ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 7-р сарын 4
АНУ-ын албаны хүмүүсийн мэдээлснээр, тус улсын элч Стив Виткофф, Жаред Кушнер нар 6-р сарын 30-нд [Катарын] Доха хотод үр дүнтэй хэлэлцээр хийжээ. АНУ, Иран улс өнгөрсөн сарын энхийн түр тохиролцоог байнгын гэрээ болгох зорилготой шууд бус яриа хэлэлцээг үргэлжлүүлж байна. Хэлэлцээр нь Ормузын хоолойтой холбоотой маргаан, боломжит дамжин өнгөрөх хураамж, Ираны царцаасан хөрөнгө, Ираны цөмийн хөтөлбөрт анхаарал хандуулж байна. (Military.com)
АНУ-д төвтэй Дайны судалгааны хүрээлэн [ISW]-гийн мэдээлснээр, 6-р сарын 22–28-ны долоо хоногт оросууд цахим орчинд 137,000 гаруй удаа “дайн хэзээ дуусах вэ” гэж хайсан нь 2022 оны 2-р сард Орос улс Украин (Урейн)-д бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. (Меза)
Финланд улс цөмийн зэвсэгт олон арван жил үйлчилсэн хоригоо цуцалж, Цөмийн энергийн тухай хуульдаа үндэсний батлан хамгаалах ажиллагаа шаардлагатай бол Финландад цөмийн зэвсгийг тээвэрлэх, нийлүүлэх, эзэмшихийг зөвшөөрөх өөрчлөлт оруулжээ. (Фокс Ньюс)
Афганистан дахь НҮБ-ын Тусламжийн төлөөлөгчийн газар [UNAMA] Афганистаны Пактиа, Пактика, Кунар мужуудад Пакистаны агаарын цохилтын улмаас дор хаяж 28 энгийн иргэн амь үрэгдэж, 49 хүн шархадсан бөгөөд хохирогчдын дунд эмэгтэйчүүд, хүүхдүүд байна гэж мэдээлжээ. UNAMA энэ тоо нь урьдчилсан байдлаар гарсан бөгөөд цаашид нэмэгдэж болзошгүй гэж мэдэгдсэн бол Пакистан улс цохилтууд Пакистаны эсрэг зэвсэгт бүлэглэлүүдийн ашигладаг нуугдах байруудыг онилсон гэжээ. (Аму ТВ)
Европын Холбоо [ЕХ] болон Хятад улс худалдааны хурцадмал байдлыг намжааж, илүү өргөн хүрээний худалдааны зөрчлөөс зайлсхийх зорилготой Худалдаа, хөрөнгө оруулалтын зөвлөлдөх дээд түвшний шинэ механизмыг эхлүүлэхээр тохиролцжээ. ЕХ-ны Худалдааны комиссар Марош Шефчовичийн хэлснээр, уг механизм худалдааны тэнцвэргүй байдал, экспортын хяналт, оюуны өмчийн эрх, Дэлхийн худалдааны байгууллагын шинэчлэлд төвлөрнө гэжээ. (Политико)
Люфтханза, ИТА Эйрвэйз компаниуд Ираны дайны улмаас үйл ажиллагаагаа 4 сарын турш зогсоосны дараа 7-р сарын 1-нээс эхлэн Израил руу хийх нислэгээ сэргээсэн байна. (Фокс Ньюс)
Катар дахь АНУ-Ираны техникийн яриа хэлэлцээний талаарх өөдрөг хандлага Ормузын хоолойгоор нийлүүлэлт тасалдах вий гэсэн болгоомжлолыг намжааснаар 7-р сарын 1-нд газрын тосны үнэ буурчээ. Брент болон АНУ-ын Баруун Техасын Зуучлал дахь түүхий нефтийн үнэ хоёулаа нэг баррель нь 70 орчим ам.доллар болж бууран, 4 сар гаруйн хугацааны хамгийн доод түвшинд хүрчээ. (Ройтерс)
Их Британийн Засгийн газар Англи, Уэльст гудамжинд унтах, эсвэл гуйлга гуйсны төлөө хүмүүсийг шийтгэх боломж олгож байсан бараг хоёр зууны турш мөрдөгдсөн хууль тогтоомжийг цуцалж, Тэнүүлчлэлийн тухай хуулийг хүчингүй болгожээ. Сайд нарын хэлснээр энэ өөрчлөлт орон гэргүй хүмүүст үзүүлэх хариу арга хэмжээг шийтгэлээс дэмжлэг рүү шилжүүлж байна. (Gov.uk)
[АНУ] Сан-Франциско мужийн Католик Архидиоцез сүмийн албан тушаалтнууд хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх 500 гаруй нэхэмжлэлийг барагдуулахын тулд 395 сая ам.доллар төлөхөөр тохиролцжээ. Уг тохиролцоо нь 530 орчим хохирогчийг хамрах бөгөөд хамба Сальваторе Кордилеонегоос хохирогч бүрд уучлалт хүссэн захидал бичихийг шаарджээ. Тохиролцоонд мөн хүүхэд хамгааллын шинэчлэл хийж, ил тод байдлын шинэ арга хэмжээ авах, тэр дундаа хүчирхийлэлд буруутгагдсан санваартнуудын олон нийтэд нээлттэй жагсаалт гаргах багтжээ. (AP)
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Бүгд найрамдах нам тус улсын завсрын сонгуулийн анхдугаар их хурлаа 9-р сарын 9, 10-нд [АНУ-ын] Техас мужийн Даллас хотод зохион байгуулж, 2026 оны 11-р сарын АНУ-ын Конгрессын сонгуулийн өмнө дэмжигчдээ нэгтгэх зорилготой байгаагаа мэдэгджээ. Ерөнхийлөгч Трамп хоёр өдрийн арга хэмжээ Өөрийнх нь “Америк нэгдүгээрт” хэмээн нэрлэсэн засаг захиргааны ололтыг онцолно гэж хэлсэн бол Бүгд найрамдах намын албаны хүмүүс уг их хурлыг хөдөлгөх хүчийг нэмэгдүүлж, Конгресс дахь намын олонхыг хамгаалах хүчин чармайлт гэж тодорхойлжээ. (Фокс Ньюс)
Унтахын өмнө шүдээ угаахгүй байх нь зүрхний өвчин, зүрхний дутагдлын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Мэргэжилтнүүд амны хөндийн ариун цэвэр муу байх нь аман дахь хорт нянг цусанд оруулж, үрэвсэл үүсгэн, урт хугацаандаа зүрх судасны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулж байна. Шүд болон зүрхний эрүүл мэндээ хамгаалахын тулд шүдний эмч нар өдөрт хоёр удаа дор хаяж хоёр минут шүдээ угааж, мэргэжлийн цэвэрлэгээ тогтмол хийлгэхийг зөвлөж байна. (Тань Ньень)
Японы томоохон судалгаагаар хиймэл сүүгээр хооллодог нярай илүү сайн унтдаг гэсэн үзлийг няцааж, зургаан сар зөвхөн хөхөөр хооллох нь хүүхдийг нэг нас хүрэхэд илүү удаан унтахад тусалдгийг тогтоожээ. 82,000 гаруй эх, нярай хоёрт хийсэн дүн шинжилгээгээр судлаачид хөхөөр хооллох нь нойр дутмаг байх эрсдэлийг 23%-иар бууруулдгийг тогтоожээ. Хөхний сүүн дэх мелатонин, триптофан, эрүүл гэдэсний бичил биетэн нь нярайн нойрны мөчлөг, хоногийн хэмнэлийн хөгжлийг зохицуулахад тусалдаг байна. (Бао Тинь түк)
[АНУ-ын] Мичиган мужийн эрүүл мэндийн албаныхан өтгөнтэй хүрэлцсэний улмаас бохирдсон хүнс, усаар тархдаг Cyclospora cayetanensis хэмээх хүнсээр дамждаг аюултай шимэгчийн талаар анхааруулжээ. Уг халуун орны халдвар нь дотор муухайрах, удаан үргэлжилсэн усархаг суулгалт, хүчтэй базлалт үүсгэдэг. Халдвар судлаачид энэ биологийн өвчнөөс сэргийлэхийн тулд хэрэглэгчдэд шинэ ургацыг сайтар угааж, хөргөгчид хадгалахыг зөвлөж байна. (Пийпол)
Гана улсын Их Аккра мужид хүчтэй аадар борооны улмаас бүсэд ноцтой үер бууж, дор хаяж 12 хүн амь үрэгдэн, бараг 500 хүнийг аврахад хүрчээ. Онцгой байдлын багууд сэргээн босгох ажиллагаагаа үргэлжлүүлж буй бол эрх баригчид уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулж байна. (Уотчрерс)
Аадар борооны улмаас [Мексикийн] Пуэбла хот үерт автаж, хотын гудамжинд ус 70 сантиметр хүрснээр нэг хүн амь үрэгджээ. Онцгой байдлын алба үерт автсан бүсээс оршин суугчдыг аварч, ахмад настнуудыг нүүлгэн шилжүүлж буй бөгөөд албаны хүмүүс үнэлгээг үргэлжлүүлэн хийж, сэргээн босгох ажиллагааны үеэр болгоомжтой байхыг уриалжээ. (Уотчерс)
Хяналтаас гарсан түймэр 13,000 гаруй га талбайд хүрч томорсноор [Канадын] Баруун хойд нутаг дэвсгэрийн Вригли суурингийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ. Нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг Форт-Смит хотод зочид буудал, хоргодох байр, нутгийн иргэдийн дэмжлэгээр халуун дотно угтан авч байна. Сүүлийн өдрүүдэд орсон бороо галыг суурин руу ахихыг удаашруулсан байна. (Уотчерс)
Веган хүнс үйлдвэрлэгч Beyond Meat компани өдөр тутмын жижиглэнгийн хэрэглэгчдэд зориулан авокадо тос, мөөгний мицель ашиглан уураг ихтэй, үхрийн махтай төстэй бүтэцтэй шинэ веган стейк гол махаа [АНУ-ын] Техасын H-E-B хүнсний дэлгүүрүүдэд худалдаанд гаргалаа. (Хрон)
Судалгаагаар Энэтхэгийн 18–28 настай хүмүүсийн тал хувь нь нэг жилийн дотор веган хооллолтод шилжих магадлалтайг харуулжээ. Судалгаанд оролцогчдын дурдсан шилжихэд саад болж буй хүчин зүйлсийн дундаас соёлын хувьд сүүн бүтээгдэхүүнд дассан байдал бус, хооллолтын талаарх мэдээлэл хомс байх нь гол шалтгаан байжээ. (Вежкономист)
Швейцарын шоколад үйлдвэрлэгч Lindt компани веган тос ашиглан, уламжлалт сүүтэй шоколадны бүтцийг дуурайлгасан HELLO Vegan Hazelnut Crunch дөрвөлжин шоколадаа сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй болон хагас хэрэглэдэг гол хэрэглэгчдэд зориулан Швейцарт худалдаанд гаргалаа. ориулан (Ад Хок Ньюс)
Цунами нэртэй аврагдсан эрэлч нохой-хүн Венесуэлд саяхан болсон газар хөдлөлтийн гамшгийн үеэр нуранги доороос амьд үлдсэн хүмүүсийг олжээ. 9 настай бордер колли-хүн одоо байгаа эрлийн технологийн хязгаараас ч давж чадах хурц үнэрлэх чадвараараа гацсан дор хаяж 13 хохирогчийг илрүүлжээ. Цунами 2023 онд Турк, Сирид болсон газар хөдлөлт, 2022 онд Венесуэлд болсон үер, хөрсний гулгалт зэрэг гамшгуудад нийт 300 гаруй хүнийг аварсан байна. (ЕвроУикли Ньюс)
ПЕТА [Амьтанд ёс зүйтэй ханддаг хүмүүсийн нийгэмлэг] Хятадын дорго-ардыг өсгөдөг байгууламжууд дахь харгислалыг харуулсан нууц камерын бичлэгийг нийтэлсний дараа АНУ-ын Neiman Marcus, Ulta зэрэг томоохон жижиглэн худалдаачдыг дорго-хүний үсээр хийсэн багснуудаас татгалзахад хүргэжээ. Тус амьтан-хүний эрхийг хамгаалах бүлэг үйлдвэрлэгчдийг нийлэг орлуулгад шилжихийг уриалж байна. (Нью-Йорк Пост)
Өмнөд Африкт нэгэн эр хашаанаасаа гэмтсэн шар шувуу-хүнийг олж, шөнө дунд дуудлагын тээврийн үйлчилгээгээр Өмнөд Африкийн Зэрлэг амьтны нөхөн сэргээх төв рүү илгээжээ. Аврах төв дуудлагын тээврийн үйлчилгээ нь зэрлэг амьтдад яаралтай тусламж хүргэх тохиолдолд амин чухал үүрэг гүйцэтгэж буйг онцолжээ. (Гүүд Тингс Гай)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Сөрөг бодол сатааруулах үед эсрэг бодлыг бодох хэрэгтэй.” – Хүндэт Гэгээрсэн Их Багш Патанжали (цагаан хоолтон) (Йогийн судрууд)
Өмнө нь Стивен Ла Руссагийн клиник үхлийн тохиолдлын тухай цуврал нэвтрүүлэгт, Стивен болон түүний эхнэр Ванда [АНУ-ын] Тахо нуурын ойролцоо тэнгэрээр харван өнгөрөх таван хачин цагаан гэрэл харсан бөгөөд тэд эхэндээ тэдгээрийг Нисдэг Үл Мэдэгдэх Биет гэж боджээ. Тэр шөнө Стивен зочид буудлын өрөөндөө клиник үхэл [КҮТ]-д орсон гэж ярьсан юм. Тэр өөрийгөө замхарч буй мэт мэдэрч, үхэж байна гэж итгэн, цагаан Гэрлийг харж, сүнс нь үхэлд ойртож буйг мэдэрчээ. Стивен Вандагаас туслахыг гуйхад тэр өөрийн мэдэхгүй хэлнүүдээр залбирч, уншлага уншиж эхэлсэн бөгөөд зөвхөн тэр үед л бүх зүйл түүнээс арилсан гэж тэр ярьжээ. Дараа нь Стивен юу болсныг ойлгохыг хичээн өрөөн дотор нааш цааш холхижээ.
Надад үүнийг хэлсэн, надад ийм мэдлэг, Тэнгэрлэг мэдлэг, Тэнгэрлэг мэдээлэл ирсэн, тэд үнэндээ тэнгэр элч нар байсан. Тэдгээр нь бидэнд өөрсдийгөө харуулж байсан тэнгэр элч нар байв. Тэд НҮМБ [Нисдэг Үл Мэдэгдэх Биет]-үүд биш байсан. Тэд байрлалаа эзэлж, биднийг энэ явдлыг туулахад бэлтгэж, ойрхон байгаагаа харуулсан юм болов уу, мэдэхгүй байна.
Энэ явдал надад ганцаараа байхад амархан тохиолдож болох байсан ч бид үүнийг хамтдаа туулах ёстой байсан. Мөн БУРХАН надад “Стивен, чимээгүй бай, эхнэрээ сонс.” гэж хэлсний нэг том шалтгаан нь БУРХАН намайг түүний тэр өөр хэлнүүдээр ярихыг сонсоосой гэж хүсэж, түүнд тэдгээр хэлээр ярих боломж өгсөн нь бид хоёр үүнийг төсөөлсөн байх ямар ч боломжгүйг үндсэндээ тодорхой болгохын тулд байсан гэж би боддог. Энэ ухамсартай зүүд байх боломжгүй. Энэ бидний төсөөлөл байж таарахгүй. Тэр мэт ямар ч зүйл байх боломжгүй байв. Учир нь тэр үед бид унтаагүй байсан. Бид нойрноосоо сэрээгүй. Бид ярилцаж байсан, зурагт асаалттай байсан, бид ухаарсан, сэрүүн байсан.
Тиймээс би энэ явдлыг эргэн харахад бүх зүйл тодорхой шалтгаанаар болсон, ингэснээр ямар ч эргэлзээ үлдэхгүй байсан. Иймээс БУРХАН энэ явдалд асууж маргах, эргэлзэх боломжгүй нөхцөлүүдийг бүрдүүлсэн. Бид хэчнээн логик тайлбар хайсан ч ямар ч тайлбар олоогүй. Тэр явдлаас хэдхэн цагийн өмнө тэнгэрт тэнгэр элч нарыг харж, жижиг цагаан цэгүүд тэнгэрээр харван өнгөрөхийг харсан шүү дээ. Надад Тахо нуур руу, тэр өрөө рүү очих хүсэл төрсөн бөгөөд яагаад гэдгээ би огт мэдээгүй.
Стивен энэ явдал нь эцэстээ ямар утгатай байсан, БУРХАН түүгээр дамжуулан түүнд юу хэлж байсныг эргэцүүлэв. Энэ аймшигтай тохиолдол байсан ч сайн зүйл байсан. Миний ярьж өгсөн хэдэн хүн надаас: “Тэр үед танд ямар мэдрэмж төрсөн бэ? БУРХАН-ы Хайрыг мэдэрсэн үү?” гэж асуусан. Үнэнийг хэлэхэд — би БУРХАН-ы Хайрыг огт мэдрээгүй. Хэдэн сарын өмнө би БУРХАН-ы Хайрыг мэдэрч, цагаан Гэрэл харсан нэг явдал тохиолдсон бөгөөд тэр үнэхээр гайхалтай байсан. Харин энэ нь илүүтэй ээж аав өрөөнд орж ирээд чамайг шийтгэх гэж байгаа мэт санагдсан. Эцэг эх чинь чамайг хайрладгийг чи мэддэг ч энэ нь хатуу хайрын тухай илүү байсан. Энэ бараг л сүнслэг ташуурдалт мэт санагдсан — чи замдаа эргэн орох хэрэгтэй, чи ямар нэгэн зүйл хийхээр дуудагдсан, харин хуучин хэв маяг руугаа буцан гулсаж байна. би чамайг тэр хуучин дадал, хуучин зам руугаа буцаад ороосой гэж өдий зэрэгт хүргээгүй гэсэн мэт санагдаж байв. Чи хүмүүст туслах, дэлхийн хэлбэлзлийг өргөхөд туслах, Гэрлийг түгээх, чамтай адил төстэй нөхцөлд байгаа, магадгүй оюун санааны сэхээрлийн замаар явж буй, магадгүй зүгээр л сэтгэл хангалуун бус, төөрөлдсөн, утга учир хайж буй хүмүүст туслах ёстой. Хүмүүст чиглүүлэг хэрэгтэй. Тэдгээрийг туулахад тэдэнд тусламж хэрэгтэй. Учир нь бид олонтоо тэдгээрийг ойлгодоггүй мэддэггүй юм. (IANDS [Үхэлд ойрхон туршлагын судалгааны олон улсын холбоо])