Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 4 дүгээр сарын 24
Босни ба Херцеговина улс 6-р сарын 1-нээс 9-р сарын 30 хүртэл Саудын Араб, Оман, Бахрейны иргэдийн визийн шаардлагыг түр цуцалж, 30 хүртэл хоног оршин суух боломжтой болголоо. Энэ нь зуны аялал жуулчлалыг дэмжиж, хоёр талын харилцааг бэхжүүлэхийн зэрэгцээ Персийн булангийн эдгээр гурван улсад жил бүр улирлын чанартай хэрэгжүүлдэг хөнгөлөлтийг үргэлжлүүлж байна. (Сарахево Таймс)
АНУ-ын Артемис II хөтөлбөрийн сансрын нисэгч Кристина Кох гэртээ ирэхэд нь түүний нохой Сэди сүүлээ хүчтэй шарван түүн рүү гүйн очсон агшин цахимд хурдтай тархжээ. Хатагтай Кох эмэгтэй хүн Сарны орчимд хүрсэн анхны тохиолдол болох сарны тойрог замын 10 хоногийн нислэгээсээ эргэн ирээд, түүнийг тэврэхээр сөхөрсөн байна. (Индепендент)
Мексикийн Үндэсний антропологи, түүхийн хүрээлэн (INAH)-гийн археологичид Тлаксала мужийн Сан Дамиан Тексолокт Эрдэнэ шишийн Бурхныг дүрсэлсэн гэж үзэж буй 1,300 жилийн настай базальт чулуун баримлыг илрүүлжээ. Энэ нь Эпиклассик үеийнх (ойролцоогоор МЭ 600–900 оны үе) бөгөөд Олмека-Шикаланка соёл дахь эрдэнэ шишийн уран сайхны бэлгэдэл, газар тариалангийн ач холбогдлын талаар илүү гүн ойлголт өгч байна. (Аркео Ньюс)
АНУ-ын Арапахо тойргийн нэгэн цэцэрлэгт хүрээлэнд бараг хоёр цаг алга болсон 7 настай охиныг анхны даалгавраа гүйцэтгэсэн, баатарлаг К-9-ийн ачаар ердөө 12 минутын дотор эсэн мэнд олжээ. Шадар туслахууд Арапахо Тойргийн Шерифийн Албанд хар лабрадор үүлдрийн нохой-хүн болох К-9 офицер Рексийг дуудсан байна. Тэр охины гутлыг үнэрлэн мөрийг нь авч, цагдаа нарыг ойролцоох нэгэн айлын хашаа руу шууд хүргэсэн бөгөөд тэнд охин нуугдсан байжээ. Айж сандарсан бяцхан охин удалгүй гэр бүлийнхэнтэйгээ эргэн уулзсан бөгөөд мөн эмчилгээний чиглэлээр сургагдсан нохой-хүн Рекс түүнийг тайвшруулахын тулд хажууд нь байжээ. (Denver 7)
Австрали улс Брисбений Эхийн санд Channel Nine Telethon-оор дамжуулан 1.4 сая ам.доллар олгож, дутуу төрсөн болон өвчтэй нярай хүүхдүүдийн эмчилгээ, шинэ тоног төхөөрөмж, судалгаанд дэмжлэг үзүүлж, жил бүр 2000 гаруй эмзэг нярайд тусалдаг Төрөх эхчүүд эмнэлгийн ажлыг дэмжиж байна. (Австралийн Эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настны яам)
[Их Британийн] Лондон хотын цагдаа нар хулгайч нар хохирогчдыг хөдөлгөөнгүй болгохын тулд spice хэмээх аюултай нийлэг бодис нууцаар найруулсан электрон тамхи тарааж, дараа нь ухаангүй болсон үед нь гар утсыг нь нээж, банкны дансыг нь хоосолж байна гэж анхааруулжээ. Энэ арга нь шөнийн цэнгээний газрын бүс, сургуулиудад бохирдсон электрон тамхины талаарх түгшүүр нэмэгдэж, ундаа болон бусад зүйлд бодис хольж хордуулах хэрэг олширч буй үед гарч ирсэн байна. (Дэйли Мэйл)
Тайвань (Формоса) 2028 он гэхэд Пэнжя арал, Лузоны хоолой, Тайванийн гүехэн усны орчмын далайн хяналтгүй бүсийг арилгахын тулд шинээр 9 хүртэлх радарын станц барьж, одоо байгаа 57 цэгийн мэдээллийг нэгтгэхээр төлөвлөж байна. Ингэснээр хянах усан талбай 155,000-аас 210,000 хавтгай дөрвөлжин километр болон тэлж, ХОУ [хиймэл оюун ухаан]-ы хэрэгслээр аврах ажиллагаа, газрын тос асгарсан үед хариу арга хэмжээ авах, буцах урсгал илрүүлэх чадвар сайжирна. (Гадаад дахь Олон нийтийн асуудал хариуцсан зөвлөл)
Жирэмсэн эмэгтэйчүүдийг зуны ханиаднаас сэргийлэхийн тулд шингэнээ сайн нөхөж, С амин дэмээр баялаг жимс хэрэглэхийг зөвлөж байна. Мэргэжилтнүүд агаарын хэмийн огцом өөрчлөлтөөс зайлсхийхийн тулд агааржуулагчийн хэмийг 26°C-28°C-ийн хооронд байлгахыг зөвлөж байна. Хамар зайлах, давстай бүлээн усаар хоолой зайлах зэрэг өдөр тутмын ариун цэврийг сахиж, халуунаас хүйтэн рүү огцом шилжихээс зайлсхийх нь дархлааг хамгаалж, зуны саруудад эх, хүүхдийн аль алинд нь эрүүл орчин орчныг бүрдүүлнэ. (ВнЭкспресс)
Байнга хурхирах нь даралт ихсэх, цус харвах эрсдэл мэдэгдэхүйц өссөний дохио болдог. [Австралийн] Флиндерсийн Их Сургуулийн судалгаагаар тогтмол хурхирдаг хүмүүс даралт ихсэх эрсдэл хоёр дахин өндөр байдаг бөгөөд амь насанд аюултай зүрх судасны хүндрэлээс сэргийлэхийн тулд үүнийг эрт эмчлэх шаардлагатайг тогтоожээ. (Тань Ньень)
Цусан дахь сахрын хэмжээг зохицуулахын тулд богино хугацааны сахрын хэрэглээ болон урт хугацааны нийт илчлэгийн хэрэглээг тэнцвэржүүлэх шаардлагатай. Сахар нь глюкозыг хурдан өсгөдөг бол нийт илчлэг нь бодисын солилцооны эрүүл мэнд, жинд нөлөөлдөг. Мэргэжилтнүүд тогтвортой байдлыг хангахын тулд хоёуланг нь хянахыг зөвлөж, улаан лууван зэрэг эслэг ихтэй хүнс нь бодисын солилцооны ажиллагааг алдагдуулахгүйгээр глюкозыг хянахад үр дүнтэй гэж санал болгож байна. (Лао Дон)
Далайн түвшин нэмэгдэж буй нь [Италийн] Венец хотыг Мосе үерийн хаалтаа илүү ойр ойрхон ажиллуулахад хүргэж, зардлыг өсгөж, орон нутгийн экосистемд хохирол учруулж байна. Уур амьсгалын нөлөө түргэсэж буй энэ үед одоогийн стратегиуд хүрэлцэхгүй болж байгаа тул хот яаралтай үерийн шинэ хамгаалалт боловсруулах ёстой гэж мэргэжилтнүүд анхааруулж байна. (Гардиан)
Малайз улс уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд усан хангамжийг хамгаалахын тулд төв үйл ажиллагааны төв байгуулж, мэдээлэл, мэргэжлийн мэдлэг, гол агентлагуудыг нэгтгэн, доголдолд илүү хурдан хариу өгөх нөхцөл бүрдүүллээ. Албаны хүмүүс дэд бүтцийн төслүүдийг хурдасгаж, усны эх үүсвэрийг төрөлжүүлэхийн зэрэгцээ улсын усны аюулгүй байдлыг хамгаалахад олон нийтийг хамтран ажиллахыг уриалж байна. (ВьетнамПлас)
Тайландын зүүн хойд нутагт болсон зуны хүчтэй шуурга их хэмжээний сүйрэл учруулж, өндөр хүчдэлийн шонгуудыг унагаан Сурин мужийн нэг дүүргийг цахилгаангүй болгожээ. Мөн Бурирам мужид хүчтэй салхинд нэг самбар унаж, гол замууд хаагдсан ба онцгой байдлын багууд цахилгааныг аюулгүйгээр сэргээж, нурангийг цэвэрлэхээр яаравчлан ажиллаж байна. (Нэйшн Тайланд)
[Өмнөд Африкийн Йоханнесбург дахь] Витватерсрандын Их Сургуулийн эрдэмтэд тус улсын анхны агаарын бохирдлын сэрэмжлүүлэх аппликейшнийг бүтээжээ. Нүүрснээс үүдэлтэй агаар дахь хүхрийн бохирдолд хот хэдэн долоо хоног өртөж, оршин суугчид эрүүл мэндийн асуудалтай тулгарч байгаагаа мэдээлэн, идэвхтнүүд хэрэгжилт сул байгааг шүүмжилж, харин томоохон бохирдуулагчид хэвийн бус ялгаралт байгааг үгүйсгэж байна. (Ройтерс)
[Хятадын] Бээжин хотод хүн төрхт робот анх удаа хагас марафоныг шилдэг хүн тамирчдаас хурдан гүйж дуусгалаа. Хятадын технологийн Honor компанийн бүтээсэн Lightning 50 минутад барианд орсон нь эдгээр машинуудын чадвар хэчнээн хурдтай ахиж байгаа талаар олон нийтийг гайхшируулжээ. (Гардиан)
Breakthrough Prize шагналыг АНУ-ын эмч Жин Беннетт, Альберт Магуайр, Кэтрин Хай нарт АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас зөвшөөрсөн, удамшлын ховор харааны бэрхшээлтэй хүмүүсийн харааг сэргээх анхны гений эмчилгээ болох Luxturna-г бүтээсний төлөө олгожээ. Энэ нь эмнэл зүйн туршилтаар өвчтөнүүд анх удаа хүний царай, өдөр тутмын нарийн зүйлсийн ялгаж харж эхэлснийг харуулсан байна. (Гардиан)
Веган шаржигнуур тахианы зах зээл зээл 2026 онд 1.73 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. Брэндүүд шар буурцаг, жекфрут, ангаахай шош, цэцэгт байцаа, мөөг болон бусад ургамал суурьт орцоор уламжлалт бүтэц, амтанд тааруулсан бол хэрэглэгчдэд уураг өндөр, ханасан өөх тос багатай сонголт санал болгож байна. (ВежНьюс)
Julienne Bruno брэнд энэ сард Их Британид дахин нээлтээ хийж, Ocado онлайн супермаркетаар дамжин жижиглэн худалдааны зах зээлд эргэн орж, нийтийн хоолны салбарын харилцагчдад борлуулалтаа сэргээж байна. Шинэ эзэмшлийн дор тус брэндийн онцлох веган бяслагууд сүү, сүүн бүтээгдэхүүнгүй, олон зориулалтаар ашиглах хувилбараар тогооч нарт чиглэж байна. (ХөүлсэйлМенежер)
[АНУ-ын Массачусетс мужийн] Сомервилл хотын Plant Based Treaty байгууллагын салбар Дэлхийн долоо хоног болон хот уг гэрээг дэмжсэнийг тэмдэглэн, веган хоол санал болгож буй орон нутгийн 19 газрыг оролцуулсан “Сомервиллийн Ургамлан хоолны рестораны долоо хоногийг”-ийг эхлүүллээ. (Сомервилл Таймс)
[АНУ-ын] Хойд Каролина мужийн Шарлотт хотод 68500 сайн дурын ажилтан 24 цагийн дотор 10,000 ор угсарч, амрах зохистой газаргүй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлжээ. Sleep in Heavenly Peace хэмээх энэ асар том төсөл нь улс даяарх хомсдолыг бууруулахын зэрэгцээ чанартай нойроор дамжуулан эрүүл мэнд, өсөлт хөгжилд чухал дэмжлэг үзүүлж байна. (Гүүд Ньюс Нетвор щк)
Пембрукшир дахь Greenacres аврах газрыг дэмжигчид хэдхэн хоногийн дотор 24,000 гаруй фунт.Стерлинг хандивласнаар хаагдахаас аварчээ. Энэ мөнгө мал эмнэлгийн төлбөрийг барагдуулж, Их Британи дахь дархан цаазат газарт амьтан-хүн аврах үйлчилгээний эрэлт дээд хэмжээнд хүрсэн ч яаралтай хүлээн авалтаа үргэлжлүүлэх боломж олгож байна. (Пемброкшир)
[АНУ-ын Миннесота мужид] таван настай хүү дүүгээ аврахаар мөстэй горхи руу үсэрч, түүнийг аюулгүй гаргасныхаа дараа өөрийнхөө амь насыг аврахын төлөө тэмцэж байна. Тэр олон удаагийн хагалгаа шаардсан хүнд гэмтэл авсан ч одоо эдгэрэх шинж тэмдэг үзүүлж байна. Орон нутгийн иргэд гэр бүлд нь урт хугацааны эмчилгээний замд нь дэмжлэг үзүүлэхээр хэдэн арван мянган доллар цуглуулжээ. (Дэйли Мэйл)
Өдрийн ухаарал хайрлах эшлэл: “Сайн шүүлт туршлагаас бий болдог, харин тэр туршлагын ихэнх нь муу шүүлтээс үүддэг.” – Америкийн жүжигчин, нийгмийн хошин шүүмжлэгч Уилл Рожерс (BrainyQuote)
Өмнө нь Женнифер Фармерын клиник үхэлд орсон тохиолдлын 2-ын 1-р хэсэгт Америкийн сүнслэг дамжуулагч, зохиолч Женнифер унталгүй наргиж цэнгэсэн урт амралтын өдрүүдийн дараа зүгээр л амрахын тулд ээжийнхээ шүүгээнээс эм ууснаа хуваалцсан. Гэвч үүний оронд тэр Бурханы Гэрэлийн хонгил руу татагдан оржээ. Тэнд тэр хязгааргүй их хайр, бүрэн амар амгалан, бүхэл бүтэн болсон мэт гүн мэдрэмжийг, яг л Гэрлийн ариун оршихуй мэтээр мэдэрсэн аж. Бурханы оршихуйд сэтгэл хөдөлсөн тэр буцааж бүү явуулаач гэж гуйж, тэр ч бүү хэл цаг хугацаагүй, цэвэр энергийн тэр ертөнцөд үлдэхээр хэлэлцээр хийсэн байна.
Тэр учрал түүний дотор гүн үр суулгасан ч хамгийн хүнд сорилтууд нь хараахан ирээгүй байлаа. Гурван жилийн дараа аав нь нас барж, тэрхүү уй гашуу түүний бий болгосон эрүүл байдлыг нурааж орхижээ. Техаст Шинэ жилийн өмнөх хүйтэн бороотой үдэш тэрээр аавыгаа алдсанаас есөн сарын дараа туйлдаа хүрчээ.
Би амьдралдаа үхмээр санагдсан цэгт хүрсэн. Би бодит ертөнцөд байгаагаа тэсвэрлэж чадахаа больсон. Хэтэрхий зовлонтой байсан. Хэтэрхий ганцаардмал байсан. Би замаар уруудан алхаж явахдаа, “Бурхан минь, хар даа, би энэ эрүүл байдлаа цаашид хадгалж чадахгүй нь. Би энд амьдрахыг хүсэхгүй байна. Би ажилтай байж, зөв бүхнийг хийхийг хичээж байна. Гэхдээ үнэн гэвэл аав минь энд надтай хамт энд байхгүй байна.” гэсэн. Тэгээд би: “Зөрж өнгөрөх дараагийн машины өмнүүр үсэрчихье.” гэж хэлсэн. Гадаа бороо орж, [Фаренгейтын] 30 хэмтэй байсан, энэ бол хурдны зам, би ердөө л зам руу алхаж гарах гэж байсан. Тэгээд би алхаж гарах гэтэл ард минь нэг фургон зогсоод, “Танд тусламж хэрэгтэй юу?” гэж асуусан.
Фургоны жолооч Женниферийг 8 километрийн зайд байдаг загалмайлсан эхийнх нь гэрт хүргэж өгсөн ба тэр мөчийг тэр сахиусан тэнгэрийн оролцоо байсан гэж үздэг. Энэ нь түүний амьдрал руу буцан мацах урт замын эхлэл болсон эргэлтийн цэг байлаа. Тиймээс л би мэддэг юм, амьдрал аймшигтай, бүх зүйл бүтэхгүй байна гэж бидэнд санагдсан ч бидний замд биднийг хайрладаг сахиусан тэнгэрүүд байдаг, тэдгээр нь багш ч, хөрш ч байж магад. Тэр фургон зогссон тэр мөчид л би үүнд анхаарал хандуулсан юм шиг санагдсан. Би: “Надад тусламж ирсэн байна. Би тусламж авч байна. Одоо би үүнийг яах вэ?” гэж бодсон. Ингээд тэр үед болсон бүх зүйл надад утга учиртай болж эхэлсэн, надаас илүү хүчирхэг нэгэн зүйл намайг энд үлдээхийг хүссэн, миний дотор сайн сайхан зүйл байгаа, тэр нь зорилготой байх ёстой байсан гэдгийг ойлгуулсан.
Дараагийн жилүүдэд Женнифер амьдралаа бусдад үйлчлэхэд зориулан дахин босгожээ. Тэрхүү үүрэг даалгавраар өөрт нь өмнө нь байдгийг мэддэггүй байсан сүнслэг авьяасууд сэрж эхэлжээ. Хүмүүсийн энергийг мэдэрч, уншиж чаддаг болж, мөн өөрийнх нь хэлдгээр өөрийнх нь илүү дээд хувилбараас ирдэг гүн мэдрэмж төрөх болсон байна.
Гэрэлд байсан тэр хугацаа, ямар нэг цэнэг, ямар нэг сайхан энергийн давтамж юу ч байсан, цаг нь ирэхэд “ариун зорилгууд” хэмээн миний нэрлэсэн хангалттай санаа зорилготойгоор, бусдад сайн зүйл хийхийг би хүссэн. Учир нь зөвхөн өөрийнхөө төлөө амьдрах нь сайн төлөвлөгөө биш байсан, би амьдралаа бусдад туслахад зориулах хэрэгтэй байсан гэдгийг би мэднэ. Тэр бүхэн ийнхүү нэгдэн нийлж, дараа нь миний авьяас чадварууд аюулгүй, тайван байдлаар сэрж эхэлсэн. Би хүмүүсийн энергийг уншиж эхэлсэн бөгөөд түүнээс айхаа больсон. Хүмүүс над дээр ирж ярилцдаг болсон. Хүмүүс амьдралынхаа тухай ярьж эхлэхэд өөр, илүү дээд хувилбар мэт нэгэн эх сурвалжаас надад юмс орж ирдэг болсон.
Тийм ээ, бид зовлон туулдаг ч үүнд л сүнсний замнал дахь бэлэг оршдог гэж би боддог. Тиймээс хүнд шарх сорилт туулсан хүмүүст үүний цаана учир шалтгаан бий гэж бодож байна. Учир нь тэдний сүнс бусдад тусламж, найдвар, эдгэрэл авчрах, өөрсдийнхөө Бурханаас заяасан чанарыг илэрхийлэх зорилготой байдаг. Тиймээс нөхцөл байдлын хамгийн сайныг олж харахыг хичээх нь зүгээр нэг эергээр сэтгэх явдал биш. Миний бодлоор энэ бол сүнслэг сахилга бат юм. Заримдаа бид амьдралынхаа талыг өөрсдийгөө муу биш, харин үзэсгэлэнтэй оршихуй гэдгээ ойлгоход зарцуулдаг. (Тэнгэрлэг учралууд КҮТ)
Илүү огноо харах
1 / 64
Дараах хуудас руу
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх