Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Энэ дугаарт мэргэжилтнүүд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүчирхэг арга болох веганизмын талаар үзэгчдийн асуултад хариулна. (Бид одоо танхимд суугаа түмэн олноос асуулт хүлээн авахад ахин нээлттэй боллоо.) (Намайг Денис Мартин гэдэг, би Старлайт Старбрайт хүүхдийн санд ажилладаг. Та бүхэн мэддэг байж магадгүй, бид ноцтой өвчтэй хүүхдүүдтэй ажилладаг, би дэлхий даяарх г эмзэболон залуу хүмүүсийн сайн сайхны төлөө үргэлж зовнидог. Энэ хүмүүнлэгийн асуулт, Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайгаас асууя: Бидэнд тулгарч буй бүхий л заналхийллийн үед олон нийтийн анхаарлыг хүүхдүүдэд тулгарч буй бэрхшээлд хэрхэн хандуулах вэ, ялангуяа хооллолт, байгаль орчны тухайд?) Master: Хатагтай Мартин, сайн байна уу та? Золгүй хүүхдүүдийн төлөө хийж буй сайн үйлсэд тань талархал илэрхийлье. Сайн асуулт, сайн асуулт. Ойлгож байна уу, хатагтай Мартин, шинжлэх ухааны болон эрүүл мэндийн баримт нотолгоогоор, олонх өвчин (амьтан-хүмүүсийн) махаар хооллосноос үүдэлтэй. Хэрэв бид ургамалд суурилсан эрүүл хооллолт баримталбал үүнээс зайлсхийх боломжтой юм. Эцэг, эхүүд эрүүл биш байвал төрсөн хүүхдэд нь мөн нөлөөлдгийг шинжлэх ухаан, эрүүл мэндийн судалгаагаар нотолсон байдаг. Хэдийнээ энэ дэлхийд ирэхийн өмнө хүүхдүүдэд эрүүл бус байдал, эцэг эхийн өвчний нөлөө хүрсэн байдаг. SupremeMasterTV.com (амьтан-хүмүүсийн) махтай хооллолт насанд хүрэгсэд, хүүхдүүд, тэр ч байтугай үр хөврөлд хөнөөлтэй үр нөлөөний талаар мэдэхийг хүссэн хүн бүрд зориулагдсан баримтуудыг цуглуулсан байгаа. Иймээс бид тэдгээрийг хэвлэж аваад энэ талаар сонирхсон хэн ч байсан эсвэл үр хөврөлтэй, төрөлхийн өвчтэй хүүхдүүдтэй, эсвэл гений өөрчлөлтийн өвчинтэй холбоотой асууж байгаа хэнд ч өгч болно. Та нар бүгд тэдгээрийг хэвлэж авч болно, тэдэнд дээрх веб хуудас руу өөрсдөө хандаад хооллолтын маань бидний амьдрал, дэлхийд үзүүлдэг нөлөөллийн талаарх шинэчлэгдсэн үнэнийг авч болохыг хэлж болох юм. Манай веб хуудасны мэдээлэл, нэвтрүүлгүүд, сурталчилгаанууд бүгд төлбөргүй. Та бүгд тэдгээрийн алийг ч татан авах, бусдад тустай ямар ч замаар ашиглахад чөлөөтэй. Их баярлалаа, Хатагтай. Мартин, хайрыг минь бүх хүүхдүүдэд илгээгээрэй. (Маш мэргэн мэдээлэл байна. Баярлалаа.) (Сайн байна уу. Намайг Ник Хейминг гэдэг. Өнгөрсөн хугацаанд Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн гамшгийн хохирогчдын төлөө хийж байсан бүхий л ажилд талархал дэвшүүлье...) Зүгээр дээ. (Миний бие энэ цунами, Катрина Хар салхины дараа болон Перугийн газар хөдлөлтийн дараа сайн дурын ажил хийж гүйцэтгэсэн. Мөн энэ зүйл маань намайг ирж Тосгодыг хүчирхэгжүүлэх ногоон институтийг төлөөлөхөд хөтөллөө, энэ бол giveforthefuture.org. Бас миний асуулт Эрхэм Галтад зориулагдсан: Хэрэв бид дэлхийн хүнсний нийлүүлэлтийн үндсэн аюулыг шийдвэрлэе гэвэл хүмүүс өөрсдийн хүнсээ хэрхэн ургуулахад ахин суралцах хэрэгтэй болно. Гидропоник тариалалтын олон шинэ арга техникүүд байдаг, бусад зүйлсийг ч хүмүүс орон сууцандаа хийх боломжтой.) Тийм ээ. (Миний асуулт бол хүмүүс хотод эсвэл орон сууцанд ч амьдардаг байсан өөрсдийн хүнсээ ургуулах замыг хэрхэн бид түгээх вэ?) Professor Ryan Galt: За. Өөрийн хүнсээ ургуулах асуулт, миний бодлоор бид үүнийг их олон газар харсан, тийм үү? Бид хотод хөдөө аж ахуй ахин төрөхийг харсан, гарцаагүй. Мөн, бас өөрийнхөө хүнсийг ургуулаад зогсохгүй хүнсний системийг шинэчлэн байршуулна, бас энэ бол бидэнтэй ойр байрладаг фермерүүд чухамдаа бидний хүнсний дэлгүүрээс авдагтай адилаар хүнс үйлдвэрлэх боломжтойг танин мэдэж эхлэх юм. Ийнхүү, хүнсний системийг шинэчлэн байршуулах төрлийн үйл явдал маш сайн шалтгаанаар их түлхэц авсан; энэ нь хэд хэдэн давуу талтай. Тэндээс мэдээлэл авах тухайд, өөрийн хүнсээ хэрхэн ургуулах тухайд, миний бодлоор хүнсээ ургуулахад үрээ хадгалахаас эхлээд үрээ сонгох, бүхий л төрлийн зүйлс хүртэл асар их хэмжээний ур чадвар шаардагддаг. Харин одоо бид үнэн хэрэгтээ өмнө нь огт байгаагүйгээр, интернэтээр мэдээлэл хуваалцах боломжтой болсон. Интернэтээр зөвхөн видео үзээд л хүнсээ хэрхэн ургуулах талаар ойлгож чадахгүй, энэ төрлүүдийн мэдээлэл онлайнаар хүртээмжтэй болохын зэрэгцээ хүсвэл нийгмийн хувьд бидэнд тулгарч буй сорилтуудыг танин мэдэж эхлэхэд их сургуулийн системийн “шинээр тоноглох” гэх зүйл бий. Мөн оюутнуудад хэрхэн органик фермер болох гэх мэтийг бодит байдалд заах тогтвортой хөдөө аж ахуйн шинэ хөтөлбөр эхлүүлэх юм. Ийнхүү UC Davis-т бид шинэ хөдөө аж ахуй, хүнсний системийн тогтвортой байдлын үндсэн мэргэжил эхлүүлээд байгаа бөгөөд оюутнуудад үйлдвэрлэлийн хөдөө аж ахуйн зэрэгцээ хүнсний систем, нийгмийн асуудлуудыг мөн заах юм. Иймээс миний бодлоор манай институтүүд, их сургуулиуд өөрийн хүнсээ ургуулах талаар, шинэчлэн байршуулсан хүнсний системийн нэг хэсэг болох талаар оюутнуудыг илүү сайн чадавхжуулж эхлэхийг бид харах болно. Мөн бид фермерүүдээс хамаарсан хэвээр байх хэрэгтэй гэж би хэлнэ. Тэдэнд асар их мэдлэг, ур чадвар бий. Мөн фермерүүд үргэлж доогуур үнэ тогтоох, хэрэглэгчид үргэлж өндөр үнэтэй тулгарахаас илүүтэй бид харилцан ашигтай харилцаа үүсгэх болно. Иймээс бид ийм харилцаа үүсгэхийн зэрэгцээ фермерүүдийг байлгасаар байлгах хэрэгтэй. (Баярлалаа, Профессор оо. Манай дараагийн асуулт Их Багшид хандаж байна.) Түүний гайхалтай ажил үйлсэд нь би “Маш их баярлалаа” гэж хэлмээр байна. Намайг Жанис Белсон гэдэг. Би Медисинес Глобалын үүсгэн байгуулагч, захирал, надад эрсэлд орсон маш олон залуустай ажиллах ер бусын боломж байдаг, тэдэнд хоорондоо ярилцах боломж олгох юм. Байгууллагыг маань “Медисинес Глобал” гэдэг. Бидний талаар та энэ сайтаас уншиж болно Залуусын нээлттэй элч хөтөлбөрийн маань үндсэн зүйлсийн нэг бол хооллолт, тэжээлэг чанар юм. Миний асуулт бол: Сургуулийн цайны газруудад хүүхэд залууст цагаан (веган) хоолоор үйлчлэхэд нь бид дэмжлэг үзүүлэх ёстой нь тодорхой. Хүүхдүүд төмсний чипс, Кока-Кола ууж, идэж өсөж байна, бидний ярьж буй зүйлсийн талаар тэд маш хязгаарлагдмал ойлголттой байдаг. Хүнсний нийлүүлэгчид хүүхдүүдэд маань цагаан (веган) хоолны илүү их сонголттой болоход хэрхэн бид дэмжлэг үзүүлэх вэ? Баярлалаа.) Master: Баярлалаа, Жанис. Баярлалаа. Бидний хүүхдүүдийн эрүүл мэнд, аз жаргалын талаар зовниж байгаад тань баярлалаа. Сайхан сэтгэлд тань баярлалаа. Веган хооллолт төдий их өргөн дэлгэр болоогүй гэдгийг би хэлэх ёстой. Өдий болтол олон веган хүмүүс элэг доог болохгүйн тулд хаалттай-веган байхаас аргагүй байдаг. Одоо, би бүх веган хүмүүсийг гарч ирж, чадахын хэрээр бидэнд туслахыг уриалж байна, учир нь та нар энэ гарагийн баатрууд юм. Цаашид нуугдаж, хүмүүс бидний талаар юу бодох талаар цаашид санаа зовоод суух цаг алга. Бид сайн, бид сайн. Бид эрхэм ариун. Энэ гарагаа аврахын тулд хүн бүрийг веган тойрогт нэгтгэхийн тулд бид мэдээ дамжуулах хэрэгтэй. Жанис, миний бодлоор та тэдэнтэй ярилцаж, тэдэнд бичиж, (амьтан-хүмүүсийн) махан хооллолтын хортой үр нөлөөний талаарх шинжлэх ухаан, эрүүл мэндийн баримтуудыг мөн веган хооллолтын асар их ач тусын талаар та тэдэнд хүргэж чадна. Та сургуулиудад дээрх баримтуудын дагуу мэргэн сонголт хийхийг хэлж, тэднийг өөрчлөгдөөсэй гэж залбираарай. SupremeMasterTV.com-оос та нар (амьтан-хүмүүсийн) махны хортой нөлөөний талаар бүхий л шаардлагатай шинэчлэгдсэн, шинжлэх ухааны баримтуудыг авах боломжтой. Бидэнд бүр бүх эрдэмтдийн нэрс, (амьтан-хүмүүсийн) махан хооллолт хүмүүсийг хохироодог, ийм ихээр өвчлүүлдэг талаарх эрүүл мэндийн нотолгоо бий. Одоо, Словенид хүртэл, намайг Словенид айлчилсны дараа зарим Вальдорфын сургуулиуд одоо зөвхөн цагаан хоолоор үйлчилж байна. Бусад сургуулиуд өөрсдийн хоолнуудаа авчирч байна; тэд цаашид (амьтан-хүмүүсийн) махаар үйлчлэхгүй. Иймээс та нар сургуулийн захирлуудын зөвлөлд ижил зүйлийг санал болгох боломжтой. Эцэг эх нарт мэдээлэл түгээгээрэй, (амьтан-хүмүүсийн) махан хооллолтын хортой үр нөлөө, ач тустай веган хоолны талаар интернэтээс эсвэл манай SupremeMasterTV.com -аас хэвлэсэн хуудаснуудаа өгөөрэй, за юу? Амжилт хүсье, эрхэм ариун үйлс тань адислагдаг, Жанис. (Гайхалтай санал байна. Төгс Гэгээрсэн Их Багшид баярлалаа.) Баярлалаа. (Одоо, Их Багш аа, Том Веннумд ч мөн Танд тавих асуулт байна.) За. Тэг, тэг. (Панелистуудад энд байгаад талархал дэвшүүлье, Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Танд хайраа үйлдлээр үзүүлэн дэлхий даяар түгээж буйд баярлалаа. Мөнх цэвдэг давхаргын доор түгжигдсэн метан хийний талаар асуумаар байна. Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай болон Док. Сингх судалгаа юу хэлж байгаа, хүний эрүүл мэндэд ямар эрсдэлтэй талаар ярьж болох уу? Баярлалаа.) Master: Док. Сингх та нарт хэдийн их зүйл ярьсан, түүнээс таны асуултад хариулах зөвшөөрөл хүсмээр байна. Бүдүүн бараг хэлэхэд судалгаагаар метан хий нь толгойн өвчин үүсгэдгийг харуулсан. Дэлхийн дулаарал, түгжигдсэн дулаан зэрэг зүйлсийг би яриагүй. Одоо, метан хий толгойн өвчин үүсгэж, амьсгалын зам болон зүрхний ажиллагааг алдагдуулах боломжтой, илүү бөөгнөрсөн тун хэмжээ нь – амьсгал боон үхэлд хүргэдэг. Нүүрстөрөгчийн ислийн хордлоготой төстэй. CO2-оос 23 дахин илүү үхлийн аюултай. Мөн мал (амьтан-хүмүүс)-ийг өсгөх нь дэлхийн метан хийний бараг 40% үүсгэдэг, мөн дэлхийн азотлог ислийн 65%-г бий болгодог, энэ нь нүүрстөрөгчийн давхар исэл – CO2-оос 310 дахин илүү хөнөөлтэй, үхлийн аюултай – мөн тэдгээр нь агаар мандалд он удаан, урт удаан он жилээр байсаар байдаг. Метан хий дэлхийн дулаарлыг хурдсахад хүргэж, энэ нь эргээд далайг халах, мөнх цэвдэг илүү, илүү ихээр метан хийг чөлөөлөхөд хүргэнэ, тэр ч байтугай өнгөрсөн үеийн түүхэнд манай Дэлхий дээрх амьд төрөлтнүүдийн 90% гаруйг устгасан гэж үздэг хүхэрт устөрөгчийг ч чөлөөлнө. Метаны тухайд бид зөвхөн санаа зовниогүй. Далайгаас гарч буй маш олон хий бий. Түүнчлэн энэ нь бөөгнөрлийн тунгаас хамаарна, хүхэрт устөрөгч дангаараа биеийн янз бүрийн эрхнүүдийг цочрооно: нүд, хамар, хоолой, мөгөөрсөн хоолойн агшилт, албадлагын бус үр хөндөлт, толгойн өвчин, эрхтэн тогтолцооны согог, дотор эвгүйрэх, ханиалгах, амьсгал хүндрэх, нүд гэмтэх, хүчтэй өвдөлт, кома, үхэл гэх мэт. Хэрвээ бөөгнөрсөн тун хангалттай их, жишээ нь саяд эзлэх хувь 1000 бол зөвхөн ганц удаа амьсгаа авах – цор ганц амьсгалахад – шууд амьсгал зогсож, муужрахад хүргэдэг. Иймээс, Миннесотад ойр орчимд оршин суух хүмүүсийн дотор эвгүйрхдэг учраас гэр орноосоо дайжихад хүрсэн хүхэрт устөрөгч үүсгэдэг (амьтан-хүмүүсийн) үйлдвэрүүдийн талаарх зарим нэг тайлан байсан. Тэрчлэн Environmental News Network-ын 2008 оны 7-р сраын 17-ны нийтлэлийг та нар үзэж болно. Хойд Каролинад өөр нэг явдал болсон нь 26 орны оршин суугчид агаарын чанар маш муу, амьтан(-хүмүүс)-ээс ялгарсан маш хортой хий, хүхэрт устөрөгч зэрэг бохирдлоор дүүрсэн учраас дотор орчинд хүчээр байхад хүрсэн. Ийнхүү энэ нийтлэлийг та нар мөн 2008 оны 6-р сарын 19-ний News and Observer-оос олж болно. Эдгээр нь саяхны үйл явдлууд, магадгүй илүү олон урьдын явдлууд бий. Эдгээр нь мал (амьтан-хүмүүсийн) аж ахуйд бий болдог хүхэрт устөрөгчтэй холбоотой цор ганц үйл явдал биш гэдэгт би итгэлтэй байна. Иймд, 2007 оны 12-р сарын 9-ий Telegraph дахь бусад нийтлэлүүд, Earth Times-д ч мөн метан болон хүхэрт устөрөгчийн хийний улмаас үхэлд хүргэсэн үйл явдлуудыг мэдээлсэн. Хэрэв бидэнд энэ сэдвээр илүү их судлах цаг байвал илүү олон тохиол бий гэдэгт би итгэлтэй байна. Үүнийг хийх олон арга хэрэгсэл та нарт байгаа гэдэгт итгэлтэй байна. НҮБ саяхан эдгээр материалуудтай холбоотой веб хуудас санал болгосон. Магадгүй та нар тэндээс илүү олон мэдээлэл олж чадна. (Бид чадна гэдэгт би итгэлтэй байна, тийм ээ.) Гэвч миний бодлоор энэ их аймшигтай. (За, Төгс Гэгээрсэн Их Багш Танд баярлалаа.) Зүгээр ээ хайраа. Photo Caption: Зүрх сэтгэлдээ бүхий л Хайраар ТӨГС ХҮЧИТ БУРХАНД залбираарай”.











