Хайрт Багш аа, мөн Суприм Мастер ТВ-ийн хамт олон, 2005 онд би авшиг хүртсэн цагаас хойш миний амийг 2 удаа аварсан Их Багшдаа талархахаар бичиж байна. Эхнийх нь 2007 онд болсон бөгөөд энэ нь үнэхээр гайхалтай байв, учир нь Их Багш цаг хугацаа, орон зайг өөрчлөх чадвартай байсан! Би машины урд суудалд сууж байв. Замын уулзвараар гарахдаа манай машины жолооч замын баруун гар талыг шалгалгүйгээр урагшаа явсан. Тэгтэл манай машинаас хамаагүй том жийп аль хэдийн бидэн дээр тулж ирсэн байхыг би харав. Тэр ердөө хэдхэн метрийн зайд, өндөр хурдтай ирж байсан бөгөөд бид түүний замыг давж гарсантай холбоотойгоор, яг замд нь хөндөлдөж таарсан учраас зогсох ямар ч боломжгүй, харин яг миний сууж байсан газарт мөргөх гэж байлаа. Надад зөвхөн нүдээ чанга аних цаг л байв. Осол гарах нь гарцаагүй ба би үхэх нь гэдгээ мэдэж байсан. Тэгээд би миний дээр Гэрлийн хонгил нээгдэж байгааг мэдэрсэн бөгөөд би биеэсээ гарч явах гэж байгаагаа буюу биесээсээ салж буйгаа мэдсэн. Тэр агшинд би зөвхөн “Их Багш аа, би ирж байна!” гэсэн үгсийг л бодсон, би үүнийг үргэлж санаж байх болно; ингээд би Гэрлийн хонгилоор орохын өмнөх удахгүй болох, зайлшгүй тохиох мөргөлдөөнд бэлдэн хүлээж байлаа. Гэтэл хэдхэн секунд өнгөрөхөд мөргөлдөөн болоогүй. Гайхсандаа нүдээ нээн хартал, огт тайлбарлашгүй байдлаар, бид зам дээр яг тэр газраа хэвээрээ байгааг, харин хэдхэн секундийн өмнө биднийг мөргөх гэж байсан машин одоо хамаагүй илүү хол байлаа! Тэр урагш явахын оронд хойш ухарсан байсан нь үнэхээр боломжгүй зүйл байв! Тэр мөчид биднийг осолд оруулалгүйгээр зам хөндлөн гарах боломж олгохын тулд Их Багш цаг хугацаа, орон зайг өөрчилсөн гэдгийг би мэдсэн. Их Багш хоёр дахь удаагаа миний амийг аварсан нь саяхан буюу 2024 оны 10-р сарын 29-нд Испанийн Валенсиа хотод болсон гэнэтийн үерийн үеэр юм. Гагцхүү Их Багшийн тусламжаар бид байшинг бүрэн үерт автахаас өмнө гарч чадсан, миний нөхөр (мөн авшигтан), манай 6 муур анд, мөн би гээд бид хэд. Үүний дараа Их Багш маань биднийг халамжлан асарч, олон сайн хүнээр дамжуулан тусалж байна. Хайрт Их Багш аа, Тандаа талархаж, биширч, хайрлаж байгаагаа илэрхийлэх үг надад алга. Үргэлж бидний хажууд байж, биднийг хамгаалж, удирдан чиглүүлдэг Тандаа баярлалаа. Бид Тандаа маш их хайртай. Даруухнаар, хязгааргүй талархалтайгаар, Таны шавь Лаиа, гэр бүлээрээ, Испанийн Валенсиа хотоос Над шиг олиггүй шавийг чин сэтгэлээсээ хайрлаж, халамжлан, сургадаг Их Багшдаа талархлаа илэрхийлмээр байна. Би урьд нь Их Багшдаа эргэлзэж, өөрийн зөв гэж үзсэн зүйлдээ зөрүүдлэн итгэж, Их Багшийн сургаалд бүрэн итгэдэггүй байсан. Гэсэн хэдий ч маш бага байхаас өдийг хүртэл Их Багш намайг үхлээс тоолшгүй олон удаа аварсан. Гурван гайхалтай сэтгэл хөдөлгөм мөчийн нэг нь согтуу жолооч намайг мөргөсөн мөч байсан. Хүн бүр намайг тэнгэрт шидэгдэж, доош унасан гэж хэлсэн ч ухаан орох үедээ би зөвхөн цагаан гивлүүрийг болон ямар нэг зөөлөн зүйл намайг тэврэхийг харсан. Сэрэх үедээ дугуй нэлээн ноцтой эвдэрсэн байгааг харсан ч би огтхон ч гэмтээгүй байсан. Хоёр дахь удаад өндөр хурдтай (80-90 орчим км/цаг) явж байсан мотоциклтой хүн намайг мөргөсөн ч би хэдхэн шалбархайнаас өөрөөр яагаа ч үгүй, дугуй л бага зэрэг эвдэрсэн байсан. Гурав дахь удаад би мотоциклоо их хурдтай (90-100 км/цаг) унаж явсан бөгөөд эргэлтэд ойртох үед хүзүүний ороолт гэнэт дээшилж, нүүр, нүдийг нэгээс хоёр минутын турш тагласан. Буцаж юм харах үед би ороолт нүдийг таглахаас “өмнөх” байрлалд, мотоциклын хурд 90 км/цаг хэвээр байгааг харсан. Би мотоциклынхоо хурдыг даруй бууруулж, Ариун Нэрсээ уншсан. 2019 оноос хойш КОВИД-19-ийн дэгдэлт гурван удаа гарсан. Дараа нь би Их Багшийн шавь байх нь ямар их зол завшаан болохыг ухаарлаа. Гадуур маш их эмх замбараагүй байсан ч манай гэр бүл тун аюулгүй байж, юу ч тохиолдоогүй. Их Багшид бид итгэж, веган байж, Таван Сахилаа сахин, зөв харьцаагаар бясалган, Их Багшийн сургаал, зааврын дагуу үйлдэж л байвал Их Багш яг л “Би таныг мөнхөд хайрлана” хэмээх дуунд нь гардаг шиг, нас барахаас өмнө ч, дараа ч, Дэлхий дээр ч, Диваажинд ч, өөр ямар нэгэн ертөнцөд ч, ертөнцийн төгсгөл хүртэл бидэнтэй хамт байх болно. Иймээс авшигтнууд бид ирээдүйгээс айх хэрэггүй, харин өдөр бүр шаргуу бясалгахыг хичээж, сайн хийгээгүй аливаа зүйлийнхээ төлөө наманчилж, Бүхнийг Чадагч Бурханд талархах хэрэгтэй. Их Багш болон хүн төрөлхтөн ялах болтугай гэж хүсье. Ау Лак (Вьетнам)-аас Хуи Хоан Гэх мэт...
Та нар мэдээж хамгаалагдсан. Гэвч үүний шалтгаан нь гэвэл Их Багшийн Хүч тусалж, төлөөсийг нь төлж байдаг юм шүү. Гэвч Энэ нь үргэлж бүгдийг нь төлж болдоггүй, том, эсвэл мууг нь төлөх боломжгүй. Тиймээс та нар Бурханы Зарлиг, Буддагийн Таван Сахилын дагуу амьдрах шаардлагатай. Бидэнд бүр Марагийн дүрэм бий. Дараа та нарт уншиж өгнө өө. Photo Caption: “Бусдад Аз Жаргал Авчрахтай Холбоотой Дараалсан Сайхан Тохиолдлууд”Марагийн Хаан биет ертөнцийн 10 дүрмийг хуваалцав, 5 цуврал лекцийн 1-р хэсгийг
2026-05-31
Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Сайн байцгаана уу, үзэсгэлэнт Бурханы шавь нар минь? Та нартаа хайртай шүү. Би байнга та нарыг бодож, та нарыг болон энэ дэлхийг аюулгүй байлгахын төлөө чадлаараа хичээж байна. Өнөө өглөө шувуу-хүмүүс ирээд онцгой дуу чимээтэй байж, чанга чимээ гарган ихэд баяртай байлаа. Тэр нь миний сонсохыг хүссэн сайн мэдээ юм. Би та нартай хуваалцъя. Гэхдээ юу вэ гэвэл Нар та нарт хэлэг, шувуу-хүмүүс хэлэг, та нарт хэлж чадах хэн бүхэн хэлэг. Учир нь ямарваа зүйлийг хэлсэн ч хүмүүсийн үйлийн үр байнга өөрчлөгдөж буйгаас болж тэр нь өөрчлөгдөөд байхаар ямар хэрэг байх вэ. Тэгэхээр өнөөдөр энх тайван байвч маргааш үгүй байж мэднэ. Учир нь хүмүүс дорвитой өөрчлөгдөхгүй байна. Хамаагүй дээ. Би ихэвчлэн та нарт л хэлж буй. Та нарт л найддаг. Та нар надад тусалж, энэ дэлхийн сүнслэг тэнцвэрийг тодорхой хэмжээнд барьж тусалж байгаа учраас бүх муу зүйл, гамшиг, дайн дажин дорддоггүй. Дордлоо ч гэсэн, хэрэв сүнслэг бясалгагч нарын энерги үүнийг сарниагаагүй бол бүр ч дордох байсан. Бүрэн сарниулдаггүй юм аа гэхэд зарим хэсгийг нь сарниулдаг. За ямартай ч та нарт хэлэхийг хүссэн зүйл байна. Жишээлбэл: Та нарт манай бүлэг дэх авшигтнуудын 60% нь сайн, 40% нь муу гэж хэлж байсныг минь та нар санаж байгаа. Зарим нь одоо ч Асурийн түвшинд, эсвэл тамын түвшинд, эсвэл зарим нь бүр сувдаг чөтгөрийн жишигт байдаг. Үнэндээ тэд жинхэнэ авшигтнууд биш. Тэднийг тамаас суллаж, Их Багшид зовлон учруулахын тулд, миний шавь нарыг төөрөлдүүлж, замаас нь гаргуулахын тулд илгээсэн байдаг! Гэвч дэлхийг дүүргэх үйлийн үрээс болж ийм зүйлс болдог! Тэдний муу муухай явдал, дээрэмчин үйлдлүүдийг хараад дотроо ч, гаднаа ч хэн болохыг нь танина! Алдар цуу, ашиг хонжооны төлөө нэр төр, сургаалыг минь ашиглаж байсан зарим хүн сүүлийн жилүүдэд илчлэгдсэнийг та нар хэдийн харсан! Гэхдээ энэ тоо өөрчлөгдсөн. Жишээлбэл одоо авшигтнуудын 74% нь сүнслэг зэрэглэлийн сайн түвшинд дэвшээд байна. Энэ хувь болон юмсыг зөвхөн Диваажин ажиглаад мэдээлээд байдаггүй, Марагийн Хаан бас мэдээлдэг. Өчигдөр өглөө би энэ дэлхийн бүх зүйл ямар байгааг мэдэхээр Марагийн Хаантай ярилцлаа. Эцсийн эцэст тэрээр яг л амьдрал дээрх шүүгч шиг энэ дэлхийн шүүхийн шүүгч-даргалагч болохоор түүнд хэлэх зүйл байсан. Тэр хэзээ ч заримдаа зүүн, заримдаа баруун гэж зусарддаггүй. Үгүй шүү, тэр үргэлж зөв зүйтэй байдаг. Хэний ч хувьд түүний шүүлт хэзээ ч нэг талыг барьдаггүй. Та буруу юм хийвэл тэр бүртгэж аваад таныг шүүж, зохих ёсоор шийтгэл онооно. Энэ тогтолцоонд мэдээж би дургүй л дээ. Гэхдээ хүмүүс суралцахаар, зугаацах гэж, сайжрах гэж, өөрсдийгөө сорих гэж энд ирэхийг сонгосон. Тийм учиртай. Тэгээд ихэнх нь унадаг. Тийм учраас бидэнд яг одоо ийм хүсмээргүй, асуудал бэрхшээлээр дүүрэн дэлхий байгаа юм. За, тэгэхээр одоо сайн зэрэглэлийн шавь нар нэмэгдсэн. Жишээ нь: Би та нарт зүгээр л нэг зүйл, өөрсдийнхөө тухай зүйл мэдээлж байна. Заяа золгүй бусад нь тэртэй тэргүй сонсдоггүй тул та нар сонсоорой. Бид даяан, цугларалт хийж болдог ч болоосой. Тэгвэл зөвхөн та нарт л хэлэх сэн. Гэтэл энэ тал дээр нөхцөл байдал таагүй байгаа учраас би Суприм Мастер Телевизээрээ л та нартай ил тод ярих ёстой болж байна. Тэгэхээр би та нарт хэлье, бидэнд... Хөөх, би энд байгаа тэмдэглэлээ ч уншиж чадахгүй байна. Харанхуйд хурдан гэгч тэмдэглэсэн юм. Тавин таван хувь нь Гэгээнтний Түвшинд, Дөрөвдүгээр Түвшинд хүрсэн ба... 19% нь Тавдугаар Түвшинд хүрсэн учраас та нар тун сайн байгаа. Та нараар бахархаж байна. Мэдээж бид илүү дэвших боломжтой байсан, өндөр байх тусмаа сайн ч хамаагүй ээ. Та нар хэдийн үүрд эрх чөлөөтэй болжээ. Гурван Ертөнцөөс дээш давсан хэн ч бай үүрд чөлөөлөгддөг. Гуравдугаар Түвшнээс яльгүй дээш гарсан ч зүгээр. Бусад ном сургуулийнхан нийлээд 65% нь Гэгээнтний түвшинд хүржээ. Бүх ном сургуулийнхан нийлээд 65% нь Гэгээнтний түвшин. Тэгэхээр бид бүгдээрээ Дөрөвдүгээр Түвшинд хүрээгүй байгаа болохоор би тийм ч баяртай биш байгаа ч оргүйгээс дээр. Тэгэхээр дэлхийн нийт Гэгээнтнүүдийн тоо, Гуравдугаар Түвшнээс, Гурван Ертөнцөөс дээш давсан нь, Гурван Ертөнцийг давсан Гэгээнтнүүдийн нийт тоо биднийг оролцуулаад дэлхийн хүн амын 16% болж байна. Дэлхийн хүн амын арван зургаан хувь нь Гуравдугаар Түвшнийг давж, Гэгээнтний зэрэгт хүрсэн, үүрд гэтлэгдсэн гэсэн үг. Энэ бол дээд амжилт. Учир нь хүн төрөлхтний бүхий л түүхэнд өнөөдрийг хүртэл ийм олон Гэгээнтэн төрж байсан удаагүй! Энэ 16%-ийн Гэгээнтнүүдээс манай бүлэг, манай Гэгээнтнүүд 8%-ийг нь эзэлж байна. Тэгэхээр дэлхийн Гэгээнтнүүдийн тэн хагас нь манай бүлгийнх гэсэн үг. Бид ийм цөөхүүлээ, хэдхэн шавь нар байдаг ч тийм. Тиймээс энэ бол нэлээд азтай тоо. Дэлхий дээрх бүхий л Гэгээнтнүүдийн 50% нь манайх. Энэ бол баярлах ёстой зүйл. Дандаа дэлхийн ийм гуниг зовлонтой нөхцөл байдлын оронд ядаж л жаахан сайн мэдээ дуулгая. Мэдээж энэ тоо миний хүссэн шиг их биш ч энэхүү Дээдийн Ном-эцэслэх цөвүүн цагт, дэлхийн энэ бүх асуудал бэрхшээл, хүсэл шунал дүүрэн үед та нараас олон хүн Гэгээнтний түвшинд хүрсэн байна. Баяр хүргэе, үүний тань төлөө та нарт хайртай шүү. Тэртэй тэргүй, яадаг ч бай би та нарт хайртай. Гэвч та нар Бурханы Тааллын дагуу үйлдэхгүй, эсвэл өөрсдийнхөө сүнслэг зам мөрд болон өрөөлийн амьдралын зам мөрд хор хөнөөлтэй зүйлс хийгээд байвал үйлийн үрийн хуулиас болж би тэр бүхнийг тань зөвшөөрөөд байж болдоггүй. Олон хүн надад энх тайвны тухай мэдээ дуулгасан учраас би Марагийн Хаантай ярьсан. Тэгээд би түүнээс үнэн эсэхийг асуулаа л даа. Учир нь миний шаардсанчлан тэр ажлаа өгсөн, тэр энэ дэлхийд идэвхтэй зүйлс хийхээ больсон ч хүмүүс өөрсдөө үйлийн үрийн хувь тавилангаа залж чадах эсэхийг, тэд өөрсдийнхөө дотоод сүнслэг хүчний өмнө бат зогсож чадах эсэх, Марагийн Хааны нөлөөгүйгээр Бурханыг чин сэтгэлээсээ, гүн гүнзгий санах эсэхийг буюу үйлийн үрийг, үйлдлийнхээ үр дагаврыг өөрсдөө хариуцах эсэхийг харахыг хүссэн зүгээр л нэг төрлийн сорилт байсан юм. Гэсэн ч их зүйл дээрдсэнгүй. Хүмүүс Бурханы Адис Ивээлд талархах нь улам бүр багассаар байна. Тэгээд маргаашийг бодолгүй өөрсдийгөө нэг бол харгис хэрцгий зам мөрд оруулж, үгүй бол доод, зугаа цэнгэл хөөсөн амьдралын замаар замнуулж байх шиг байна. Энэ бүх дайн дажин дэгдэж, хоорондоо шалтгаангүй дайтаж, дэлхийг улам бүр доош нь чирч байгаагаас харж болно. Үүгээрээ дэлхийн хүн төрөлхтнийг, хүмүүсийг хохироож байна. Амьтан-хүмүүс, бусад төрөл зүйлийг бүр ярилтгүй. Бид үнэхээр өөрсдөө өөрсдийнхөө хөл рүү буудаж байна. Тиймээс би энэ тохиолдолд, хэдийгээр энх тайвны мэдээ, сайн мэдээ зэргийг мэдэж байгаа ч үргэлж та нарт нээлттэй хэлж зүрхэлдэггүй. Учир нь маргааш нь энэ өөрчлөгдөж, эсрэгээрээ болох боломжтой. Үнэхээр харамсалтай ч бид чадлаараа л хичээж чадна. Би Марагийн Хаантай ярилцсан. Тэр “Тийм ээ. Энх тайван үнэхээр тогтнож эхэлж байна.” гэж хэлсэн. Би “Тийм ээ, гэвч надад тийм сайн, миний санаанд хүртэл тийм түвшинд харагдахгүй байна. Гэхдээ ямартай ч надад бид яавал ялах вэ гэдгийг хэлээч? Яавал энх тайван тогтох вэ?” гэв. Тэгэхэд тэр “Хайрын хүчээр. Хайр олон дайнд ялсан, энх тайван ноёрхох боломжтой.” гэж хэлсэн. Тэгэхэд нь би Марагийн Хаанд хандан “За. Та энэ дэлхийд шүүлтээ үргэлжлүүлж болно. Хүмүүст үйлдэл бүр нь үр дагавартайг ойлгуулахын тулд Та чадах бүхнээ хийсээр байж болно.” гэж хэлсэн. Сайн үйлс сайн үр дагавар авчирдаг. Муу үйлс муу үр дагаварт хүргэдэг. Хэдийгээр заримдаа хүмүүс үүнийг шууд хардаггүй ч үр дагавар нь ирнэ. Биет оршихуй, дүрэм журамтай энэ дэлхийгээс хэн ч зугтах боломжгүй. Мэдээж, та нар миний Бурханы шавь нар амьдрал нь сайжирсан гэж, амьдралд тань гайхамшиг болдог хамгаалалт мэдэрдэг гэх мэт зүйлс надад хэлдэг. Харин та бүхэн бол үйлийн үрийн хуулийг хүндэтгэн, амьдралдаа мөрдлөг болгодог онцгой хүмүүс! Тиймээс ийн дээд амжилт тогтоолоо.











