавагнах, хөхрөх 3. Мөч, үе хэлбэрээ илт алдах 4. Хөдөлгөөн/ үйл ажиллагаа хязгаарлагдах, алдагдах 5. Гэмтэх үед “тас” гэх чимээ сонсогдох, эсвэл гэмтсэн хэсэг сул, тогтворгүй мэт санагдах (Бао Сук хое ва Дой сон)
Саримс нь хүхрийн нэгдлүүд, ялангуяа аллицины ачаар цусан дахь сахрыг хянахад тусалдаг. Энэ нь инсулины ялгаралтыг нэмэгдүүлж, нүүрс усны боловсролтыг удаашруулж, исэлдэлтийн стресс, үрэвслийг бууруулж, гэдэсний бичил биетний орчныг сайжруулдаг. Судалгаанаас үзэхэд энэ нь хоолны дараах глюкозын огцом өсөлтийг бууруулж, чихрийн шижинг удирдахад байгалийн дэмжлэг болж болдог байна. (Тань Ньень)
[АНУ] Сан-Диего дахь Калифорнийн Их Сургуулийн томоохон судалгаагаар каннабисыг эрт хэрэглэх нь өсвөр насныхны танин мэдэхүйн хөгжлийг удаашруулдаг байна. Үүнийг хэрэглэдэг өсвөр үеийнхэн хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад ой тогтоолт, анхаарал, сэтгэн бодох чадварын ахиц багатай байдаг бөгөөд мансууруулах гол нэгдэл THC [тетрагидроканнабинол] нь тархины хөгжлийн чухал жилүүдэд хор учруулах гол хүчин зүйл болдог. (СкайТех Дэйли)
[АНУ-ын] Массачусетс мужид явагдаж буй дэлхийн хамгийн урт хугацааны хөрсний дулаарлын туршилт 37 жилийн дараа температур нэмэгдэхэд өмнө нь байнгын гэж үздэг байсан “тогтвортой” хөрсний нүүрстөрөгч задардгийг харууллаа. Энэ үйл явц их хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаруулж, дэлхийн дулаарлыг одоогийн цаг уурын загварын таамгаас давуулан түргэсгэдэг, өөрөө өөрийгөө хүчжүүлэх урвуу холбоо үүсгэж болзошгүй юм. (СкайТех Дэйли)
5-р сарын 1-ний баасан гарагийн орой Тайвань (Формоса)-д 5.6 магнитудын газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн голомт нь Илань хошууны эргээс холгүй, 96 орчим километрийн гүнд байжээ. Чичирхийлэл хэд хэдэн хошуунд мэдрэгдсэн ч эвдрэл, гэмтэл бүртгэгдээгүй байна. (Чаннель Ньюс Азия)
5-р сарын 1-нд [АНУ-ын Техас мужийн Бексар тойргийн] Сан-Антониод гэнэтийн үер бууж, нэг хүн нас баржээ. Аврах багууд тус эрийн цогцсыг ус зайлуулах сувгаас гарган авсан байна. Бүс нутгаар аянга цахилгаантай шуурга дайран өнгөрч, тус тойрогт 50–75 миллиметр хүчтэй бороо орсны улмаас 30 гаруй зам хаагдаж, 3,800 хэрэглэгч цахилгаангүй болжээ. (Уотчерс)
Ирланд улс далай, эрэг орчмын бүс нутаг, усны судалгаанд 37.5 сая евро олгохоо амлаж, 19 байгууллагын 30 төслийг санхүүжүүлж, 150 гаруй судалгааны ажлын байрыг дэмжихээр болжээ. Төслүүдэд усны чанар, бохирдуулагч, ховордсон зүйлсийн хамгаалал, усны экосистем дэх нян тэсвэржилтийн судалгаа багтсан байна. (Афлоут)
[Казахстаны] Астана хотноо зохиогдсон Бүс нутгийн экологийн дээд хэмжээний уулзалтад оролцсон Төв Азийн удирдагчид “Төв Азийн байгаль орчны эв санааны нэгдэл”-ийн заавал биелүүлэх тунхаглалыг баталж, бүс нутгийн 5 жилийн байгаль орчны үйл ажиллагааны төлөвлөгөөг зөвшөөрсний зэрэгцээ ногоон хөрөнгө оруулалтын бараг 2 тэрбум еврогийн гэрээ байгуулжээ. Казахстан улс болон хөршүүд нь усны аюулгүй байдал, биологийн олон янз байдал, уур амьсгалын санхүүжилт, эрчим хүчний шилжилтийн байр сууриа нийцүүлэхээр болжээ. (евроньюс)
Украин (Урейн)-ы дрон Оросын Туапсегийн газрын тос боловсруулах үйлдвэрт цохилт өгсний улмаас гал түймэр гарч, газрын тос асгаран, хорт утаа тархсанаар оршин суугчдад гэртээ байхыг анхаарууллаа. Газрын тосны бохирдол наран шарлагын газруудад тархаж, эргийн шугамд хохирол учруулж, зэрлэг амьтдад нөлөөлж байгаа бөгөөд цэвэрлэгээний ажил хүндрэлтэй байдлаар үргэлжилж байна. Орон нутгийн албаны хүмүүс онцгой байдлын багуудыг ажиллуулж байгаа бол оршин суугчид өргөн тархсан утаа тортог, сургууль хаагдсан байдал, эрүүл мэндийн эрсдэл, аялал жуулчлал тасалдах асуудалд санаа зовниж буйгаа ярьж байна. (NBC Ньюс)
АНУ-ын Mayo Clinic-ийн судлаачид REDMOD [Радиомикт суурилсан эрт илрүүлэх загвар] нэртэй ХОУ [хиймэл оюун ухаан]-ы систем боловсруулжээ. Энэ нь эдийн нарийн өөрчлөлтийг таньж, онош тавигдахаас гурав хүртэл жилийн өмнө ердийн КТ [компьютер томограф] зураг дээр нойр булчирхайн хорт хавдрын шинжийг эрт үед нь илрүүлж чадна. Бараг 2,000 зурагт хийсэн судалгаагаар уг загвар хорт хавдрын ойролцоогоор 73%-ийг оношлогдохоос хэдэн сараас хэдэн жилийн өмнө илрүүлжээ. (Маёо Клиник Ньюс Нетворк)
[АНУ-ын] Техас мужийн малчин Рене Кинг-Соннен (веган) “Зэрлэг охин: Веган үхэрчний өчил” дурсамж номдоо 6-р сарын 26-нд [Техасын] Остин хотод гарын үсэг зурна. Тэрээр малын фермээ Рауди Гёрл дархан цаазат газар болгосныхоо дараа үхэр-хүний аж ахуй эрхлэлтээс веганизмд шилжсэн тухайгаа өгүүлдэг. (КалтчурМаэп Остин)
АНУ-д веган инновац эрчимжиж, брэндүүд жижиглэн худалдааны түгээлт, бүтээгдэхүүнээ өргөжүүлж байна. Chunk Foods-ийн веган махан бүтээгдэхүүнүүд одоо Whole Foods Market сүлжээ дэлгүүрт худалдаалагдана, Kite Hill-ийн шинэ веган цөцгийтэй бяслаг нь уламжлалт цөцгийтэй бяслагаас хоёр дахин их уурагтай, харин Treeline веган зөөлөн бяслаг худалдаалж байна. (ВежНьюс)
[АНУ-ын] Өмнөд Калифорнийн Их Сургуулийн төгсөгч Жорж Стиффман (веган) өөрийн Soycery компани болон төслүүдээрээ дамжуулан Америкийн дүпүний соёлыг өөрчлөхийг зорьж байна. Тэрээр хамт суралцсан, Хятадын дүпү хийдэг багш нараас санаа авч, олон янзын, амттай дүпүний төрлүүдийг байгууллагын хоолны газруудтай түншлэх замаар Америкийн олон нийтэд танилцуулахаар ажиллаж байна. (USC Дорнсайф Ньюс)
[АНУ-ыг] Миссиссипи мужийн дунд сургуулийн таван сурагч автобусны жолоочийн астма нь идэвхэжсэнээс болж ухаан алдахад томоохон ослоос сэргийлжээ. Тэд хамтдаа жолоодож, тоормослон, яаралтай тусламж дуудсанаар автобусанд байсан бүх хүнийг аварсан байна. Орон нутгийн иргэд тэднийг баатрууд хэмээн өргөмжилж байна. (Гүүд Ньюс Нетворк)
Syros Cats ашгийн бус байгууллага Грекийн Сирос арлын 3,000 орон гэргүй муур-хүнийг асарсны хариуд сайн дурынханд үнэгүй байр болон нийтийн үйлчилгээ санал болгож байна. Оролцогчид хооллох, асрах газрыг цэвэрлэх, мал эмнэлгийн тусламж үзүүлэхийн зэрэгцээ арлын эрэгт амьдарч, наран шарлагын газрын үзэсгэлэнт орчныг таашаах боломжтой юм. (ЕвроУикли Ньюс)
Британийн үүргэвчтэй аялагч [Перугийн] Кускогийн ойролцоох тосгонд таарсан Паддингтон нэртэй Перугийн гудамжны нохой-хүнийг үрчилж авах ажлаа баримтжуулах явцдаа Инстаграмд 400,000 дагагчтай болжээ. GoFundMe хуудсаар дамжсан онлайн дэмжлэг түүнийг Их Британи руу хүргэх зардлыг олоход тусалж, тэдний сэтгэл хөдөлгөм түүх нь ном болжээ. (Дэйли Мэйл)
Өдрийн саруул ухааны эшлэл: “Бид хийсэн зүйлийнхээ олонх нь тун мунхаг байсныг ойлгож сурахаас нааш илүү ухаалаг болохгүй.” – Австрийн Нобелийн шагналт эдийн засагч, гүн ухаантан Фридрих Август фон Хайек (BrainyQuote)
Тэнд доор хэдэн зуун оршихуй байгаа мэт санагдаж, тэд: “Тэр ирж байна уу? Тэр ирж байна уу?” гэж дахин дахин асуун, аялгуулан хэлж байлаа. Гэхдээ би мөн амьдралдаа хэзээ ч мэдэрч байгаагүй хайранд бялхсан байв. Энэ явдлын төгсгөлд хонгилоор доош явах цаг минь болоогүй тул намайг бие рүү минь буцаан аваачиж, хүн бүрд: “Би бол би”, цаг хугацаа нэн чухал гэдгийг хэл гэж захисан.
Линн Арчес-Раппапортын клиник үхлийн тохиолдлын 2-ын 1-р хэсэгт Америкийн дунд сургуулийн хими, математикийн багш Линн Пуэрто Рикогийн эрэг орчимд хэрхэн живж, биеийнхээ гаднаас хэрхэн аврагдаж байгаагаа харж, Эзэн Есүс Христ (цагаан хоолтон) болон талийгаач аавынхаа хамт амьдралын тоймоо үзэж, бүх хүн төрөлхтөнд зориулсан захиастайгаар буцан ирсэн тухайгаа хуваалцаж байна. Линн 22 настайдаа найз залуутайгаа хамт серфингээр гулгахаар Пуэрто Рико руу аялжээ. Тэр 3–3.5 метрийн өндөр бөөн давлагаанд цохигдон, усан доорх агуйнууд руу дахин дахин доош татагдсаны дараа хад руу түлхэгдсэн байна. Хад мөргөсний дараа тэр биеэсээ гарч, клиник үхэл (КҮТ)-д орж эхэлжээ.
Эцэст нь би хад руу түлхэгдэхэд, толгойгоороо түрүүлэн биеэсээ татагдан гарсан. Тэгээд биеэсээ гарч буйгаа мэдэрч, зүгээр л зөвхөн биедээ байх бус, харин үнэндээ Орчлонгийн илүү том хэсэгт оролцохоор татагдан орж, томорсон мэт санагдсан. Учир нь биеэсээ татагдан гарах мөчид хамгийн түрүүнд мэдэрсэн зүйл гэвэл би царайгаа харж, бие минь живж буйг харсан. Тэгээд би мөн сүнс гэж тодорхойлсон бие маань Есүс болон аавын минь байсан энэ Тэнгэрлэг Гэрэл рүү шууд явж байгааг харсан. Дараа нь бүхнийг ажиглаж байсан, сүнслэг мөн чанар маань гэж таньсан тэр царай сүнстэй минь нэгдэж, баруун талд Есүстэй, зүүн талд аавтай минь хамт миний ард байсан 35 [миллиметрийн] проектортой хуучны цагаан дэлгэцээр амьдралын маань тоймыг ажиглан харж байсан ба би нэг сандал дээр сууж байлаа. Үнэндээ тэр сандал дээр би суугаагүй, амьдралын тоймоо харж байхдаа дээр нь хөвж байсан гэж хэлнэ.
Том цагаан дэлгэцийн ард нэг хонгил байсан. Тэр хонгилын доороос би тэдгээр оршихуйн дууг сонсож байлаа. Тэнд доор хэдэн зуун оршихуй байгаа мэт санагдаж, тэд: “Тэр ирж байна уу? Тэр ирж байна уу?” гэж дахин дахин асууж, аялгуулан хэлж байлаа. Тэгээд нэг хий үзэгдэл мэт оршихуй хонгилоор явж ирээд, үүлэн хэлбэрээр хөвж байсан ааваас минь намайг ирэх эсэхийг асууж байлаа. Дараа нь тэр юу болж байгааг мэдэхээр Есүс рүү харсан. Есүс тэгэхэд тэвчээртэй бай, бид одоохондоо мэдэхгүй, зүгээр л тэвчээртэй бай гэж ойлгуулж байв. Тэгэхээр энэ бүхэн бүгд телепатаар өрнөж байлаа. Үүний зэрэгцээ миний амьдралын тойм үргэлжилж, би өөрийн биеийг харж, далайн эрэг дээр хэн нэгэн: “Нэг эмэгтэй живж байна. Түүнийг аврахаар явцгаая.” гэж хашхирч байгааг ч харсан. Линн өөрийн живж буйг, аврагдах явцыг, амьдралынхаа тоймыг, мөн нэгэн зэрэг бусад хэмжээсний үзэгдлүүд өрнөхийг харжээ.
Мөн өөр нэг төрлийн хэмжээст гал мэт зүйл байгааг би харсан. Тохиолдож буй зүйлсийн хэмжээснүүд давхцаж байгаа мэт санагдаж байлаа. Би анааш болон зэрлэг амьтад галаас зугтаж байгааг харсан. Би уйлж буй энэтхэг эмэгтэйчүүдийг, хүүхдүүдэд нь хангалттай цэвэр, аюулгүй ус байхгүй байгааг харсан. Цагаан дэлгэц дээр ажиглаж байсан миний амьдралын тоймд энэ нь би усан дахь биеэ харж байсан тэр мөчөөс эхэлсэн. Энэ нь асар хурдтай байв. Мөн намайг хүмүүстэй тийм ч эелдэг харьцаагүй байж болох тохиолдлууд руу маань аваачихад би тэдэнд хэлсэн үг, буруу харьцсан байж магадгүй харьцаа, эелдэг бус байдлаас үүдсэн шарх, өвдөлтийг нь мэдэрч байлаа. Эцэст нь миний амьдралын тойм төрөхөөсөө өмнөх миний балчир хүүхэд мэт, цагаан морь унасан сүнслэг оршихуй байсан дүрээр дуусаж, нэг хоолой намайг төрөх цаг болсон гэж хэлсэн. Би төрөхийг хүсээгүй, тэгээд: “Гэхдээ би явахыг хүсэхгүй байна.” гэж хэлсэн. Харин тэр хоолой: “Гэхдээ чи тэсвэр хатуужил, уян хатан чанарын хичээлээ сурахын тулд энэ эцэг эхийг сонгосон.” гэж хэлсэн.
Миний бүрэн мартсан хамгийн чухал зүйл гэвэл сандлын дэргэд, миний хажууд аянга мэт санагдах энэ цагаан, хөхөвтөр Гэрэл байсан явдал юм. Тэр их том байсан. Гараа сунгаад түүнд хүрвэл цахилгаанд цохиулна гэдгээ би мэдэж байв. Тэр тун ойрхон байсан бөгөөд маш, маш дулаан байлаа. Тэр зүйлийг мэдэрч байхдаа би юу болж байгааг мэдэхгүй тул маш их айж байсан. Гэхдээ би мөн амьдралдаа хэзээ ч мэдэрч байгаагүй хайранд бялхаж байлаа. Энэ явдлын төгсгөлд хонгилоор доош явах цаг минь болоогүй тул намайг бие рүү минь буцаан аваачиж, хүн бүрд: “Би бол би, цаг хугацаа нэн чухал гэдгийг хэл.” хэл гэж захисан.
2-р хэсэгт Линн давлагаанаас аврагдсаныхаа дараа болсон явдлын талаар ярихаас айж байгаагаа мэдэрсэн. Гэвч цаг хугацааны явцад түүний клиник үхэл нь Бурхан, шүүлт, хүүхэд нас, уучлалыг ойлгох ойлголтыг нь өөрчилсөн тухай гарна. Намайг шүүх Бурхан, Есүс, аав минь, хий үзэгдэл мэт оршихуй, эсвэл хонгилын төгсгөлд байсан хүмүүс гээд хэн ч, өөр ямар ч оршихуй байгаагүй. Энэ бүхэн надаас өөрөөс минь гарч байсан. Тэгээд надад муухай санагдсан. Би ийм хүн байхыг хүсэхгүй байгаагаа мэдэрсэн. Яг тэр мөчид би өөрийн боломжит хамгийн дээд, хамгийн сайн хүн, хамгийн эелдэг, энэрэнгүй, хайраар дүүрэн өөрөө байхыг хүсэж байгаагаа мэдсэн. Линн Арчес-Раппапортын клиник үхлийн тохиолдлын 2-ын 2-р хэсэгт маргааш бидэнтэй хамт байгаарай. (Тэсвэр хатуужлын түүхүүд)